-Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна-
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд “Энэ хуулийн 6.1-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж заасан байдаг.
Засгийн газрын /2026.01.07/ хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан даатгуулагчийн сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тогтоолоо.
ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна.
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ.
АХМАДУУЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛООР ТЭТГЭВРИЙН 50 ХУВЬ НЭМЭХИЙГ ШААРДАВ
Арилжааны банкуудын зээлийн өндөр шалгуурыг шүүмжилж ахмадууд байр сууриа илэрхийллээ.
Ахмадууд 2026 оны төсвийн тодотголоор тэтгэврийг 50 хувь нэмэхийг шаардаж буйгаа мэдэгдэв. Ахмадуудын зээл авах хэрэгцээ намар, цагаан сарын үеэр хамгийн их нэмэгддэг. Гэвч банкны өндөр шалгуурыг давахгүй хүссэн зээл авч чадахгүй байна" гэв.
БОРТЭЭГИЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЛЭЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгууллаа.
ХОЁР ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨГСӨН ГЭХ ЭТГЭЭДИЙГ ЦАГДАН ХОРИВ
Б.М (30 настай), С.А (4 настай) нар энэ оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 07:50 цагаас 09:55 цагийн хооронд бусдад хутгалуулж нас барсан. Мөн С.А (2 настай) мэсэнд зүсэгдсэн шархтай, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас дээрх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн М.Б-г нэгдүгээр сарын 4-ний өдрийн шөнийн 23:10 цагаас эхлэн сэжигтнээр баривчилав.
- Өсвөр насны хүүхэд нэгнээ хутгалсан байж болзошгүй хэргийг шалгаж байна
- 5,5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан оргодлыг баривчиллаа
М.ДАВААБАНДИ СОНГОМОЛ БӨХИЙН УАШТ-Д ХОЁР ЖИЛ ДАРААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ
Сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний хүрэл медальт, ОУХМ М.Даваабанди Монгол Улсын хошой аварга боллоо.
М.Даваабандийн хувьд, сонгомол бөхийн ДАШТ-ээс ялалт авчирсан анхны монгол тамирчин билээ. Хөнгөн жинд финалдсан “Цаст тайга” клубийн бөх М.Сумьяабазар УАШТ-ээс хошой мөнгөн медальтан болсон юм.
- Олимпын аварга Латвийн сагсчин Наурис Миезис “Улаанбаатар Энержи” багт тоглоно
- Ч.Ундрам сайд өвлийн олимпод оролцох тамирчдыг хүлээн авч баяр хүргэлээ
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦАА ДУУСААГҮЙ БАЙХАД ДАРГЫГ НЬ ТОМИЛОВ
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл (ТАЗ) энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Гаалийн ерөнхий газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зарлажээ. Сонгон шалгаруулалтын хугацаа нэгдүгээр сарын 22-ны өдөр дуусах байсан ч нэг иргэн өөрийн анкетаа илгээсэн нь цахим системээс харагдаж байв.
Гаалийн ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Иймд тус газрын даргыг томилох, чөлөөлөх эрх нь Засгийн газарт бий. Засгийн газрын нэгдүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар П.Дэлгэрнаранг Гаалийн ерөнхий газрын даргаар томилжээ. Иймд сонгон шалгаруулалт цаашид үргэлжлэх боломжгүйд хүрсэн.
- Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан П.Дэлгэрнаран Гаалийн ерөнхий газрын дарга боллоо
- Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмааг чөлөөлжээ
- Ажлаа тасалж, Дубай руу явсан татварын дарга нарыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
ХӨВСГӨЛД 4.5 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛӨӨ
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 20 км зайд /2026.01.08/ 07:51:15 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Санал болгох нийтлэлүүд:
- Л.Жижжалам: "Мандухай сэцэн хатан” шиг хүчирхэг эмэгтэйн дүрд өөрийгөө сорихыг хүсдэг
- Б.Дэлгэрсайхан: Хөшигийн хөндийн төмөр зам, навигацын тоног төхөөрөмжийн шинэчлэлийг энэ онд дуусгана
- У.Цэвэгмид: Амьдралд үл нийцсэн гажигтай нярайг эрчимтэй эмчилж, гэрт нь гаргасан
- Ж.Сандагсүрэн: UBCab 90 мянган жолоочтой, 2000 такси авахад тэдний бизнест сөргөөр нөлөөлөхгүй
- “Хүчилтөрөгчийн нанобөмбөлгийн технологийг ашиглах нь ойжуулалт, хөдөө аж ахуйн салбарт шинэ боломжийг нэмэгдүүлнэ”
- "Нөөц сайтай жил самраас ₮10 тэрбумын ашиг олдог. Үүний 85 хувийг ойг нөхөн сэргээхэд ашиглах ёстой"
- ИНФОГРАФИК: Монголд хөдөлмөр эрхэлж буй хятад иргэдийн тоо 5 жилийн өмнөхтэй харьцуулахад 5 ДАХИН ӨСЖЭЭ