Зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн Үйлчилгээний Цэг (ТҮЦ)-үүдийг өчигдрөөс дахин нүүлгэж эхэлсэн. Тодруулбал нийслэлийн төвийн зургаан дүүргийн 51 байршлын 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж буй.
ТҮЦ эрхлэгчид үүнийг эсэргүүцэж, өмч хөрөнгийг эвдэн сүйтгэж байна хэмээн бухимдлаа илэрхийлсээр байгаа юм.
Энэ асуудлаар хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсандаа "Нийтийн эзэмшлийн талбай дээр ямар ч зөвшөөрөлгүй бетон цутгаж дээр нь ТҮЦ байрлуулсан байна.
Хотын төвд бетон цутгаад дээр нь ТҮЦ байрлуулчхаад дараа нь үл хөдлөхийн гэрчилгээ хөөцөлддөг ийм зүйл байж болохгүй.
ТҮЦ-ийг хууль бусаар байрлуулсан иргэд тогтоосон хугацааны дотор өөрсдөө чөлөөлөх ёстой. Тогтоосон хугацаа дуусмагц хотын зардлаар чөлөөлж, гарсан зардлыг тухайн ТҮЦ эзэмшигч, зөвшөөрөл өгсөн албан тушаалтнаар төлүүлнэ" гэжээ.