Сүүлийн жилүүдэд монголчууд өвлийн ид хүйтэнд халуун орныг зорих нь эрс нэмэгдлээ. Мөнгө, цаг зав нь л байвал утаагүй цэвэр агаарт, дулаан орчинд хэн ч л амрахыг хүснэ. "Мөнгөө төлөөд үйлчлүүлж байгаагаас л хойш" гэх үзлээр аливаад хандах нь одоо ард хоцрогдсон. Гадаад оронд очиж галуу шувууны мах идэхдээ өөрийнхөө бас улсынхаа нэрийг бодъё гэвэл мэдэхэд илүүдэхгүй хэдэн зүйлийг "Соёлын довтолгоо" булангаараа онцолж байна.
ОНГОЦ, НИЙТИЙН ТЭЭВЭР ТАНЫ ХУВИЙН УНАА БИШ
Онгоцонд суухдаа цонхоор үүл тэнгэр хараад явмаар байгааг тань ойлгож байгаа ч бид дураараа суудлаа солих боломжгүй. Тухайн онгоцонд олон хүн зорчиж яваагүй, хоосон суудал их байсан ч суудал солих бол эхлээд онгоцны үйлчлэгчээс асуухыг зөвлөе. Учир нь ихэнх онгоц зорчигчийн суудал болон ачаа тээврийг тооцоолж тохируулан тэнцвэрийг хангасан байдаг.
Хэрэв та тодорхой хэсэгт суухыг хүсэж байгаа бол эртнээс билетээ захиалахдаа цонхны хажуугийн суудал гэх мэтчилэн сонгох боломжтой.
Метро, галт тэрэг, автобусанд зорчих хугацаагаа ашиглаж бусадтай утсаар ярих бол эргэн тойрны хүмүүс тийм ч таатай хүлээж авахгүй байж мэднэ. Таны хувийн унаа биш гэдгийг санаж, бусдад төвөг удалгүй соёлтой зорчоорой.
ГАРЫН МӨНГӨ БОЛ СОЁЛЫН НЭГ ХЭСЭГ
Зарим улсад гарын мөнгө буюу tip өгөх нь нэгэнтээ үйлчилгээний соёлын нэг хэсэг болсон. АНУ, Тайланд, Вьетнам зэрэг улсад ресторан, зочид буудал, таксины үйлчилгээ авсан бол гарын мөнгө өгөхийг тань хүлээж магадгүй.
Харин эсрэгээрээ БНХАУ, Япон зэрэг улсад гарын мөнгө өгөх нь бүдүүлэгт тооцогддог ч тохиолдол бий. Зарим улсад гарын мөнгийг үйлчилгээний төлбөрт багтаасан байх нь ч бий. Тиймээс манай улсад өгдөггүй гэж хандахын оронд очих гэж буй улсаа урьдчилан судалж, тухайн орны соёлд зохицож сурах нь аялагчийн наад захын хариуцлага юм.
АРИУН СҮМ ХИЙД БОЛ ДАЛАЙН ЭРЭГ БИШ
Халуун орноор аялахад заавал очиж үзэх газруудын жагсаалтад сүм, хийдүүд багтдаг. Үзэсгэлэнтэй хийц, ариун дагшин энэ газрууд зураг авхуулахад тохиромжтой ч хэт задгай хувцаслалтыг зөвшөөрсөн орчин биш. Мөр, өвдгөө ил гаргасан майк, богино юбка, шорт өмссөн бол оруулахгүй байх нь ч элбэг. Тиймээс аяллын үеэр нимгэн алчуур, урт ханцуйтай хувцас авч явах нь таныг эвгүй байдалд орохоос сэргийлнэ.

ХӨТӨЛБӨРТЭЙ АЯЛАЛД ЦАГ БОЛ АЛТ
Та аяллынхаа зарим хэсэгт хөтөлбөрт хамрагдан олон хүнтэй нийлж явах гэж байгаа бол бусдын бол өөрийнхөө цагийг хүндлээрэй. Хөтөч эсвэл жолооч таныг 8 цагт гарч ирээрэй гэсэн бол та үүнээс хоцрохгүй байхад анхаарна уу. Учир нь тантай өөр олон хүн яваа бөгөөд танаас болж хөтөлбөрийн цагийн хуваарь өөрчлөгдөх нь танд ч тийм таатай байхгүй болов уу. Хэрэв та цагт баригдах дургүй, тайван хэв маягийг илүүд үздэг бол хөтөлбөртэйгөөс илүү чөлөөт аяллыг сонирхоорой.

СҮҮЛД ИРСЭН БОЛ СҮҮЛД Л...
Метро, галт тэрэг, автобус хүлээж байгаа хүмүүс ихэвчлэн нэг шугамд орж дугаарлаан зогсдог. Цагийн хуваарийн дагуу ирж, явдаг эдгээр нийтийн тээвэрт та амжихыг хүсэж байгаа нь лавтай. Гэхдээ түрүүлж очоод хүлээж байгаа хүмүүсийн ардаас орохыг зөвлөж байна.
Ихэнх улсад метро хүлээж буй хүмүүс хаалганыхаа баруун гар талд хүлээж зогсоод эхлээд дотроос нь хүмүүс буусны дараа зөрж ордог. Ер нь нийтийн тээвэр гэлтгүй хоол авах, аливаад дугаарлаж байгаа тохиолдолд сүүлд ирсэн бол та сүүлд л гэсэн үг.

ДАЛАЙН ЭРЭГ ДЭЭР БИЕЭ ШАРЖ БОЛОХ Ч НҮҮРЭЭ УЛАЙЛГАХГҮЙ БАЙЯ
Халуун орныг зорих хамгийн том шалтгаануудын нэг бол далай. Далайн эрэгт амрахаар, зугаацахаар, сэлэхээр гээд олон хүн цугласан байгаа. Олон дунд ганцаараа байгаа юм шиг авирлах нь мэдээж зохимжгүй. Бусдын тав тухыг бодож чангаар дуу тавихгүй байхыг хичээгээрэй. Хэрэв та хөгжмийн хэмнэлд зугаацахыг зорьж байгаа бол "Beach club"-ууд танд тохирно. Таныг ирэхэд цэвэрхэн байсан шиг явахдаа ч хогоо ардаа бүү үлдээгээрэй. Зарим далайн эрэгт хог хаях нь торгуультай байдгийг санахад илүүдэхгүй болов уу.
Төгсгөлд нь дурдахад олон улсын тавцанд урлаг, спорт гээд олон зүйлээр Монгол Улсын нэр дурдагдаж, танигдаж эхэлсэн энэ цагт аялагч та ч гадаад улсад зорчихдоо "Намайг хэн таних билээ" гэж бодохын оронд өөрийнхөө болон улсынхаа нэрийг хүндэлж байгааарай.
Дээрхээс өөр гадаадад аялахад бусдын нийтлэг гаргадаг, засаж залруулмаар зүйлсийн талаар өөрийн хэлэхийг хүссэн зүйлээ доор сэтгэгдэл хэсэгт үлдээнэ үү .