gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     3.30
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 10
Зурхай
 3.30
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 3.30
Валютын ханш
$ | 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баялгийн сангийн хуваарилалт “шог” байгаа тул өөрчлөхөөр бэлдэж эхлэв

Б.Эрдэнэчимэг
Улс төр
6 цаг 55 минутын өмнө
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
Twitter logo
Улс төр
6 цаг 55 минутын өмнө
Баялгийн сангийн  хуваарилалт “шог” байгаа тул өөрчлөхөөр бэлдэж эхлэв 2026.03.27

Тэрбумгүй зүйл ч байхгүй болж дээ. Монголчууд бидний орлого өсөж, бүх л ажлыг тэр тэрбум төгрөгөөр хийдэг боллоо. Үүний хамгийн сүүлийн жишээ нь зөвлөлдөх санал асуулга. Энэ сарын  27-нд санал асуулгын эхний шатыг эхлүүлэв. Энэ ажилд Засгийн газар нэг тэрбум төгрөг зарцуулна.  

Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ. Одоо ба ирээдүйн иргэн бүрд тэгш, шударга хүртээнэ гэж Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан. 

Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор энэ сангийн хөрөнгийг арвижуулах, зохистой зарцуулах талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангахаар зөвлөлдөх санал асуулгыг эхлүүлэв.  

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Үндэсний баялгийн санд төвлөрсөн мөнгөний 80 хувийг ирээдүй үед, 20 хувийг одоогийн иргэдэд  хүртээж байна. Энэ нь тэгш хүртээх зарчмыг алдагдуулсан гэв. 
 
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ОРЛОГЫГ ЯАЖ БҮРДҮҮЛДЭГ ВЭ?
 
Энэ бол 2024-12-24-ний зураг. Өнөөдрийн байдлаар эхний хоёр санд нийт 7.1 их наяд төгрөг хуримтлуулжээ. Харин Хөгжлийн сан хоосон байна.  

Ирээдүйн өв санд 6 их наяд төгрөг хадгалж байна. Энэ эх үүсвэрийг ирээдүйд хадгална. Хуримтлалаа нийт баялгийн санг арвижуулахад зарцуулах боломжтой. АМНАТ-ийн 65 хувийг энэ санд хадгалдаг. Өөрөөр хэлбэл уул уурхайн компаниудын төлсөн АМНАТ санг арвижуулжээ.  

Хуримтлалын санд 1.1 их наяд төгрөг бий. Үүнийг иргэн бүрд хуваахад 175 мянган төгрөг болсон. Иргэд дансаа И-Монголиа-гаас харах боломжтой. Энэ нь иргэдийн хувьд хадгаламж гэсэн үг юм. Орон сууц, боловсрол, эрүүл мэндэд бэлэн бус хэлбэрээр зарцуулна. Төрийн өмчит уул уурхайн компаниудын 34 хувийн ногдол ашиг энэ санг бүрдүүлдэг.  

Хөгжлийн сан нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг улсын төсөв дээр дэмжлэг үзүүлж шийдвэрлэх, Хөгжлийн банкаар дамжиж зээл болон бусад хөрөнгө оруулалтын томоохон орчинд сэдэлжүүлэлт болох зориулалттай. Улсын төсвийн орлого давбал энэ санд хадгалах ёстой ч УИХ төсвөө дандаа алдагдалтай баталдаг тул сан хоосон байна.    

Гэхдээ дээрх 7 их наяд төгрөгийг 2030 он хүртэл Засгийн газар зарцуулах эрхгүй байхаар хуульд заасан. Гэтэл Засгийн газар цахилгаан станц барих, том төслүүдээ эхлүүлэх хүсэлтэй байна. Эх үүсвэр хэрэгтэй болсон тул арай гэж цуглуулсан хуримтлал руугаа "гар дүрэхээр" шийджээ. 
 
Зөвлөлдөх санал асуулгыг НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР зохион байгуулна 

Зөвлөлдөх санал асуулгыг Үндэсний статистикийн хороотой хамтран явуулна. Санал асуулгын судалгааны түүврийн арга зүйг ҮСХ олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, баталжээ.  

1570 иргэний 740 нь нийслэлээс, 830 нь орон нутгаас оролцоно. Иргэдэд Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл өгөхөөс өмнө болон мэдээлэл өгсний дараа санал асуулга явуулна. Санал асуулгын хамрах хүрээ, хязгаарыг тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ч томилсон. Үүнд :  

  • Хотын дарга асан Э.Бат-Үүл (АН),  
  • МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан Л.Төр-Од (МАН),  
  • МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Намсрайн Батнасан,  
  • УИХ-ын гишүүн асан Дулбаагийн Алтай (МАХН),  
  • Данзангийн Лүндээжанцан (МАН),  
  • Хамба лам Дэмбэрэлийн Чойжамц,  
  • МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Баатаржавын Лхагважав (МАН),  
  • Хуульч Равдандоржийн Хатансайхан,  
  • Үндсэн хуулйн цэцийн гишүүн асан Наваанпэрэнлэйн Жанцан (МАХН) нар өөрсдийн санаачилгаар ажиллах болжээ. Энэ зөвлөл санал асуулгын асуултыг боловсруулна.   

Нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад 43 иргэн хүсэлтээ өгч, дээрх хүмүүсийг сонгожээ.  Зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, санал асуулга боловсруулахад Засгийн газар оролцохгүй гэв. 

Энэ зөвлөлийн эхний хуралд хотын дарга асан Э.Бат-Үүл зөвлөлдөх санал асуулгын үр дүнг улс төрийн зорилгоор ашиглахгүй байх санал гаргажээ. Тэр нь ч зөв. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны парламентын сонгууль хаяанд ирсэн. 

Хэрэв зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь Ирээдүйн өв сангийн мөнгөний тодорхой хувийг одоо зарцуулах нь зөв гэвэл яах вэ? 

Тэгвэл Засгийн газрын төлөвлөгөө биелж, УИХ-д хуулийн нэмэлт өөрчлөлт оруулна. Дээр дурдсан 6 их наяд төгрөгийн тодорхой хувийг Хөгжлийн сан рүү шилжүүлэх замаар захиран зарцуулах эрх үүснэ. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргах юм.      

Нэг тэрбум төгрөг бага мөнгө биш. Газрын тосны үнэ өсөж, улмаар бүх барааны үнэ өсөх эгзэгтэй үед ийм их мөнгийг Засгийн газар санал асуулгад зарцуулах нь. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн аудит хийлгэж, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бодит шаардлага үүссэн эсэхийг судлуулж болно.  

Үндсэн хууль, Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль батлагдсан өдрөөс гурван жил хүртэл хугацаанд хэрэгжилт, үр дүнг үнэлэх, шаардлагатай бол шинэчлэлт хийх зөвлөмж гаргахыг заасан. Гэтэл ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Судалгаа заримдаа бодит, заримдаа бодит бус. Хэрэв бид бүх ард түмний санал асуулга авбал нэг тэрбумаас илүү зардал гарна. И-Монголиа апп-аар дамжуулж санал авахад 200 мянган хүн л оролцсон.  

Хуримтлалын санг 2024 онд байгуулсан. Иргэн бүрд ердөө 175 мянган төгрөг хуваарилсан. Удаан байна. Үүнийг нэмэх боломжтой” гэв. 

АМНАТ-ын одоогийн хуваарилалт:

  • 65 хувийг Ирээдүйн өв сан рүү 
  • 35 хувийг улсын  болон орон нутгийн төсөв рүү шилжүүлдэг.  

Засгийн газар Ирээдүйн өв сангийн хуваарилалтыг “шог” байна гээд АМНАТ-ын

  • 33 хувийг Ирээдүйн өв сан рүү 
  • 33 хувийг улсын  болон орон нутгийн төсөв рүү 
  • 34 хувийг Хөгжлийн сан руу шилжүүлнэ гэж С.Бямбацогт сайд танилцуулав.  

Ингэснээр Ирээдүйн өв сангийн орлого даруй 32 хувиар буурна. Харин Засгийн газрын АМНАТ-ыг захиран зарцуулах эрх одоо 35 хувь байгаа нь 33+34 гэхээр 67 хувь болно.  

Дайны улмаас нүүрсний үнэ эргэн сэргэж, зэс ойрын жилүүдэд өндөр үнэд хүрэх төлөв бий. Тэгэхээр АМНАТ-ын дүн өсөж, Засгийн газрын орлого олон их наядаар өсөх нь. 

Уг нь хүн хүүхдээсээ харамладаггүй. Харин манай Засгийн газар арай гэж олсон мөнгөнийхөө ердөө 20 хувийг одоогийн бид хүртэж, ирээдүй хойч үе 80 хувийг авч байгаа нь ТЭГШ БУС гэж хусмаа голсон хүүхэд мэт гомдоллов.  

Г.Занданшатарын Засгийн газар өр төлбөр аваад ч хамаагүй, мөнгө босгох санаагаа өмнө нь ч илэрхийлсэн. Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр энэ сарын 24-нд “Газрын тосны үйлдвэрийн зээлийг төсвөөс гадуур гаргахгүй бол гадаад зээл авах боломжгүй болсон. Засгийн газрын өр  таазандаа тулсан” гэсэн юм.

Газрын тосны үйлдвэрийн нийт зээл 1.2 тэрбум ам.доллар. АН-ын үед улсын төсөв, Хөгжлийн банкны гэх мэт олон төсөвтэй болж, хяналт хангалтгүй байсан алдааг МАН дахин давтах гэж байна.     

Газрын хэвлийн баялгийн өгөөжийг тэгш бас ШУДАРГА хуваарилах зарчимтай. ЖДҮХС, Боловсролын зээлийн сан гэх мэт төрийн сангууд тоногдсон. Эрх мэдэлтнүүд татвар төлөгчдийн бүрдүүлсэн хөрөнгийг өөр хоорондоо ханцуй дотроо өгөлцөж авалцсан жишээ их. Гэтэл эрх баригчид улсын төсвийн 30 их наядын орлогыг чамлан, хуримтлалаа үрж ажил хийнэ, станц барьж, асуудлаа шийднэ гэв.        

Уг нь Ирээдүйн өв сан тоногдоогүй үлдсэн ганц сан юм сан...

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан