gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Шууд мэдээ
  Буцах

Н.Учралын урдах замаа хамт туулахаар “сонгосон” сайд нар тангаргаа өргөлөө

Б.Эрдэнэчимэг
Улс төр
4 цаг 58 минутын өмнө
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.

  19 цаг 47 минут
2026.04.03

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Ерөнхий сайд Н.Учрал үг хэлж байна. 

Тэрээр сайд нарыг томилохдоо мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлага даах чадварыг нь харгалзсан гэв. Ингээд сайд нараа танилцуулав. 

1/Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд- Ж.Энхбаяр

Онцгой байдлын алба хариуцсан сайд Н.Номтойбаяр
Шадар сайд Т.Доржханд
ЗГХЭГ-ын дарга – Б.Энхбаяр

2/Гадаад харилцааны сайд- Б.Батцэцэг

3/Сангийн сайд- З.Мэндсайхан

4/Хууль зүй, дотоод хэргийн сайд- С.Амарсайхан

5/Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд- Г.Дамдинням

6/Батлан хамгаалахын сайд- Д.Батлут 

7/Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд- Ц.Сандаг-Очир

8/Боловсролын сайд- Л.Энх-Амгалан

9/Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд- Т.Аубакир

10/Зам, тээврийн сайд- Б.Дэлгэрсайхан

11/Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд- Ж.Алдаржавхлан

12/Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд- Э.Бат-Амгалан

13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд- Ц.Идэрбат

14/Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам- Ч.Номин

15/Эрчим хүчний сайд- Б.Найдалаа

16/Эрүүл мэндийн сайд- Э.Батшугар

Ерөнхий сайд Н.Учрал Г.Занданшатарын танхим ажиллаж байсан 8 сайдыг танхимдаа үлдээж үлдсэн 11 сайдыг шинээр томилж байна. Харин УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдсан. 30-ийн бүлэг буюу өмнөх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ,УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн бүлэгт таван сайдын суудал өгчээ.

МАН-ын 30-ийн бүлгээс С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, Ж.Алдаржавхлан, Ч.Номин нар сайдаар томилогдов.

Н.Учралын Засгийн газарт ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд ажиллана. Хуучин сайд нарын зарим нь сэлгэн өөр салбарын сайдаар томилогдож байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, Цахим хөгжлийн сайд Э.Батшугар Эрүүл мэндийн сайдаар ажиллахаар болж байна. Ерөнхий сайд сайд тус бүрийн намтрыг уншиж танилцуулав.  

АН-ын гишүүд сайд нарт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Өмнө нь сайдаар ажилласан хүмүүс дахин орж ирсэнд шүүмжлэлтэй хандан, эцэг эхчүүдийнхээ буянаар сайд болох юм уу гэж С.Эрдэнэ болд гишүүн асуув.

Ерөнхий сайд Н.Учрал: Би олон зүйл хэлэхгүй. Ажлаараа харуулна төрд ажилласан туршлага, хурд, манлайлал, аймаг удирдсан гэх мэтээр баг удирдсан, ажилдаа хурдан шуурхай орох зэргийг харгалзан үзсэн. Сайд нар гишүүдийн үгийг сайн сонсоорой. Туршлагатай кабинет бүрдүүлэхийг хичээлээ.

  20 цаг 57 минут
2026.04.03

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Сангийн сайд Б.Жавхлан таван жил ажилласан. Дараагийн сайд нь мэргэжлийн хүн мөн үү? Санхүүгийн баланс уншиж мэдэх үү? Б.Чойжилсүрэн сайд ажлаа өгсөнд баярлаж байна. Цахилгаан станцад лам нар аваачиж ном уншуулахааргүй боллоо. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч С.Амарсайхан: Би гэмт хэрэг ярихгүй. Бодлого ярина. Мөрдөгч шиг, яллагч шиг ажиллахгүй. Хуулийн байгууллагууд бие даасан байдлаар, хоорондоо уялдаатай, холбоотой ажиллах ёстой. Шүүх хуулиар олгогдсон эрх мэдлээ бие даан хэрэгжүүлнэ. УИХ-ын гишүүд хулгай дээр ярьдаг, нэгнээ гүтгэдэг. Хэрэв гүтгэсэн бол түүнийг нь тогтоодог байх ёстой.                      

  21 цаг 01 минут
2026.04.03

УИХ-ын гишүүн Б.Батбаатар: ИЗНН бол С.Зориг агсны үзэл бодол, үйл хэргийг үргэлжлүүлэх гэж өөрөө бий болсон нам. ИЗНН яагаад Засгийн газраас гарсан шалтгааныг Ерөнхий сайд та хэлнэ үү. Учир нь манай намын гишүүд надаас энэ асуултыг асуун. Би тэдгээр гишүүдээ төлөөлж энд байгаа. Манай намыг төлөөлөх эрхгүй хүн тан руу ИЗНН-ын бланкан дээр албан бичиг илгээсэн. Та тэрхүү албан бичигт үндэслэн шийдвэрээ гаргасан уу?          

  21 цаг 06 минут
2026.04.03

Ерөнхий сайд Н.Учрал: Танай нам дотроо маргалдаантай байгаа тул эхлээд энэ асуудлаа шийдэх нь зөв. Б.Батбаатар сайд СОР17-гийн бэлтгэлийг их сайн хийсэн. Олон байгууллага энэ хуралд санхүүжилт олгохоо мэдэгдсэнд би их бяртай байна. Би намын даргын хувьд  намынхаа дотоод эв нэгдлийг ч хангахад анхаарна.

  21 цаг 12 минут
2026.04.03

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар: Би атаархаагүй, гомдоод байна. Эрүүл мэндийн сайд та эмийн сан руу эмэнд явж үзсэн үү? УИХ-д олон эмч бий. Монголын улсын бүү хэл хувийн эмнэлгээр үйлчлүүлж үзээгүй хүн шүү дээ. Ж.Чинбүрэн, Д.Ганмаа, Т.Мөнхсайхан гэх мэт эмч гишүүд яагаад энэ саналыг дэмжив?

Би гайхаад байна. Хүний өмнөөс  ичих хэцүү гэж яг үнэн юм байна. Гэр хорооллын амьдралыг мэдэхгүй, баян айлын памперстай гишүүд ороод ирлээ. Та нар ийм сайд нарыг дэвшүүлнэ гэдгээ ил тод хэлсэн бол ард түмэн та бүхэнд санал өгөхгүй шүү. Би сайн мэдэж байна. Э.Батшугар гишүүн та нэрээ татах уу?                

Төрийн ордон хүмүүсийн шээдэг газар болоо юу? Энд хурал хийх гэхээр л шээлээ гэх юм. Ямар учиртай юм бэ? УИХ-ын эмэгтэй гишүүн асуулт асуухаар урдаас нь  маасайтал инээгээд байх юм.  

  21 цаг 15 минут
2026.04.03

Ерөнхий сайд Н.Учрал: Эрчим хүч манай засгийн газрын тэргүүлэх чиглэл. Мөн эрүүл мэндэд анхаарна. Манай эмч нарын ур чадвар дутаагүй. Монгол эмч нарын хүчээр би энд өдийд ажлаа хийгээд явж байна. Тулгарсан асуудлыг шийдэх нь бидний ажил. Эрүүл мэндийн салбарт цахимжилт, даатгалын тогтолцоо нь алдагдсан. Түүнээс Э.Батшугарыг би хагалгаа хий гээгүй. Энэ хүнийг насаар нь Эрүүл мэндийн сайдаар томилоогүй. Банкны  салбарын хүн хэрэгтэй байна.

  21 цаг 21 минут
2026.04.03

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Сөрөг хүчин сөрөг хүчин шиг болжээ. Хэн нь сөрөг хүчин гэдэг нь мэдэгдэхгүй болчихсон байв. Та нар маань ямар их удав аа (инээв).

Би Э.Батшугар сайдад шүүмжлэлтэй хандаж байна. Засгийн газраа бүрдүүлэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх мөн. Гэхдээ нийт гишүүдийн 15 хувь нь эмэгтэйчүүд байх квотод хүрсэнгүй. Б.Батцэцэг, Ч.Номин гэсэн хоёр л сайд ажиллах нь. Шинэ сайд нар төрийн албан хаагчдаа багахан халаарай, тэдэндээ ээлтэй байгаарай. Тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэлгийг бүрэн өгөхөд анхаараарай. Учир нь талыг нь л өгч байгаа юм билээ.

Төсвөө яаралтай тодотгох хэрэгтэй. Өмнө нь төсөв батлахад анхааруулсан ч багш нарын цалингийн нэмэгдлийг дутуу тооцсон асуудал гарсан. Улаан, ногоон лаазаараа хүч түрэн төсөв баталсан.                                       

  21 цаг 27 минут
2026.04.03

Ерөнхий сайд Н.Учрал: Болоогүй ажлыг сайд нар гараад олон нийтэд ярих нь буруу. Ярих биш хийх нь чухал. Бид үйлдлээрээ ажлаа харуулна. Ид шид бүтээхгүй. Хал үзэж, халуун чулуу долоосон хүмүүс манай танхимд бий. Тэд сошиалаар ажлаа явуулахгүй, буурьтай ажиллана. 

Гадаад орчин нөхцөл хүнд байгаа өнөө үед бид дотооддоо хатуу сахилга баттай ажиллана. 

Би гурван охинтой. Нэг охин дуутай. Эмэгтэй хүн рүү дайрч доромжилж болохгүй. Х.Нямбаатар даргын хувьд эрэгтэй хүний өмнөөс гарахааргүй үгийг Шүүдэрцэцэг зохиолчид хэлжээ. Би өнөөдөр сайд нараа танилцуулж байна. Ажлаа үе шаттай хийнэ. Хотын даргын хувьд юу болсон талаар мэдээлэл авна, танилцана. 

Б.Чойжилсүрэн, Б.Жавхлан, Б.Дэлгэрсайхан сайд нар муу хэлүүлдэг ч ажлаа их сайн хийдэг. Хурдтай. Хүн бүр харагддаг шигээ биш.  Засгийн газрын ажил төвөгтэй.          

Оюутолгойн хэлэлцээг дуусгахын тулд би өөрөөс хамаарах бүх ажлыг хийнэ. УИХ-аас гаргасан тогтоолд Монголын талын өгөөж 53 хувиас багагүй байхаар заасан. Ирэх долоо хоногт зөвлөлдөх санал асуулга явуулна. Иргэдээс Үндэсний баялгийн сангийн хуваарилалтын талаар асууна. Тэдний саналыг эхлээд сонсъё. Үүний дараа Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхээ шийднэ.            

Би энэ багаар үр дүнд хүрнэ гэж тооцсон. Бие биеийнхээ дутууг нөхөж ажиллах чадвартай, ажилдаа суралцах шаардлага сайд нарт байхгүй. Би ард түмнийг интэйртэйнмэнтээр "угаахгүй", хоосон улс төржихгүй, худлаа попрохгүй, сөрөг хүчний болон ард түмнийхээ дуу хоолойг сонсон, дунд нь орж ажиллана. Хэмнэлт хийх ажлыг ЗГХЭГ-ын дарга байхдаа эхлүүлсэн. Судалгааг нь гаргасан. Оффисыг нь дундын болговол жилд 5.5 тэрбум төгрөг хэмнэнэ. Болоод өнгөрсний дараа биш өмнө нь шийдэх ёстой. Аливаа хүндрэлд сайн тал бас бий.

Гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар буурлаа. Бид тэднийг урьж авчраад хөөж явуулж болохгүй. Хоцрогдсон арга барилаар цаашид ажиллахгүй. Одоо манай залуучууд олон улсын гэрээ хэлэлцээг хийх ур чадвартай болсон. Хариуцлагатай уул уурхай ярьдаг улс болмоор байна. Манай талын хүртэх өгөөж 53 хувь байна гэдэг дээр би хатуу байр суурьтай байна.

Гэхдээ өгөөжид юуг оруулахаа хуулиар батлах шаардлагатай. Татвар, хураамж, төлбөрөөс өөр юуг оруулах уу гэдгийг эцэслэнэ.       

  21 цаг 35 минут
2026.04.03

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хотын дарга Х.Нямбаатарын Туул голын хойд эрэг дагуу хийсэн лайваас хэсэгчлэн сонсгов. Тэрээр зохиолч Б.Шүүдэрцэцэгийг бүллидэхийг хотын дарга уриалсан нь зөв үү гэдгийг Ерөнхий сайдаас асуув.     

  21 цаг 38 минут
2026.04.03

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Ерөнхий сайд та Оюутолгойн хэлэлцээг дуусгах уу? Та амлалт өгөх үү? Учир нь олон нийт энэ хэлэлцээг хүлээж байна. Ирээдүйн өв санд нийт 7 их наяд төгрөг цугларсан. Энэ нь 2 тэрбум ам.доллар. Үүнийг элдэв шалтаг хэлээд зарцуулах уу, хадгалах уу?

Боловсролын зээлийн сангийн буруу зарцуулалтын талаар би хоёр жил ярьж байна. Татвар төлөгчдийн 90 тэрбум төгрөгийн асуудал ярь байна. Л.Энх-Амгалан сайд та хууль зөрчсөн шийдвэр гаргасан шүү дээ. Энэ талаар хариулна уу.  

  21 цаг 46 минут
2026.04.03

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: О.Батнайрамдал гишүүн та Боловсролын зээлийн сангийн талаар шүгэл үлээсэнд би талархаж байна. Би энийг танд өөрт чинь хэлсэн. Гэхдээ энэ баримтыг та хууль бусаар олж авсан. Би танд хэн өгснийг ч мэдэж байна. 160 хүний л асуудал бий. Тэд хууль бусаар зээл авсан. Түүнээс зээл савсан бүх хүнийг харлуулж болохгүй. Энэ санг дараагийн түвшинд гаргана. Та Харвард төгссөн хүн атлаа бусдын хийсэн судалгааг ашигласан.       

Энэ сантай холбоотойгоор олон улс төрчийн нэр сэвтсэн. Би сайд болоод хамгийн түрүүнд таны хэлж буй тушаалыг гаргана. АТГ миний  сайд байхдаа гаргасан тушаалыг хүчингүй болгох ёстой гэвэл би хамгийн түрүүнд тушаал гаргана.        

  21 цаг 49 минут
2026.04.03

УИХ-ын гишүүн Бейсэн: Эрүүл мэндийн сайд та эмнэлгүүдийн өглөг авлагыг ил зарлаарай. Тэгэхгүй бол та их хүнд нөхцөлд ажиллана. Яг аль эмнэлэг Эрүүл мэндийн даатгалаас хэдэн төгрөг авав? Нэгдүгээр эмнэлгийн даргыг эг сарын дотор гурван удаа солигдлоо шүү дээ. Та үүнийг шийдэх үү? Бусад сайд нар Эрүүл мэндийн сайдаа дэмжиж  ажиллах уу?   Эмнэлэгт хэвтэж байгаа хүн гаднаас эмээ авч байна. Эрүүд мэндийн даатгалын сан нь мөнгөгүй.     

  21 цаг 52 минут
2026.04.03

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Манай иргэд гадагшаа явж их эмчлүүлж байна. Энэ нь төгрөгийн ханшид ч нөлөөлдөг. Иймд гаднын, томоохон эмнэлгийг Монголд оруулж ирэхэд анхаарна. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд системийн дүн шинжилгээ хийнэ, аудит оруулна. Салбарын шилдэг хүмүүстэй хамтран ажиллана. Хувийн даатгалыг өргөжүүлэх арга замыг хайна.  

Манай улс оны орны тоогоор дэлхийд дээгүүрт ордог. Азид Япон, БНСУ-ын дараа орж байна. Энэ бол сайн үзүүлэлт.  Гэхдээ өвөл болохоор иргэдэд ор олдохгүй байна. Үүнийг цэгцлэх шаардлагатай. Би газар дээр нь очиж ажилласны дараа илүү дэлгэнгүй хариуг өгч чадна. Учир нь статистик манай талд байна.              

  22 цаг 03 минут
2026.04.03

Ерөнхий сайд Н.Учрал: Надад ажил хийх хүн л хэрэгтэй байна. Түүнээс би өөрөө ажлыг нь заагаад явбал амжихгүй. Бид маргааш анхны хурлаа хийнэ. Ирэх даваа гарагаас сайд нар шууд ажилдаа орно. Үр дүнгээр л ажлаа дүгнүүлнэ. Одоо манай Засгийн газрын ажлыг үнэлж дүгнэхэд эрт байна. И-Монголиаг дараагийн шатанд гаргана. Үүнд Ч.Номин сайд анхаарч ажиллана.

  22 цаг 07 минут
2026.04.03

УИХ-ын гишүүн П.Батчимэг "Эрдэнэс Оюу толгой" компаниас 18 сая ам.доллар авч, өөр зүйлд зарцуулсан, эсэх талаар нэр дэвшигч Ч.Номингос асуув.    

УИХ-ын гишүүн Ч.Номин: Би ямар нэг авлигын гэмт хэрэгт холбогдсон зүйл хийгээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Бид улсаа сурталчилж байж л гаднаас жуулчин авна. 200 хуудас бүхий ажлын тайлангийн зөвхөн нэг хуудсыг нь сонгон, ташаа мэдээлэл түгээж, намайг гүтгэсэн. Би ажил явахад манай улсад ирсэн жуулчин 500 мянга байв. Одоо 800 мянгад хүрсэн.                  

  23 цаг 54 минут
2026.04.03

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: Хонь хурга нийлсэн Засгийн газрыг бол харж л байлаа, энэ удаад хонь чоно нийлсэн кабинетыг анх удаа л харж байна. Н.Учралын Засгийн газрын сайдуудыг сонгосон байдлыг бүр гайхаад байх юм. Өмнө нь салбартаа амжилт гаргасан сайд нарыг үргэлжлүүлэн ажиллуулахгүй, өөр салбарт гулгуулсан байна. Өмнөх салбартаа амжилт байтугай гай болсон сайд нарыг өөр салбарт оруулчихсан байх юм. Сайд дээрээ тохирохгүй болохоор азын сугалаа хийчихсэн юм уу. Сугалаагаар тодруулчихсан юм болов уу гэж бодож байна.

Ерөнхий сайд байхгүй байгаа учраас ЗГХЭГ-ын Б.Энхбаяр сайдаас асууя. Та их инээгээд л суугаад байдаг өнөөдөр дүнсгэр байх чинь. Салбар нь өөр юм руу гулсчих шиг боллоо. Саяхан л та хэд ээлжлээд л АТГ гадаа, дотор, Төрийн ордонд хэвлэлийн хурал хийгээд байсан. 100 сая ам.доллар авсан аваагүй, бичлэг байгаа байхгүй гээд л байсан улс, нэг кабенит байтугай нэг улсад багтаж чадахгүй гэмээр байсан хүмүүс нэг кабенитэд сууж байна. Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэг, хулгайтай тэмцэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадах юм уу. Хууль хяналтын байгууллага улс төрийн нөлөөллөөс хамааралгүй ажиллах боломж байна уу. Манаачийг хэн манах вэ гэдэг үг байдаг. Гэтэл өнөөдөр хууль хяналтын байгууллагыг шүүмжлээд байдаг, улс төрийн нөлөөллөөс ангид ажиллах боломж хэр байгаа юм бэ. Барилга хот байгууллалтын сайд 2.3 их наяд төгрөгийн замыг зайлшгүй явуулах хэрэг байна уу. Зогсоож болдоггүй юм уу? Ерөнхий сайд ороод ирсэн учраас бас хариулаад өгөөрэй. 

Ерөнхий сайд Н.Учрал: Ерөнхий сайд кабинетээ бүрдүүлж, гарах үр дүнг өөрөө хариуцдаг. Хууль зүйн яам бодлого чиглэлд ажилладаг. Б.Энхбаяр хуулийн сайдаар ажиллаж байсан болохоор энэ талаас нь ард түмэн мэдээд байсан. Гэхдээ өмчийн эрхзүй, газрын эрхзүй, төрийн албаны шинэчлэлийг хийх үйл хэрэгт надад хань, нөмөр нөөлөг болно гэж сонголтоо хийсэн.  Засгийн газрын мега төслүүдийг 4 бүлэг, 16 зүйлээр эрэмбэлсэн. Тэр эрэмбэлсэн байдлыг хатуу барина. Тухайн үед нийслэлд байгаа төслүүдийг үнэлж байсан ч батлуулж чадаагүй. Төсвийн орлого бага байгаа энэ үед эрэмбэлсэн төслүүдээ царцаана. 

  01 цаг 31 минут
2026.04.04

Ерөнхий сайд Н.Учрал бүрдүүлсэн Засгийн газрын гишүүдээ УИХ-д танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж дууслаа. 20 минутын завсарлагааны дараа шинэ сайд нар тангараг өргөх болохыг УИХ-ын дарга С.Бямбацогт хэллээ. 

  02 цаг 01 минут
2026.04.04

Ерөнхий сайд Н.Учрал үг хэлж улмаар Засгийн газрын гишүүд тангаргаа өргөж эхэллээ. Тангараг уншсаны дараа сайд нар төрийн далбаанаас адис авч, тангаргын бичигт гарын үсэг зурж байна. 

  02 цаг 25 минут
2026.04.04

Ерөнхий сайд Н.Учралын танхимын сайд нар тангаргаа өргөж, төрийн сүлдэнд ёсолж, төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн, тангаргын бичигт гарын үсэг зурж дууслаа. Төрийн дуулал эгшиглэж байна. Ерөнхий сайдын тодорхойлсноор хурдтай, туршлагатай, ачаа үүрэх, урдах замаа хамт туулах сайд нар ийнхүү 2026 оны 4-р сарын 4-ний шөнийн 02 цаг 24 минутад тангараг өргөж дууслаа. 

Өнөөдөр буюу 4-р сарын 4-ний бямба гарагт Засгийн газар хуралдаж, даваа гарагаас сайд нар ажилдаа шуурхайлах болохыг Ерөнхий сайд чуулганы хуралдааны үеэр хэлсэн. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан