- ҮЗЭЛ БОДОЛ -
Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь буюу 1,7 сая хүн амьдардаг Нийслэл Улаанбаатар хот нь улс доторх тусдаа "вант улс" болоод уджээ.
Ингэж тодорхойлохын учир нь намын томилгоогоор томилогдсон Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын үе үеийн удирдлагууд үр дүнгүй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, маш их төсвийг үргүй зарцуулж, зарим нь их хэмжээгээр төсвөөс тонож "шамшигдуулсан" ч өнөөг хүртэл хариуцлагаа хүлээгээгүй байна.
Эргэн сануулахад, С.Амарсайхан хотын дарга байхад цар тахлын асар хариуцлагатай үед "чичирсээр" гурван тэрбум төгрөгөөр төв талбайд усан оргилуур барьсан.
Д.Сумъяабазарын үед хуучин автобусны сэлбэгүүд угсарч ногооноор будаад "шахах" гэсэн хэргийг дурдаж болно. Өнгөрсөн жилийн хятад бордюрын шахаа, хятад түлшний асуудал, цаашлаад түгжрэлтэй Улаанбаатарт 2000 такси бүхий автомашиныг мөн л урд хөршөөс шинээр оруулж ирнэ гээд юу дуртайгаа хийж, дунд чөмгөөрөө жиргэсээр, хариуцлага нэхсэн сэтгүүлч, иргэдийг тас загнасаар...
Гэтэл агаарын бохирдол, түгжрэл, газар зохион байгуулалт, авто зам, нийтийн тээвэр, ногоон бүсийн бодлого зэрэг нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг асуудлуудын шийдэл удааширч, залгамж чанаргүй бодлого хэрэгжсээр.
3.5 сая хүн амтай Монгол Улс цаашдын бодлогоо гаргах, төр удирдах хүмүүсээ иргэд нь өөрсдөө сонгодог шиг, 1.7 сая хүн амтай Нийслэлийн төсвийг хэн зарцуулах, тулхтай, итгэж болох эсэхийг нь харгалзан мөн нийслэлчүүд өөрсдөө хотын даргаа сонгох нь зүй ёсных билээ.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн засаглалыг илүү ардчилсан, хариуцлагатай болгох зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийг нийслэлийн иргэд шууд, чөлөөт, шударга сонгуулиар сонгодог байвал ямар вэ?
Ингэснээр Улаанбаатар хотын засаглал илүү ил тод, хариуцлагатай, иргэдэд ойр болж, хотын бодлогын залгамж чанар сайжрах бодит боломж бүрдэнэ.

Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 70.0 тэрбум төгрөг тусгасан байна. Монгол Улсад Цагдаагийн ерөнхий газар, тэр дундаа Урьдчилан мэдээлэх хэлтэстэй атал Нийслэлд энэ төрлийн төсвийн зарцуулалт байх нь илүүц. Доорх графикаас харахад 2026 онд 70 тэрбум төгрөгийн төсвийг Нийслэлээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулахаар болжээ.

Сонирхуулахад, нийслэлээс хэрэгжүүлэх 24 мега төсөлд дараах санхүүжилтийг хийхээр төлөвлөжээ.
| № |
Нэр |
Хэрэгжих он |
Санхүүжилт |
| 1 |
Туулын хурдны зам |
2025-2027 |
нийт төсөвт өртөг ₮2.3 их наяд, нийслэлийн төсвөөс ₮538.6 тэрбум санхүүжүүлнэ |
| 2 |
Олон түвшний уулзвар |
2025-2028 |
урьдчилсан байдлаар 594 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцжээ |
| 3 |
Өөдөө тэмүүлэх гүүр |
|
₮2.6 их наяд |
| 4 |
Шинэ тойрог авто зам |
2028-2032 |
I тойрог замын ажилд - 918 сая ам.доллар
II тойрог замын ажилд -749.5 сая ам.доллар тус тус шаардлагатай |
| 5 |
Улаанбаатар метро |
2024-2030 |
2,445.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай |
| 6 |
Улаанбаатар трам |
|
₮2.2 их наяд |
| 7 |
Тусгай замын автобус BRT |
2025-2030 |
₮215.5 тэрбум |
| 8 |
Дүүжин тээвэр |
2025-2027 |
₮341.9 тэрбум |
| 9 |
Багахангай Хүннү чиглэлийн салбар төмөр зам |
2025-2026 |
₮3 их наяд |
| 10 |
Сэлбэ хот орон сууцжуулах төсөл |
2025-2028 |
500 сая ам.долларын гадаад бонд |
| 11 |
Баянхошуу хот орон сууцжуулах төсөл |
2023-2030 |
₮1.4 их наяд |
| 12 |
Ханын материал орон сууцжуулах төсөл |
2025-2029 |
₮1.1 их наяд |
| 13 |
Хүннү хот |
2022-2040 |
|
| 14 |
ТЭЦ-5 |
2025-2028 |
Нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар ба ХөОр-ын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлнэ |
| 15 |
Дулааны тархмал эх үүсвэр |
2025-2030 |
ТЭЗҮ боловсруулагдаж байгаа |
| 16 |
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх |
2025-2028 |
206.5 сая ам.доллар |
| 17 |
Лаг шатаах үйлдвэр |
2025-2027 |
₮499.9 тэрбум |
| 18 |
Баруун далайн орд төсөл |
2025-2032 |
₮3.2 их наяд |
| 19 |
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц |
|
₮525.3 тэрбум |
| 20 |
Туул усан цогцолбор |
2025-2032 |
ТЭЗҮ боловсруулагдаж байгаа |
| 21 |
Хөрсний ус, үерийн хамгаалалт |
|
ТЭЗҮ боловсруулагдаж байгаа |
| 22 |
Олон улсын зочид буудал |
|
₮71.5 тэрбум |
| 23 |
Хөнгөн галт тэрэг LRT |
2024-2027 |
₮2.5 тэрбум |
| 24 |
Шинэ цэнгэлдэх хүрээлэн |
|
₮1.2 их наяд |

Дэлхийн олон улс оронд хот, тэр дундаа нийслэлийн удирдлагыг тухайн хотын оршин суугчид шууд сонгодог тогтолцоо бий. Энэ нь хотын засаглалыг иргэдэд ойртуулж, хотын даргын хариуцлага, ил тод байдал, бодит эрх мэдлийг нэмэгдүүлдэг гэж судлаачид үздэг.
Хотын иргэд нь хотын даргаа шууд сонгодог жишээг дурдъя.
АНУ
Нью-Йорк, Лос Анжелес, Чикаго, Вашингтон D.C. зэрэг хотын даргыг хотын иргэд шууд санал хураалтаар сонгодог. Хотын дарга нь төсөв, нийтийн тээвэр, хот төлөвлөлт, орон сууц, цагдаагийн бодлогод бодит нөлөөтэй. Иймээс хотын дарга нь улс төрийн намын удирдлагаас илүүтэйгээр сонгогчдодоо тайлагнах шаардлагатай болдог.
ИХ БРИТАНИ
Лондон хотын даргыг мөн иргэд нь шууд сонгодог. Хотын дарга нь нийтийн тээвэр, аюулгүй байдал, хотын хөгжлийн бодлогыг удирддаг бөгөөд хотын ассамблейгаар дамжуулан хяналт тавигддаг. Энэ нь гүйцэтгэх ба хяналтын тэнцвэрийг хангадаг загвар юм.
ГЕРМАН
Берлин, Гамбург зэрэг хотуудын даргыг иргэд шууд сонгодог. Эдгээр хот нь “хот-улс” статустай тул мэр нь мужийн сайдтай дүйцэх хэмжээний бүрэн эрхтэй. Орон нутгийн өөртөө засах эрх өндөр хөгжсөн нь хотын бодлогыг уян хатан, орон нутгийн хэрэгцээнд нийцүүлэн хэрэгжүүлэх боломж олгодог.
ИТАЛИ
Ром хотын даргыг мөн л иргэд шууд сонгодог. Хотын дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, соёлын өвийн хамгаалалт зэрэг асуудлыг хотын түвшинд бие даан шийдвэрлэх боломжтой.
ЯПОН
Токио хотын захирагчийг (Tokyo Metropolitan Governor) иргэд шууд сонгодог. Токио нь хот ба мужийн хосолсон засаглалтай бөгөөд тээвэр, эдийн засаг, гамшгийн менежмент зэрэг салбарт маш хүчтэй төвлөрсөн удирдлагатай.
ӨМНӨД СОЛОНГОС
Сөүл хотын даргыг иргэд шууд сонгодог. Хотын дарга нь дижитал засаглал, инноваци, хотын үйлчилгээний шинэчлэлд бие даасан бодлого хэрэгжүүлдгээрээ онцлог.
МЕКСИК
Мехико хотын даргыг иргэд шууд сонгодог. Хотын засаг захиргаа өргөн бүрэн эрхтэй бөгөөд нийслэлийн түвшинд бодлого боловсруулах чадвар өндөр.
БРАЗИЛ
Сан-Паулу, Рио-де-Жанейро зэрэг хотуудын даргыг иргэд шууд сонгодог. Хотын нийгмийн бодлого, хот байгуулалтын шийдвэрт мэрийн үүрэг маш чухал.
Олон улсын туршлагаас харахад хотын даргыг иргэд шууд сонгодог тогтолцоо дараах үр нөлөөг бий болгодог.
Шууд сонголтын гол давуу тал:
- Хотын дарга намд бус, иргэдэд тайлагнах хариуцлагатай болдог
- Хотын хөгжлийн бодлого орон нутгийн бодит хэрэгцээнд ойртдог
- Ил тод байдал, иргэдийн оролцоо нэмэгддэг
- Хотын удирдлагын шийдвэр гаргалт илүү ойлгомжтой болдог
Шууд бус сонголтын жишээ
Зарим оронд хотын даргыг иргэд шууд бус хэлбэрээр тодруулдаг. Жишээлбэл, Францын Парис, Испанийн Мадрид, Барселона хотод иргэд хотын зөвлөлийг сонгож, харин зөвлөл дотроос хотын даргыг тодруулдаг. Энэ нь төлөөллийн ардчиллын загвар боловч хотын даргын улс төрийн хариуцлага илүү “олон шаттай” болдог сул талтай.