gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -17
  • Зурхай
     2.25
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -17
Зурхай
 2.25
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -17
Зурхай
 2.25
Валютын ханш
$ | 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мобиком Корпораци Asian Telecom Awards-аас “2026 оны Шилдэг харилцаа холбооны компани” шагналыг хүртлээ

Бизнес
5 цаг 58 минутын өмнө
0
Twitter logo

Asian Telecom Awards нь 2003 оноос хойш Telecom Asia сэтгүүлээс жил бүр зохион байгуулж буй, Ази Номхон далайн бүс нутгийн харилцаа холбооны операторууд болон технологи, инновацын манлайлагчдыг тодруулдаг нэр хүндтэй олон улсын шагнал гардуулах хөтөлбөр юм. Өмнөх жилүүдийн шагналтнууд дунд Singtel, KDDI, Vodafone Fiji зэрэг бүс нутгийн болон дэлхийн хэмжээний томоохон операторууд багтаж байсан нь тус шагналын цар хүрээ, нэр хүндийг илтгэнэ.

Энэ жилийн шагнал гардуулах ёслолоор Мобиком Корпораци “Шилдэг харилцаа холбооны компани”-аар шалгарч, Монголын харилцаа холбооны салбарын өрсөлдөх чадварыг тэд олон улсын түвшинд баталлаа.

Мобиком Корпораци нь 3.5 сая хүн амтай Монгол Улсад 1.8 сая гаруй гар утасны хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж буй үндэсний хэмжээний оператор юм. Тус компани мобайл болон суурин интернэт, байгууллагын ICT шийдэл, финтек болон дижитал үйлчилгээний цогц шийдлийг улс орон даяар хэрэглэгчид болон байгууллагуудад хүргэж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд тус корпораци нь Телеком компаниас Технологийн компани болох шилжилтээ эрчимжүүлж, дараагийн үеийн сүлжээний хөгжил, дижитал платформуудын өргөтгөл, хиймэл оюуныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажиллажээ. Энэхүү стратегийн шинэчлэл нь үндэсний дижитал хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн боломжийг тэлэхэд бодит хувь нэмэр оруулж, компанийг инновац болон тогтвортой хөгжлийн чиглэлээр салбартаа жишиг тогтоогчдын нэг болгож байна.

Мобайл болон суурин интернэт, байгууллагын ICT шийдэл, финтек болон дижитал үйлчилгээний цогц шийдлийг улс орон даяар хэрэглэгчид болон байгууллагуудад хүргэж байна

2025 онд 5G NSA сүлжээг нэвтрүүлж, Улаанбаатар хот, 21 аймгийн төв болон 12 сумыг хамарснаар Мобиком улсдаа хамгийн өргөн хамрах хүрээтэй, өндөр хурдны сүлжээг бүрдүүлсэнд тооцогдож байна. Мөн VOO контент платформ, Sonsy финтек үйлчилгээ, Mobilife дижитал даатгал зэрэг хэрэглэгчийн амьдралын хэв маягт нийцсэн дижитал экосистемийг хөгжүүлэхэд анхаарч, хиймэл оюунд суурилсан автоматжуулалтаар хэрэглэгчийн туршлагыг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ.

Үүнээс гадна НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг стратегийн бодлогодоо тусган хэрэгжүүлж, 37,000 сурагчийг дижитал боловсролоор хангах, санхүүгийн хүртээмжийг улс даяар тэлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зэрэг бодит үр дүнг бий болгож байна.

Монголын ууган харилцаа холбооны компани 30 жилийн ойн босгон дээрээ эх орноо төлөөлөн “Шилдэг харилцаа холбооны компани” шагналыг хүртсэн нь салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан томоохон үйл явдал боллоо.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан