Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 3-р сарын 13-ны баасан гарагт хотын дарга Х.Нямбаатарын хийсэн мэдэгдэлд Баянзүрх дүүрэгтэй холбоотой таван асуудал хөндөгдсөн. Үүний дөрөвт нь өөрийг хүлээсэн чиг үүргийн дагуу Засаг даргын хувиар мэдээлэл өгье. Нэг асуудалд нь Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны дарга Батсүх мэдээлэл өгнө.
1-рт, Жагсаалд оролцсон ажилтан, албан хаагчдад 30 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосон гэж яригдсан. Тэтгэмж олгосон зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Нөгөө талаар ажилтнуудын нийгмийн баталгааг хангах зорилгоор 30 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа олгох хөтөлбөр Баянзүрх дүүрэгт хэрэгжиж байна. Төрийн тодорхой албан хаагчдад өгч байгаа. Гэхдээ энэ мөнгө хороодын засаг дарга нарт олгогдоогүй.
Төрийн албаны тухай хуулийн 61.1.5-д Төрийн албан хаагчийг орон байраар хангах дэмжлэг үзүүлнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд мэргэжлийн ур чадвартай боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 30 сая төгрөгийн урамшуулал олгосон. Нийслэлээс жил бүр Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ахлуулсан Ажлын хэсэг жил бүр дүүрэгт ирж, хяналт шалгалт хийдэг. Мөн АТГ-аас ажилтан албан хаагчдын ажлын байрны сэтгэл ханамжийн болон бусад дарамт байгаа эсэх судалгаа авдаг. Энэ хоёр шалгалтаар манай дүүрэг байнга сайшаагдаж ирсэн.
720 сая төгрөг олгосон гэж яригдсан. 21 албан хаагчид тус бүр 30 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа болон тогтвор суурьшилтай ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр олгосон урамшууллууд юм. Нийгмийн баталгааны хөтөлбөрийг дүүрэгтээ жил бүр баталж, батлагдсан хөтөлбөрийн хүрээнд төсвийг нь Баянзүрх дүүргийн ИТХ-аар оруулж, танилцуулсан.
Нэг удаагийн тэтгэмж, урамшууллыг зөвхөн Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлдэг юм биш. Төрийн байгууллагууд, яам, тамгын газрууд, нийслэл болон бусад дүүрэгт ч хэрэгжиж байгаа. Би НИТХ-ын төлөөлөгч. Миний олж мэдсэнээр сүүлийн хоёр жилд нийслэлд энэ төрлийн урамшуулалд 7 тэрбум төгрөг зарцуулсан байна.