gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     5.06
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Амазонс” багийн тамирчид: Нэг удаа унаж болно, дахиад босох хүч хэзээд байдаг, тиймээс тууштай байгаарай

gogo.mn
Спорт
2025-08-05
31
Twitter logo

НҮБ-ын Хүүхдийн Сангийн подкастын хүндэт зочдоор Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцож, хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажиллахаар болсноо зарлалаа. 

Энэхүү ярилцлагад тэд вакцинжуулалт, боловсрол, өөрийгөө олох тухай үнэ цэнтэй яриа өрнүүлж, олон мянган хүүхэд залууст урам зориг өгсөн.

Ярилцлагын  үеэр “Өөрийгөө хайрлах хамгийн том хэлбэр бол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах юм. Шинжлэх ухаан маш сайн хөгжсөн учраас өөрийгөө болон гэр бүлээ вакцинаар хамгаалаарай” хэмээн багийн ахлагч М.Цэрэнлхам онцлов.
НҮБ-ийн хамт олноос М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нарт медаль, шагнал гардуулжээ. Зорилго тэмүүллээ хуваалцсан тэдний ярилцлагыг хүргэж байна. 

-Юуны өмнө та бүхэнд дахин халуун баяр хүргэе. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль  хүртсэн түүхэн амжилт гаргасан баг маань зочноор ирсэнд туйлын баяртай байна. Юуны түрүүнд сэтгэгдлээ хуваалцана уу? 
О. Хулан: Бидний хамгийн том зорилго бол Монголын нэрийг дэлхийд өндрөөр харуулах юм. Цаашлаад Монголын хүүхэд залууст үлгэр дууриалал болж, “Монголчууд том зорилго тавиад, багаараа хамтарч ажиллавал түүндээ хүрч чаддаг юм шүү” гэдгийг үзүүлэхийн төлөө тэмцдэг.
НҮБ-ийн Хүүхдийн сангийн зорилго, Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь дандаа хүүхдийн төлөө, тэдэнд зориулж чиглэсэн байдаг учраас бидний зорилго нийлж байна. Өнөөдөр биднийг “Хүүхэд залуусын үлгэр дууриалал боллоо” хэмээн хүлээж авч буйд баярлалаа. 

Н.Нандинхүсэл: Ийм уулзалтад багийн гишүүн нь болж ирээд, хүндэт шагнал авна гэдэг гайхалтай мэдрэмж. Өнөөдрийн уулзалтад ирсэндээ маш их талархаж байна. 

Б.Ариунцэцэг: Биднийг энэ үйл хэрэгт хамтран ажиллахад халуун дотноор угтан авсанд маш их баярлалаа. 

М.Цэрэнлхам: Миний хувьд маш их хүндлэл, бахархал мэдэрсэн сайхан өдөр болж байна. НҮБ болон манай сагсан бөмбөгийн холбоо, тамирчдын эцсийн зорилго нэг байгаад баярлаж байна. 

-Сагсан бөмбөгийн спортыг багаасаа сонирхож хичээллэсэн шалтгаан тань юу вэ? Мэргэжлийн түвшинд, тамирчнаар ажиллахад маш их хичээл зүтгэл шаарддаг шүү дээ. Энэ түүхээсээ хуваалцаач.
М.Цэрэнлхам: Бид дөрөв дөрвүүлээ багаасаа л хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан. Бидний ажигласнаар маш хөдөлгөөнтэй, атлетик, сахилгагүй хүүхдүүд спортоор хичээллэдэг байх. Багадаа ямар төрлийн спортоор ирээдүйд хичээллэх вэ гэдгээ хүүхдүүд сайн мэддэггүй. Би бол анх воллейболоор хичээллэж байсан. Маш дуртай байсан ч амжилт үзүүлээгүй. Харин сагсан бөмбөгөөр хичээллэж эхлэхэд, гаргах амжилт, Сагсан бөмбөгийн холбооны бодлого ч илүү байсан учраас энэ спортод илүү дурласан. 

Бид дөрвийн хувьд 2019 онд Улаанбаатар хотод “Амазонс” клуб үүсгэн байгуулагдсанаас хойш зургаан жилийн хугацаанд 3х3, 5х5 төрлүүдэд тоглож, өнөөдрийг хүртэл хамт байна. 

Манай клуб анх 3х3-аар үүсгэн байгуулагдаж, олон улсын тэмцээнд Монголынхоо нэрийг гаргах зорилготой байсан. Цаашлаад ОУ-ын олон тэмцээнд амжилт гаргах, тамирчдаа гадаадын багуудад тоглуулах гэх мэт зорилго тавьж, түүндээ аажим аажмаар хүрэн, ахиц амжилт гаргаж байна.

О.Хулан: Би сагсан бөмбөгийг хожуу тоглож эхэлсэн. 18 настайдаа оюутан болоод МУИС-ийн шигшээ багт анх нэгдэж сагсан бөмбөгөөр хичээллэж байлаа. Ахыгаа дууриаж, сагсан бөмбөгт дурлаж, тоглож эхэлсэн. Эхэндээ ингээд албан ёсоор тамирчин болоод том амжилт гаргана гэж бодоогүй шүү.

Б.Ариунцэцэг: Миний хувьд анх 15 настайгаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Оюутан болоод, шигшээ багтаа дуудагдсан. Тэр үеэс хойш “Амазонс” багтайгаа таван жил хамт явж байна.

Н.Нандинхүсэл: Би нэлээн бага наснаасаа сагсанбөмбөг тоглож эхэлсэн. Манай гэрийнхэн бүгд спортод хайртай хүмүүс байдаг, Монголын лиг, гадаадын лиг гэхчлэн бүгдийг нь мэддэг. Багаасаа зурагтын урд  сагс үзэж, гэрийнхнээ завгүй үед ахтайгаа сагсны шийдэн дээр их тоглодог байлаа. 

Түүнээс хойш сагстай холбогдож, энэ спортод маш их хайртай болсон. Бараг ес, арван настайгаасаа хойш Монголын Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд ороод, тасралтгүй тоглож байна. 

-Тэгвэл бараг ес, арван жил тоглосон гэсэн үг юм байна.
О.Хулан: Бараг надаас илүү олон жил тоглосон байна. (инээв)

Гэхдээ Хулан ч гэсэн бага хугацаанд хурдацтайгаар маш том амжилт гаргасан байна шүү дээ. Спортын хүмүүсийн амжилт гэдэг ихэнх хүнд гаднаас харахад амархан мэт санагддаг. Гэвч энэ бол хичээл зүтгэл, удаан хугацааны уйгагүй хөдөлмөр, тийм үү? 
О.Хулан: Нэг инээдтэй түүх ярья. Тамирчид 19 нас хүрч байж ОУ-ын тэмцээнд орох боломжтой болдог юм л даа. Анх Нандиаг 16 настай байхад нь бид нэг баг болсон. Тэр үед тоглоомоор “Чи хэзээ багтаа орж ирэх юм бэ”, “Дахиад гурван жил, хоёр жил, нэг жил хүлээх нь”, “Эцэст нь, нэг баг болж хамт тоглох нь” гэж хэлдэг байсан. Маш удаан хүлээсэн. 

-НҮБ-ын Хүүхдийн сан нь маш олон чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг. Цаашдаа бидний хамтын ажиллагаа эхэлж буй учраас аль сэдэв, чиглэл рүү хамтарч ажиллах зорилготой байгаа вэ? 
О.Хулан: Ээж маань НҮБ-ын Хүүхдийн санд ажилладаг байсан учраас ажиллагаа, чиглэл, ирээдүйн зорилгуудыг нь бага зэрэг мэднэ. Бүгд хүүхдийн төлөө, хүүхдийн сайн сайхны төлөө, тэр тусмаа хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, аюулгүй амьдрах орчин, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт чухал зүйлсэд анхаарсан үйл ажиллагаа байдаг.

Надад хамгийн их таалагдсан нь Монгол Улсын хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндэд та бүхний оруулж буй хувьд нэмэр юм. Ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэндэд зориулж, урьдчилан сэргийлэх шинжилгээ, вакцинжуулалт, витаминжуулалт гэх зэрэг нь маш их таалагддаг.
-“HPV” гэж бидний хэлж заншсан хүний папилома вирусний вакцинжуулалтын аян олон улсад болон Монгол Улсад хүчтэй өрнөж буй . Вакцинжуулалт бол урьдчилан сэргийлэхэд маш чухал. Залуу эмэгтэй хүний хувьд энэ ажлын ач холбогдлыг юу гэж бодож байна? 
М.Цэрэнлхам: Манай монголчуудын дийлэнх гаргадаг алдаа нь өвдсөнийхөө дараа л, биед нь ямар нэг зовуурь илэрч байж л эмнэлэгт ханддаг. Жилдээ нэг удаа биш юм гэхэд, хоёр жилд нэг удаа, бүр боломжтой бол улиралд нэг удаа бүтэн биеийн үзлэгт орох хэрэгтэй. Энэ бол өөрийгөө болон гэр бүлээ хайрлаж буй нэг хэлбэр юм. 

Урьдчилан сэргийлж, амь насаа хамгаалах боломжтой байх үед нь вакциндаа хамрагдах хамгийн чухал. Шинжлэх ухаан маш сайн хөгжсөн байгаа учраас үзлэг шинжилгээ, вакциндаа хамрагдаж, өөрийгөө болон гэр бүлээ эсдэлээс хамгаалаасай гэж би их уриалдаг юм.

Аав маань дөрвөн жилийн өмнө ходоодны хорт хавдраар оношлогдсон юм. Хүндрээгүй, эхний шатанд байх үед нь мэдэж чадсан нь маш азтай. 

Аавыгаа үзүүлэх санааг гаргаж, бүтэн биеийн шинжилгээнд оруулаагүй байсан бол эцэст нь ямар муу үр дагавар ирэх байсныг тааварлашгүй. Харин эрт үед нь үзүүлж, оношлуулж, сэргийлж, эмчилж чадсан учраас аав маань өнөөдөр эрүүл саруул, хамт байгаад би маш их талархдаг.

Б.Ариунцэцэг: Лхамка эгчийн хэлсэнчлэн монгол хүмүүс өвдчихөөд дараа нь харамсдаг. Хэрэв эрт үзүүлсэн бол тэр мэдрэмжийг мэдрэхгүй. Өвчнөөс урьдчилан сэргийлж, вакцинаа хийлгэж, бүтэн биеийн үзлэг шинжилгээнд орсноор, ядаж нэг монгол хүн эрүүл саруул байна шүү дээ. 

М.Цэрэнлхам: Хүүхдүүд ч гэсэн өвдөхөөрөө “Ээж аавдаа хэлэхээр загнуулах байх”  гээд санаа зовж, өвчнөө нууж явсаар хүндрүүлж, эрсдэлд орох тохиолдол гардаг. Үнэхээр өвдөх асуудал гарвал ээж аавдаа санаа зоволгүй, ний нуугүй хэлж, эрт дээр нь илрүүлж эмчлэх бүрэн боломжтой юм шүү гэж хүүхэд залуустаа аминчлан захья. 

Би өөрөө маш их айдаг байсан. Миний шүд өвддөг, түүнийгээ ээждээ хэлчихвэл санаа нь зовчих юм болов уу гэж их боддог байсан. Яалт ч үгүй хоёр гурван хоног хэлэхгүйгээр гүрийхэд би л хохирч байгаа юм. “Миний шүд өвдлөө” гэхэд ээж маань яах ч үгүй шүү дээ. (Инээв) 

-Зөвхөн залуу охид гэлтгүй, янз бүрийн насны маш олон хүн та бүхнээс урам зориг авдаг. Ярилцлагынхаа төгсгөлд тэдэнд хандаж юу хэлмээр байна?
О.Хулан: Хүүхэд залуустаа хандаж хэлэхэд, боловсрол маш чухал. Монгол хүн оюуны чадамж өндөртэй гэж бид ярьдаг шүү дээ. Тиймээс бид дэлхийтэй хөл нийлүүлж алхах хэрэгтэй. Үүнд хүрэх хамгийн том цонх нь боловсрол юм гэж би хэлэх дуртай. Мөн хүн бүр гадаад хэл сураасай. Яагаад гэвэл дэлхий дахин даяарчлагдаж, бүх мэдээллийг интернетээс авах боломжтой боллоо. Тэр бүгдийг гадаад хэлээр авна шүү дээ. Бид бүхэн хичээх юм бол, том зорилго тавиад түүнийхээ төлөө зүтгэж чадах юм бол монголчууд бид маш их авьяастай, том нөөц бололцоотой юм шүү.

Н.Нандинхүсэл: Бидний үеийнхэн нэгэн хэвийн, тухтай орчинд амьдарцгаадаг шүү дээ. Энэ тав тухтай бүсээсээ ганц удаа ч болов гараад, өөрийгөө сорьж үзээсэй гэж хүсдэг. Тэгэхэд алдаж болох ч, өөрийгөө тодорхой хэмжээнд таньж ойлгох цаг хугацаа гарна. Би нэг жил Америкт сурахдаа үүнийг ойлгосон юм. Тийм учраас хүүхэд залуусыг зоригтойгоор, тухтай бүсээсээ гараасай гэж би хүсдэг.

Б.Ариунцэцэг: Тавьсан зорилгодоо тууштай байж, гацаж хазайхгүйгээр, нэг чиглэлээр, өдөр тутам хийдэг зүйлсээ тогтвортой хийж, олон давааг туулж байж үр шимийг нь амсана. Шантрах ч үе байна, хичээх ч үе байна, түүнийгээ давж гарвал амжилтад хүрч чадна.

М.Цэрэнлхам: Ямар гоё үг вэ! (багийнхан алга ташив) Нэгдүгээрт, өөрийнхөө хүсэл эрмэлзийг хамгийн түрүүнд маш сайн сонсож, ямар хүн бэ гэдгээ өөртэйгөө ярилцаад, өөрийгөө олоосой гэж хүсэж байна.

Хоёрдугаарт, ээж аавынхаа үгнээс битгий гараасай. Учир нь гэр бүлийн хүмүүжил бол миний хувьд боловсролоос илүү чухал. Гэр бүлийн хүмүүжил сайтай хүн бол боловсролтой, баг хамт олон дундаа нэр хүндтэй, сайн харилцаатай байдаг. 
Ээж аавынхаа үгэнд сайн ороод, өөрийнхөө хүсэж эрмэлзэж буй мөрөөдөл зорилгынхоо төлөө тууштай байгаарай. Нэг удаа унаж болно, дахиад босож ирэх хүч хэзээд байдаг. Тиймээс тууштай байгаарай гэж хэлье.

-Цаг гарган манай оффисоор зочилсонд маш их баярлалаа, цаашдынх нь ажилд илүү их амжилт хүсье.
-Баярлалаа. (Багийнхан алга ташив)

НҮБ-ын Хүүхдийн Сан нь эрүүл мэнд, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, хүүхдийн аюулгүй орчин, дархлаажуулалт зэрэг чиглэлээр Монгол Улсад олон төсөл хэрэгжүүлж ирсэн. “Амазонс” багийнхан эдгээр зорилготой нэгдэж, хамтын ажиллагаа эхлүүлж буй нь залуу тамирчдын нийгмийн манлайлал, хариуцлага, үлгэр дууриаллыг улам тод харууллаа.

Э.Болор-Од

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан