gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -26
  • Зурхай
     1.17
  • Валютын ханш
    $ | 3562₮
Цаг агаар
 -26
Зурхай
 1.17
Валютын ханш
$ | 3562₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -26
Зурхай
 1.17
Валютын ханш
$ | 3562₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүн бүр НӨАТ төлөгч болоход цахим систем ачаалал даах, эсэхийг лавлав

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
11 цаг 38 минутын өмнө
3
Twitter logo

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, гишүүд өчигдөр /2026.01.16/ Гаалийн ерөнхий газа, Татварын ерөнхий газарт ажиллав. 

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар уулзалтын эхэнд, 2020.01.01-нээс хэрэгжсэн татварын шинэчлэлээр татварын хялбаршуулсан горим нэвтрүүлж, татвар төлөгчдийг бичил, жижиг, дунд, том гэж ангилан, тэдгээрийн онцлогт тохирсон татварын бодлого, стратеги хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь онцлог зохицуулалт байсан гэв. 

УИХ-ын гишүүд хүн бүр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болоход цахим системийн хувьд ачаалал даах, бэлэн байдлыг хангасан эсэх, хүний нөөцийн чадавх, хүрэлцээ, татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаа, бодлогын алдаа оноо, туршлага сургамжид тулгуурлаад тодорхой дүгнэлт хийсэн талаар лавлалаа.

Гэхдээ бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалт, татварын орчин, татварын хамрагдалтын байдалтай холбоотой асуудлыг оновчтой шийдвэрлэх шаардлагатай. Иймд Байнгын хороо татварын  хуулиудыг боловсронгуй болгох хуулийн төслүүдэд туссан өөрчлөлт бүрд онцгой анхаарч, татвар төлөгчдөд ээлтэй, хууль тогтоомжийн давхардал хийдэл, зөрчилгүй хууль батална гэв.  

“Татварын албаны 2025 оны үйл ажиллагаа”-ны талаар Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч  Б.Цогтнаран,  “Татварын хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн талаар тус газрын Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуун, “Татварын цахим системийн шинэчлэлийн хүрээнд хийж байгаа ажлууд, Е-баримтын систем, цаашдын арга хэмжээ”-ний талаар “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын дарга Б.Наранбаатар нар тус тус мэдээлэв.

Татварын ерөнхий газар 2025 онд “Зөвлөн туслагч татварын алба” гэсэн зорилтыг тавьж ажиллажээ. Энэ жил “Хэрэгцээнд нь үндэслэсэн зөвлөгч алба” зорилтын хүрээнд ажиллана. Манай улсад өнөөдрийн байдлаар нийт 286 мянган татвар төлөгч аж ахуйн нэгж, хуулийн этгээд, 2.5 сая иргэн татвар төлөгчийн бүртгэлтэй байгаа аж. 

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх зургаас харна уу.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар хэдийгээр гадаад, дотоодод улс төрийн нөхцөл байдал, эдийн засаг амаргүй байгаа ч төсвийн орлогыг бүрэн биелүүлж ажиллах нь татварын байгууллагын  гол үүрэг гэдгийг онцлов. Мөн татварын бааз сууриа нэмэгдүүлэх, өр, төлбөрүүдийг барагдуулахад онцгой анхаарч, тодорхой төлөвлөгөө, гаргаж ажиллах шаардлагатай байна гэлээ. 

Татварын салбарт цахим шилжилтийг эрчимжүүлж, их өгөгдөлд суурилсан мэдээлэл системийг бүрдүүлэх, хиймэл оюун ухааныг ашиглан татварын хамрагдалтыг нэмэх, далд эдийн засгийг илрүүлэх, татвар хураалт, ногдуулалтад илүү ашиглах нь зүйтэй гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан