"GoGo асуулт” булангийн энэ удаагийн дугаарт контент бүтээгч Б.Ратнаа оролцлоо.
“Би өөртөө үнэнч байдаг зангаараа хамгийн их бахархдаг. Дургүй л байвал хэн ч хүчилж чадахгүй. Цахим сүлжээгээр цацсан нэг бичлэгтээ гадаад орнуудыг хүншүүлж, геополитикийг энгийн тайлбарласан. Тэр бичлэг надад их өгөөжтэй болсон санагддаг.
Нэг удаа арга хэмжээ хөтлөх боломж олдсон юм. Чадахгүй юм шиг санагдаж шантарчих гээд байлаа. Гэхдээ дотроо “Байзаарай. Анхнаасаа мэргэжлийн хөтлөгч төрдөггүй шүү дээ. Тэд зуу, зуун удаа тайзан дээр гарч байж туршлагажсан байж таарна. Тиймээс алдахаас битгий ай” гэж өөртөө хэлж байсан. Ер нь баргийн зүйлд шантардаггүй” гэж дурсамжаа хуваалцсан билээ.
БИ ГАДААД ОРНУУДЫГ ХҮНШҮҮЛЖ, ГЕОПОЛИТИКИЙГ ЭНГИЙН ТАЙЛБАРЛАДАГ. ТЭДГЭЭР БИЧЛЭГ ӨГӨӨЖТЭЙ САНАГДДАГ
-Энэтхэгт ямар мэргэжлээр суралцдаг вэ? Яагаад Энэтхэг улсыг сонгосон бэ?
-2023 оны зун ICCR-ийн тэтгэлгийн талаар судалж үзсэн. Тухайн үед Энэтхэг улс тэтгэлэг зарладгийг сонсоод тэнд сурах боломжийг эрэлхийлж эхлэв. Тэтгэлгийн материалаа явуултал тэнцсэн хариу ирж Монголын оюун санааны хөршийг зорьж байлаа. Энэтхэгт улс төр судлал, олон улсын харилцааны мэргэжилтнээр суралцаж байна.
"Мэргэжлийн хөтлөгч төрдөггүй. Тэд зуу, зуун удаа тайзан дээр гарч туршлагажсан байж таарна. Тиймээс алдахаас битгий ай” гэж өөртөө хэлсэн.
-Анх бичлэг хийх санаа хэрхэн төрж байв?
-Анх жаахан нойр муутай байхдаа бичлэг хийх сэдэл төрж байсан. Учир нь хүн нойргүй удахаар дотоод дуу хоолой сонсогддог юм билээ. Би өөрийгөө аливаа зүйлд тууштай байдаггүй гэж шүүмжилсэн. Тиймээс “Чи харах уу? Би тууштай байж чадна” гэж өөртөө амлалт өгөн бичлэг хийж эхэлсэн. Аливаа зүйлд тууштай байдал их чухал гэж боддог.
-Б.Ратнаа гэж өвөрмөц сонирхолтой нэр байна. Нэрнийхээ түүхийг мэдэх үү?
-Ратнаа гэдэг нь санскрит нэр. Төвөд хэл рүү Раднаа гэж хөрвөдөг. Раднаа гэдэг үгийн гийгүүлэгчийг нь аваад үзвэл р,д,н буюу эрдэнэ, эрдэнэс гэсэн утгатай монгол үг үүсэж байна.
-Гадаадад сурч буй оюутны хувьд оюутан цаг хэрхэн өнгөрч байгаа юм шиг санагдаж байна вэ?
-Миний бодлоор гадаадад сурч байгаа оюутнууд давхар хариуцлага хүлээж байгаа юм шиг санагддаг. Учир нь би нэг л үл бүтэх үйлдэл хийвэл Б.Ратнаа гэхээс илүү “Монголчууд чинь их бүтэхгүй хүмүүс байдаг юм байна” гэж дүгнэгдэх вий гэхээс эмээдэг. Тиймээс Энэтхэгт илүү хариуцлагатай сайн оюутан байхыг хичээж байна.
НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний газраас гадаадад сурч буй оюутнуудыг эх орондоо очиж дадлага, туршлага хуримтлуулах боломжийг олгож байгаа юм. Тус боломжид хамрагдаж энд ирсэн. Ирсэн өдрөөсөө эхлэн буцах хүртлээ дадлагажигчаар ажиллана. Өөр улсад суралцаж буй монгол оюутнуудтай танилцаж, туршлага хуримтлуулж байгаа учраас энэ зуныг жаргалтай өнгөрүүлж байна.
-Таныг бухимдуулдаг зүйлс бий юу?
-Хүний мэдэхгүй байгаа орон зайг ашиглан тоглолт хийж буй хүмүүс их бухимдуулдаг. Энэ үзэгдэл улс төрд их ажиглагдаж байна. Аливаа зүйлсийг буруу ч бай, зөв ч бай чанга дуугаар зоригтой хэлбэл “Үнэн юм байна” гэж хүмүүс итгэдэг.
Мөн далд санаа өвөртөлсөн хүмүүс харьцахад төвөгтэй болгодог. Наанаа инээж байгаа юм шиг боловч цаанаа өөр санаа гаргадаг хүмүүсээс болж их бухимдана.
-Таны цахим хаягийн нэр их өвөрмөц санагдлаа. “Nova Rany” гэж ямар утгыг илэрхийлсэн юм бол?
-Rany гэдэг нь Ратнаа гэдэг нэрийн товчлол юм. Nova гэдэг нь шинэ, шинэлэг гэсэн утгатай үг юм. Мөн “Super Nova” гэх үзэгдэл бий. Энэ нь од тэсрэх үедээ маш их хэмжээний эрчим дулаан, энерги ялгаруулдаг. Их тэсрэлтээр шинэ элементүүд үүсэж шинэ санаа төрж буй мэт санагддаг. Тиймээс их тэсрэлтийг бэлгэдэж Nova гэж нэрлэсэн.
Анх би олон улсын харилцаагаар сурах гэж очсон боловч Делигийн их сургуулийн бакалаврын хөтөлбөрт тус мэргэжил байгаагүй. Тэгэхээр нь “Та нар гадаад харилцааны ажилтнаа хэрхэн бэлддэг вэ” гэж асуусан.
-Энэтхэгчүүд Монгол улсаас ирсэн гэхээр хамгийн түрүүнд ямар асуулт асуудаг вэ?
-Тэд түүхээ сайн мэддэг учраас Чингис хааны болон Моголын эзэнт гүрний Монгол хаадын талаар их асууна. Харамсалтай нь Моголын эзэнт гүрний Бабар хаан өөрийгөө Чингис хааны удмын хүн гэж түүхэнд үлдээхийг хичээсэн байдаг.
Энэ талаар ярихад монголчууд тоодоггүй. “Энэтхэгт монгол хаан байсан юм уу мэдээгүй шүү дээ” гэж хариулдаг. Надад бол тэд манай улсын түүхийг биднээс илүү мэдэж байгаа юм шиг санагдаж эмээдэг шүү.
БИ АНГЛИ, ЯПОН, ХЯТАД, ХИНДИ ХЭЛТЭЙ. ХИНДИ ХЭЛЭНД МОНГОЛ ХЭЛТЭЙ ТӨСТЭЙ ҮГС ОЛОН
-Яагаад улс төр судлал, олон улсын харилцааны мэргэжлээр суралцах болов?
-Анх би олон улсын харилцаагаар сурах гэж очсон боловч Делигийн их сургуулийн бакалаврын хөтөлбөрт тус мэргэжил байгаагүй. Тэгэхээр нь “Та нар гадаад харилцааны ажилтнаа хэрхэн бэлддэг вэ” гэж асуусан. Энэтхэгт төрийн тусгай албан хаагчдыг бэлтгэх хөтөлбөр гэж бий. Хөтөлбөрт улс төр судлал, олон улсын харилцаа, төрийн болон нийтийн удирдлага гэх мэт агуулгыг цогцоор нь зааж, төрийн албан хаагчаа бэлддэг гэсэн. Тиймээс улс төр судлал, олон улсын харилцааны мэргэжлээр сурч байна.
-Хинди хэлийг сурах явцад сонирхолтой санагдсан зүйл байв уу?
-Би англи, япон, хятад хэлээр ярьдаг. Мөн хинди буюу энэтхэгчүүдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг хэлээр ярьж сурсан. Хинди хэлийг сурах явцад монгол хэлтэй төстэй үгс байгаа нь ажиглагдсан. Жишээлбэл, "шакар" гэвэл сахар гэсэн утгатай. Зүүн хойд Энэтхэгт боорцгийг "кафса" гэж дууддаг. Монголчуудын иддэг хавсайтай ижил утгатай. Тотийг тэд "тота" гэж нэрлэдэг гэх мэт сонирхолтой санагдсан хэд, хэдэн үг байдаг.
Мөн хинди хэлэнд “Нэки ор пүүч-пүүч” гэсэн үг бий. Монгол хэлний “Асуухаар асга” гэсэн хэлц үгтэй утга дүйцдэг.

-Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?
-Миний бага нас монголын ард түмний нүүдэлчин ёсны адилаар ийш тийш нүүдэллэж, шилжиж өнгөрсөн. Улсын сургууль, хувийн сургууль, энд эсвэл гадаадад гээд өөр, өөр орчинд сурч байлаа. Жил гаруйн хугацаанд албан ёсоор сургуульд харьяалагдахгүй байсан үе ч бий.
-Багадаа хэр дэггүй хүүхэд байсан бэ?
-Би багадаа эмээгийн өвөр дээр эрхэлж өссөн дэггүй хүүхэд байсан. Хамаатны ах, эгч нартайгаа “Хөөе чи” гэх мэтчилэн дээрэнгүй харьцана. Эргээд дурсахад их сахилгагүй байж дээ гэж бодогддог. Азаар аав, ээж маань ирж миний дэггүй занг дарж байсан байх. Манайх таван эрэгтэй хүүхэдтэй айл байсан учраас дэг журамд оруулахаас ч өөр аргагүй байсан биз.
Манайх таван эрэгтэй хүүхэдтэй айл байсан учраас дэг журамд оруулахаас ч өөр аргагүй байсан.
Аав маань их хатуу хүн бий. Хал нь гаднаа, хайр нь дотроо байдаг Монгол аавуудын төлөөлөл. Болохгүй зүйлийг болохгүй гэж сургасан. Ахмад хүмүүсийг хүндэлнэ, идээний доод хэсгийг түшнэ гэх мэтчилэн монголын ёс заншлыг маш сайн суулгаж өгсөн. Одоо бодоход аав, ээжээсээ маш олон зүйлийг үлгэрлэж сурсан байна.
Хэдийгээр гэр бүлийн хүмүүжлээр өссөн ч нас биед хүрээд зарим зүйлийг өөрийн үзэл бодолдоо тулгуурлаж өөрчилсөн.
-Сэтгэлээс гардаггүй сайхан дурсамж бий юу?
-Хэн нэгэн надад шалтгаангүй гаргасан сайхан сэтгэлийг хэзээ ч мартдаггүй. Хамгийн хэцүү, боломжгүй үед ирж байсан тусыг их боддог. Зарим хүний алт шиг сургаалыг мартаж чаддаггүй.
АКАДЕМИК МЭДЛЭГ ЦУГЛУУЛСАН Ч УГ ХҮН НЬ "МАНГАС" БОЛ "МАНГАС" ХЭВЭЭРЭЭ Л БАЙНА
-Таны бодлоор хүнд академик мэдлэг чухал уу, зүрх сэтгэлийн боловсрол чухал уу?
-Мэдээж зүрх сэтгэлийн боловсрол хамгийн чухал. Академик мэдлэг цуглуулсан ч уг хүн нь мангас бол мангас хэвээрээ л байна. Эсрэгээрээ зүрх сэтгэлтэй, хэнд ч төвөг болдоггүй хүмүүсийн дэргэд амгалан байдаг. Инээмсэглэл, баяр баясал, аз жаргалыг мэдрүүлж буй хүмүүс хүний амьдралыг гэрэлтүүлдэг. Тиймээс ямагт зүрх сэтгэлийг нэгт сонгоно.
-Мэдлэг гэж юу вэ?
-Бид ихэвчлэн 1921 оны ардчилсан хувьсгалаар юу болсон бэ гэдгийг сайн мэддэг хүнийг мэдлэгтэй хүн гэж андуурдаг. Тэр үеийн мэдээллийг номоос олоод л уншчихна шүү дээ. Миний бодлоор тухайн мэдээллийг бодит амьдрал дээр тусгаж буй байдал, өөрийн амьдралын туршлагад үндэслэн гүн анализ хийж дүгнэх чадварыг мэдлэг гэж бодож байна.
-Шантармаар санагдсан үе байв уу?
-Шантрахаасаа илүү гуниглаж байсан үеүд бий. Өөрийгөө зөв зүйлийн төлөө дуугарч байна гэж бодсон ч хүмүүсээс сөрөг сэтгэгдлүүд их ирдэг. Контент болгон сайн байдаггүй. Зарим контент дээр хүмүүсийн улс төрийн үзэл баримтлал, хувийн итгэл үнэмшилтэй нь зөрчилдөнө. Би аливаа асуудлыг олон талаас харж, үнэнд ойртохыг хичээдэг.
Зарим хүн миний талд орохгүй байгаа учраас миний дайсан гэж хардаг. Анх сөрөг сэтгэгдлийг уншаад их эмзэг хүлээж авдаг байлаа. Одоо тоодоггүй.
ЗАЛУУС МАРГААШИЙН МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ УЧРААС ЭХ ОРНОО ГЭСЭН ЧИН СЭТГЭЛ, ЭРМЭЛЗЭЛТЭЙ БАЙГААСАЙ
-Бичлэгээ өөрийн мэдлэгтээ тулгуурладаг уу, судалж боловсруулж бэлддэг үү?
-Ихэнхийг нь өөрийн мэдлэгтээ тулгуурладаг. Ялангуяа эхний хэдэн онолын тухай тайлбарласан бичлэг миний эхний курсдээ үзэж байсан хичээлүүд юм. Энэтхэгийн арван жилийн сургалтын системд гадаад улсын түүхийг шашны түүхтэй нь хослуулж заадаг. Тиймээс шашны түүхийг нь уншиж судалж байсан учраас шашныг дэлгэрүүлье гэсэн өнцгөөс бус шашин гэж юу вэ, яаж үүссэн юм гэсэн өнцөг байдаггүй.
Аль ч шашныг дэмжихгүй эсвэл үгүйсгэхгүй зүгээр л бий болсон түүхийг олон нийтэд түгээмээр санагдсан. Өөрийн хариулт авахыг хүссэн асуултаараа бичлэг хийдэг. Бүр мэдэхгүй сэдвээ шинээр судалж мэддэг.
-Ирээдүйн Монголыг ямар байгаасай гэж төсөөлдөг вэ?
-Ирээдүйн залуучуудыг мэдлэгтэй, чадвартай, өөрсдийн үзэл бодол, харах өнцөгтэй мэтгэлцэх чадвартай байгаасай гэж хүсдэг. Амьдралаас сурсан туршлагаасаа ухаарсан байгаасай. Монгол улс бүтэхгүй ээ гэж үгүйсгэхээс илүүтэй бүтнэ, болгоно гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй байгаасай. Залуусын гар дээр маргаашийн Монгол хөгжих учраас залуусыгаа эх орноо хөгжүүлэх чин сэтгэлийн эрмэлзэлтэй болоосой гэж боддог.
Ард иргэд нь зөвд зөөлөн, бурууд хатуу ханддаг байгаасай гэж төсөөлдөг.
Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил амьдралд гэгээн бүхнийг хүсье.