gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -13
  • Зурхай
     1.27
  • Валютын ханш
    $ | 3564₮
Цаг агаар
 -13
Зурхай
 1.27
Валютын ханш
$ | 3564₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -13
Зурхай
 1.27
Валютын ханш
$ | 3564₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цахилгааны хязгаарлалтын улмаас учирсан хохирлыг хэн хариуцах вэ?

Б.Мягмардорж
Нийгэм
Өчигдөр
30
Twitter logo

Дулааны IV цахилгаан станцын зуухны халах гадаргууд гэмтэл гарсны улмаас төвийн бүсэд эрчим хүчний хязгаарлалт хийгээд цөөнгүй хоног өнгөрлөө. Угтаа анх тус гэмтлийг 24 цагийн дотор засварлана гэж байсан хэдий ч уг хугацаа өнгөрсөн ч эрчим хүчний хязгаарлалт хийсэн хэвээр байгаа төдийгүй нэг өдөрт хязгаарлах цаг, давтамж нэмэгджээ.

Түүнчлэн, Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК (“ДҮТ”) – аас 2026 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр хийсэн мэдэгдэлдээ “нийслэл хотын хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг цагийн хуваарийн дагуу 1 цаг 30 минутын хугацаатайгаар хязгаарлалтуудыг ээлжлэн хийж байгаа болно.” гэж дурдаж байжээ.

Иргэдийн хувьд төлөвлөгөөт хязгаарлалтад бухимдалтай байгаагаас гадна хязгаарлалт нь урьдчилсан мэдэгдсэн цагаас өөр байгаа зэргээс шалтгаалан урьдчилан бэлтгэл хангах боломжгүй, мөн хязгаарлалттай холбоотой хохирол амсах зэрэг асуудлууд ар араасаа гарч ирж байна. 

Энэ нийтлэлээр эрчим хүчний хязгаарлалт болон түүнтэй холбоотой хохирлын талаарх хуулийн холбогдох заалтуудыг тоймлон хүргэе.

Эрчим хүчний тухай хуулийн 30.1.1-д зааснаар хэрэглэгч нь “стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах” эрхтэй бол мөн хуулийн 29.1.1-д зааснаар эрчим хүчээр хангагч нь “стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах” үүрэгтэй байна.

Нөгөөтээгүүр, онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрчим хүчний хязгаарлалт хийж болохыг мэдээж хуульд зааж өгсөн байдаг.

Тухайлбал, Эрчим хүчний тухай хуулийн 32.2, 32.3 дахь хэсгүүдэд эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх буюу түр зогсоох, хязгаарлах арга хэмжээ авах нөхцөлүүдийг тодорхойлжээ. Түүнчлэн, хуулийн 30.1.6-д зааснаар хэрэглэгч нь “энэ хуулийн 32.2, 32.3-т зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлснээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх;” эрхтэй байгаагаас харвал хуулийн 32.2, 32.3-т заасны дагуу хэрэгжүүлсэн хязгаарлалттай холбоотой иргэд, ААН хохирол шаардах эрхгүй болно.

Ойрын өдрүүдэд болж буй хязгаарлалттай холбоотой нөхцөлийг хуулийн 32.2.5-д зохицуулсан байна.

Эрчим хүчний тухай хууль:

32.2.
Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:

32.2.5. байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн, түлшний хомсдол бий болсон, эрчим хүчний хангамжид осол, саатал гарсан, хүний амь нас, эд хөрөнгөд аюул учрах, гал түймэр гарах нөхцөл үүссэн;

Дээрх тохиолдолд буюу хуулийн 32.2.5-д заасны дагуу эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх, хязгаарлах тохиолдолд анхаарах мөн хэд хэдэн бусад нөхцөл, шаардлагууд байна.

Тухайлбал, хуулийн 15.2.2-т зааснаар ДҮТ нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд цахилгаан хангамжийг таслах, хязгаарлах, сэргээх төлөвлөгөө хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэдий осол, гэмтэл зэрэг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс үүсэх нь хүнд, хэцүү нөхцөл ч гэлээ ДҮТ нь ийнхүү хүнд, хэцүү нөхцөлийн үед цахилгаан хязгаарлах, түүнийг сэргээх төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

Түүнчлэн, хуулийн 29.1.2 – т зааснаар эрчим хүчээр хангагч нь “эрчим хүчний төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид 24-өөс доошгүй цагийн өмнө урьдчилан мэдэгдэх;” үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, ДҮТ нь хэзээ хүртэл хязгаарлалт хийх, хязгаарлах хүрээ, цаг зэргийн талаарх төлөвлөгөө гаргаж, харин эрчим хүчээр хангагч нь тус төлөвлөгөөний дагуу хязгаарлалтын хуваарийг хэрэглэгчид 24-өөс доошгүй цагийн өмнө урьдчилан мэдэгдэх үүрэгтэй ажээ.

Мөн хуулийн 36.3-т зааснаар ийнхүү төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид 24-өөс доошгүй цагийн өмнө урьдчилан мэдэгдсэн байхад хэрэглэгч тийнхүү цахилгаан тасрахтай холбоотой хохирол учрахаас сэргийлэх арга хэмжээ аваагүй бол хэрэглэгч тус хохирлыг шаардах эрхгүй гэж хуульд зохицуулжээ.

Эрчим хүчний тухай хууль:

36.3.
Энэ хуулийн 29.1.2-д заасны дагуу эрчим хүчний төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид урьдчилан мэдэгдсэн байхад хэрэглэгч өөрийн буруугаас хохирол хүлээсэн бол хохирлыг эрчим хүчээр хангагч хариуцахгүй.

Дээрх зохицуулалтуудаас харвал дараах тохиолдлуудад хэрэглэгч цахилгааны хязгаарлалттай холбоотой хохирлоо эрчим хүчээр хангагчаас шаардах боломжтой харагдаж байна. Үүнд:

  1. Төлөвлөгөөт таслалтын талаар хэрэглэгчид 24-өөс доошгүй цагийн өмнө мэдэгдээгүй буюу тулгаж мэдэгдсэн бол хэрэглэгч тус цахилгаан тасарсантай холбоотой хохирлоо шаардах эрхтэй гэж үзэхээр байна.
  2. Эрчим хүчээр хангагчаас өгсөн төлөвлөгөөт таслалтын хуваариас өөр хуваарь буюу цагаар цахилгаан тасалсан бол мөн хэрэглэгч учирсан хохирлоо нэхэмжилж болохоор байна.

Учир нь хуулийн 30.1.6-д “энэ хуулийн 32.2, 32.3-т зааснаас бусад үндэслэлээр эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлснээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх;” гэж зааснаараа хэрэглэгчийн хохирол шаардах эрхгүй байх нөхцөлийг хуулийн 32.2, 32.3 дахь хэсэгт тодорхойлсон мэт боловч эрчим хүчээр хангагч нь хуулийн 32.2, 32.3-т заасан нөхцөл үүссэн үед арга хэмжээ авахдаа хуульд заасан зохих нөхцөл, журмыг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй бол хэрэглэгч мөн хохирол шаардах боломжтойг хуулийн 36.3 дахь хэсгээс харж болно.  

Тодруулбал, тус заалт нь эрчим хүчээр хангагч ямар тохиолдолд хохирол хариуцахгүй вэ гэдэг хүрээг тогтоох замаар эрчим хүчээр хангагчийн хохирол хариуцах нөхцөлийг агуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд, эрчим хүчээр хангагч хуулийн 29.1.2-т заасны дагуу 24-өөс доошгүй цагийн өмнө мэдэгдээгүй, эсхүл тийнхүү мэдэгдсэн хуваариас зөрүүтэй буюу өөр цагаар эрчим хүчний хязгаарлалт хийсэн бол иргэд, ААН-үүдийн зүгээс эрчим хүчээр хангагчийг тус хязгаарлалтад бэлдэх, хохирол учрахаас сэргийлэх боломж олгох үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж харагдаж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан