-Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна-
БУХИМДСАН ИРГЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ
Иргэд бензин шатахуун, цалин, татварын асуудлаар Төрийн ордны зүүн хаалганы гадна жагсаж, УИХ дахь бүлгүүдэд шаардлага хүргүүллээ. Тэдний төлөөлөл "Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар улс орны хувьд хамгийн хүнд үедээ байна. Иргэдийн амьжиргаа өдөр ирэх тусам доройтож, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал хүндрэн, орон даяар эдийн засгийн доголдол үүсээд байна.
Төрийн албан хаагчдын цалин, урамшуулал нэмэгдэхгүй, Улаанбаатар хотын иргэд өдөр тутамдаа гэртээ харихын тулд олон цагаар түгжрэлд орж байна. Томуу, халдварт өвчнөөр өвдсөн хүүхдүүд эмнэлгийн орны хүрэлцээгүйгээс өвлийн коридорт хэвтэж, халуунд шахцалдаж байна" хэмээн ярив. Дэлгэрэнгүй унших бол ЭНД дарна уу.
Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина" хэмээн мэдээлэл өгсөн.
ШАТАХУУНЫ АСУУДАЛ ЯМАРТАЙ Ч ДЭЭРДЭХ ШИГ БОЛОВ
Сүүлийн хоногуудад иргэдийг бухимдуулж буй хамгийн том асуудал нь шатахууны хомсдол. Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин "ОХУ-аас нийлүүлж буй шатахууны хэмжээ нэмэгдсэн ч шатахуун түгээх станцын дараалал буурахгүй байсан. Харин өнөөдрөөс харьцангуй багасаж байна. Сарын сүүлээр нийлүүлэлт сайжирсан тул ард түмэн маань он гарахад автомашиныхаа шатахууны саванд бензинтэй байхаар боллоо.
Нийт 250 гаруй шатахуун түгээх станцад зэрэг нийлүүлэлт хийгээд нөөцлөөд явбал асуудал үүсэхгүй. Гэсэн ч өчигдрийн байдлаар 181 шатахуун түгээх станцад АИ92, АИ95 шатахууныг агуулахаас түгээлээ. Ард иргэд маань уужирч, шинэ жил, шинэ оноо нефть бүтээгдэхүүний хомсдолгүй давах болно гэдгийг хэлье" гэсэн юм.
Шатахуунтай холбоотой:
- Улаанбаатар хотын төвд евро-2 шатахуунтай машин явуулахгүй гэсэн шийдвэрээ гаргасан
- АИ-92 шатахууны өдрийн хэрэгцээ 2000-5000 тонноос давж нийлүүлэлт сайжирсан гэв
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД НЭГНИЙХЭЭ БИЕД ХАЛДАВ
Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутад нийтлэгдсэн. Дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулсан.
Хурандаа Д.Манлайбаатар "Мэдээллийг авсан даруй манай албан хаагчид дотоод хяналт, шалгалтыг эхлүүлсэн. Хугацаат цэргийн албан хаагчдын дунд дүрмийн бус харилцаа үүссэн гэх асуудлыг СХД-ийн цагдаагийн албан хаагчид мөрдөн шалгаж байгаа. Бичлэгт дүрс нь дурдагдсан албан хаагчийг шүүх эмнэлгийн байгууллагад үзүүллээ. Цэргүүдэд эрүүл мэндийн эрсдэл үүссэн эсэхийг тогтоолгохоор Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт үзлэгт хамруулсан. Ар гэрийнхэнтэй нь холбоо бариулах арга хэмжээ авч байна" гэсэн мэдээлэл өгөв. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
ЗАРИМ УУЛ НУРУУДЫН НЭРИЙГ ӨӨРЧИЛЛӨӨ
Засгийн газрын 2025.12.24-ний хуралдаанаар Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах зарим газар зүйн нэрийг өөрчлөх, уламжлалт нэрүүдийг нэмж батлуулахаар Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн.
Үндсэн хуульд “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэж хуульчилсан бөгөөд Монгол хэлний тухай хуулийн 6.1.7-д “Газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаяг”-ийг монгол хэлээр хөтлөн явуулна гэж заасан. Гэвч зарим газар зүйн нэр монгол хэлнээс өөр (орос, казак, тува г.м) хэл дээр нэрлэж батлагдсан, багийн нэрийг казах хэл дээр нэрлэж батлуулсан зөрчил илэрчээ.
Иймд Потанины мөсөн гол гэснийг Хүйтэний мөсөн гол гэж, Жолт уул гэснийг Ёлт уул гэж, Чихачёвын нуруу гэснийг Сийлхэмийн нуруу гэж нэрлэнэ.
ЭМЧ, БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ ТОГТООЛ БАТАЛЛАА
- Багш ажилтны үндсэн цалингийн хэмжээг 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс 50 хувиар, 11 дүгээр сарын 1-ний өдрөөс дахин 26 хувиар,
- Эмч, ажилтны үндсэн цалинг 1-р сарын 1-ний өдрөөс 30 хувиар, 8-р сарын 1-нээс 12 дугаар сарын 1-н хүртэл 9 хувиар, шинжлэх ухааны салбарын ажилтан, албан хаагчдын үндсэн цалинг ирэх онд 50-иас багагүй хувиар нэмэгдүүлэхээр болжээ.
Дээрх цалингийн хэмжээ нь төрийн бусад салбарын шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлд хамаарах албан хаагчдад мөн адил үйлчилнэ.
- Төрийн үйлчилгээний салбарт 152,6 мянга
- Боловсролын салбарт 93,5 мянга
- Эрүүл мэндийн салбарт 34,7 мянга
- Шинжлэх ухааны салбарт 1,8 мянган албан хаагч тус тус ажиллаж байна.
ХДХВ/ДОХ-ЫН ХАЛДВАРТАЙ 12 ИРГЭН ХЯНАЛТАД ОРОХГҮЙ АЛДАГДЖЭЭ
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн "Дархлалын олдмол хомсдолын хам шинж үүсгэдэг вирусийн халдвартай 12 иргэн хяналтаас алдагдсан мэдээлэл байна.
Үүнтэй холбоотойгоор Засгийн газарт асуудлыг оруулж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтарсан ажлын хэсгийг Эрүүл мэндийн яамнаас байгуулсан. Эдгээр иргэдийг илрүүлж, хяналтад оруулах нь маш чухал. Учир нь вирусийн эсрэг эмийг тогтмол хэрэглэхгүй бол халдварыг бусдад тараах эрсдэлтэй.
Энэ үйл ажиллагаанд өвчтэй иргэдийн нууцлалыг дээд зэргээр хангаж ажиллаж байгааг онцлон хэлье. Хэрэв өөрийгөө хяналтаас гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа иргэн ХӨСҮТ-д заавал хандаж, хяналтад орж, ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай. Вирусээ дарангуйлж чадвал бусдад халдвар тараахгүй" хэмээн ярьлаа.
ОЮУ ТОЛГОЙ БҮЛЭГ ОРДЫН АШИГЛАЛТААС ХҮРТЭХ ӨГӨӨЖИЙГ
НЭМЭГДҮҮЛЭХ УИХ-ЫН ТОГТООЛ БАТАЛЛАА
"Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолыг чуулганы хурлаар хэлэлцэж, дэмжжээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулсан, 16 жил өнгөрчээ. Одоо хянан шалгах түр хороо байгуулж үнэлэлт дүгнэлт өгч алдаа оноогоо засаад урагшлах цаг болжээ гэж бодсон. Энэхүү тогтоолын төслөөр нэгэн шинэ түүхийн хуудсыг нээлээ гэж үзэж байгаа.
Өнгөрсөн 11 сарын хугацаанд хамт байсан хүмүүстээ баярлалаа. Оюутолгой бол ард түмний өмч. Тиймээс өнгөрсөн хугацаанд сэтгэлээ чилээн бид бүхэнтэй хамт байсан ард иргэддээ баярлалаа” гэв.