gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     4.18
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 16
Зурхай
 4.18
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 4.18
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОЙМ: Ерөнхийлөгчийн тулгалт

Б.Эрдэнэчимэг
12 цаг 26 минутын өмнө
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
Twitter logo
12 цаг 26 минутын өмнө
ТОЙМ: Ерөнхийлөгчийн тулгалт

Өнгөрч буй энэ долоо хоногийн онцлох үйл явдлуудыг эргэн саная. Ямар асуудал биднийг бухимдуулж баярлуулж, талцуулав? 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын 09-нд өргөн мэдүүлсэн. Энэ төслийг өргөн мэдүүлсэн даруйд улс төрчид хоёр хуваагдаж, нэг хэсэг нь хүчтэй эсэргүүцэж, нөгөө хэсэг нь УИХ-ын гишүүн өндөр ёс суртахуунтай байх ёстой гэсээр хуулийн төсөл парламентын босгыг давлаа.    
 
Улсын Их Хурлын өнгөрсөн пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар дээрх төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, 57 гишүүн дэмжив. Ингэснээр Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Төслийн хэлэлцүүлэг ирэх пүрэв гарагт  үргэлжилнэ.    

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхийг ДЭМЖСЭН, ДЭМЖЭЭГҮЙ ГИШҮҮД

126 гишүүний 101 нь чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, тэдний 57 нь дэмжсэнээр энэхүү хуулийн төслийг хэлэлцэхээр анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо. Хуулийн төслийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд хэн хэн байв. 

ДЭМЖЭЭГҮЙ ГИШҮҮДИЙН ТАЙЛБАР, ҮНДЭСЛЭЛ 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:  парламентын түүхэнд их гунигтай өдөр болж байна. Монгол Улс парламентын засаглалтай юу, ерөнхийлөгчийн засаглалтай юу гэдэг хандлага сүүлийн хэдэн хоног үргэлжиллээ. Олон улсын байгууллага, парламентад суудалтай 5 намын 4 нь эсрэг байр сууриа илэрхийлчхээд байхад хүч түрж, зарим гишүүдийг учир битүүлгээр ирүүлсэнгүй.

Магадгүй заримыг хэрэг үүсгэсэн байдлаар ирүүлэхгүй байх шиг байна. Дэмжиж санал өгсөн гишүүдийн хэдэн хувь нь АТГ болон цагдаагийн байгууллагад хэрэг үүссэн байдалтай байна. Хэдэн хүмүүсийг томилолтоор явуулсан байна, гадаад руу явуулсан байна. Кнопоо 7 хоногийн хугацаанд тоолж үзсэн байна. Парламентын засаглалын төлөө байна гэж ярьчхаад яг санал хураахад алга болдог, парламентын үнэт зүйлээс ухарсан УИХ-ын гишүүдийг хэн бэ гэдгийг та бүхэн хараарай.

Бид ерөнхийлөгчийг ард түмнээс сонгож болохгүй юм аа гэдгийг та бүхэн өчигдрийн ерөнхийлөгчийн мэдэгдлээс харсан болов уу. Би бол МУ-ын 3,5 сая иргэдийг төлөөлсөн, УИХ-ын гишүүд бол зөвхөн тойргоос гарсан гэдэг зүйл ярьсан. Парламентын засаглал бол ардчиллын баталгаа, энэ утгаараа парламентын гишүүдийн үзэл санаа, эрхийг хамгаалдаг. 

Л.Бямбасүрэнд оноосон ялыг хүндэдсэн гэж үзвэл С.Батдөлийг эргэн санацгаая

Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр (2026.04.14) Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноосон шүүхийн шийдвэрийг зөв, буруу гэх хэлэлцүүлэг нийгмийн сүлжээнд өрнөж байна. Тэр ямар гэмт хэрэг үйлдсэн, түүнд яагаад олон жилийн хорих ял оноосныг шүүгчийн танилцуулсан шийтгэх тогтоолд үндэслэн тайлбарлав.

“Хүрэн хайрхны хадны бичээс”-ийг эвдсэн БНХАУ-ын хоёр иргэнээр ₮14.5 саяын хохирол төлүүлжээ

Дундговь аймгийн прокурорын газраас БНХАУ-ын иргэн Z.Y, Z.Ch нар бүлэглэн 2025.11.02-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг дэвсгэрт байдаг “Хүрэн хайрханы хадны бичээс” буюу орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн гэж мэдээлэв. 

Энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс БНХАУ-ын иргэн Z.Y, Z.Ch нарыг гэм буруутайд тооцож, тус бүрд нь 5,6 сая төгрөгийн торгох ял оногдуулж, байгаль орчинд учруулсан хохиролд 9 сая төгрөгийг төлүүлжээ.

Гэвч иргэд мөнгөөр үнэлэх боломжгүй, их үнэ цэнтэй дурсгалыг эвдсэн байтал хөнгөн ял оноолоо гэсэн юм.     

Гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ

Эрдэмтэн, судлаачдын баг түүхийн баримтуудад үндэслэн Монгол Улсыг уугуул нэрд нийцүүлэн, “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэв. 

“Монгол хэмээх нэрийн судалгаа” номд 1700 оноос хойш олон улсад хэвлэгдсэн есөн газрын зургийг зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр  худалдан авч, өмнө нь олны хүртээл болоогүй архивын баримт, өрнө, дорнын хэлээрх эх сурвалжуудыг ашиглан судалгаа хийжээ.

БНТУ хэдэн жилийн өмнө Turkey хэмээх англи нэршлээ Türkiye болгон албан ёсоор өөрчилж, эх хэлээрээ нэрлэх болсон юм.

Монгол Улсын төрийн аль ч байгууллага мэдээллийн технологийн программ хангамж хөгжүүлэхгүй

Лхагва гарагт болсон Засгийн газрын хурлаас гаргасан зарим шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг танилцуулав. Тэрээр, Ерөнхий сайдын хэрэгжүүлж байгаа “Чөлөөлье” санаачилга салбар болгонд эрчимтэй хэрэгжиж байна. Энэ хүрээнд Засгийн газраас нийслэлээс олгож байгаа 146 зөвшөөрлийг мэдэгдэж эхэлдэг болох тогтоолын төслийг баталлаа.

Фитнесс, кофе шоп, гуталчин, оёдолчин зэрэг эрсдэл багатай бизнес эрхлэх гэж байгаа иргэд E-Business сайтаар хүсэлтээ өгнө. Засгийн газраас тухайн бизнесийг эрхлэхэд хэрэгтэй мэдээллийг иргэний хувийн хаягт хүргүүлнэ. Тэгэхээр төрийн байгууллага өөрөө иргэндээ очиж үйлчилдэг болно. Мөн Монгол Улсын аль ч төрийн байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхгүй. Төсвийн хөрөнгөөр программ хангамж хөгжүүлэхгүй гэв. 

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноов

Өндөр албан тушаалтнуудыг шүүсэн бас нэг шүүх хурал 04.14-нд болон 04.17-нд боллоо. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны тойргийн шүүхэд эрх мэдэл, албан тушаалын хэрэгт холбогдоод буй З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал болов.

Хэрэг шүүхэд шилжээд гурван жил өнгөрч буй бөгөөд анхан шатны шүүхээр гурав дахь удаа хэлэлцлээ. Шүүгдэгч, УИХ-ын гишүүн асан  Б.Энх-Амгалан "З.Энболд, Б.Энх-Амгалан хоёр яаж яваад гэмт хэргийн хатгагч, хатгуулагч болчхов оо. Үүнийг би ойлгохгүй байгаа тул дахин тайлбарлуулмаар байна. 

Би З.Энхболдын хамаарал бүхий компаниар нэг хүрз нүүрс ч угаалгаагүй. Бид хоёр ямар ч холбоо хамааралгүй хүмүүс. Би Зам тээврийн, хөгжлийн яаманд, З.Энхболд Төрийн ордонд суудаг байсан, хоёулаа л төрийн хамгаалалттай газарт ажиллаж байсан. Бид хоёр уулзаж байсан бол тэр хамгаалалтын газарт нь бүртгэгддэггүй юм уу. Ийм бүртгэл байгаа юм уу, шалгаад өгөөч. 

Бид хоёр нэг ч удаа уулзаж, нэг удаа утсаар ярьж үзээгүй. Уулзсан, утсаар ярьсныг нотлох нэг ч баримт байхгүй" гэжээ.

Н.Учрал: Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас тооцно

Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын 13-нд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллав.Тэрээр, Ерөнхий сайдын ажил үүргийн эрхэм зорилго бол хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллах юм. Хэдийгээр Ойрх Дорнодын мөргөлдөөн, шатахууны үнийн өсөлт болон олон улсын эдийн засгийн хямрал бидэнд хүндээр тусаж байгаа хэдий ч эрүүл мэндийн салбарыг онцгойлон авч үзэх шаардлагатай.

Би эрүүл мэндийн салбарын есөн хувийн хэмнэлт буюу цомхтголын эсрэг байдаг. Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүл мэндийн сайдаар эмч хүнийг биш, эдийн засагч хүнийг томилох цаг нь ирлээ гэж үзсэн.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч байсан хүний хувиар цалин хөлсний болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүхлээр нь харан, санхүүжилтийг зөв болгоосой" гэв.

САНАЛ БОЛГОХ КОНТЕНТУУД  

САНАЛ БОЛГОХ КОНТЕНТУУД  

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэлтэй 2023 оноос хойш тус холбоо ямар ажлууд хийсэн, БОУАӨ-ийн яамтай өндөр үнийн дүн бүхий гэрээ байгуулж, ажилласнаар ямар үр дүнд хүрсэн талаар ярилцлаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нэг холбоотой жил бүр гэрээ байгуулж, хамтран ажилладаг. Энэ нь тэнцвэргүй байдал үүсгэж,  төр нэг холбоонд давуу эрх олгож байна гэж Монголын аялал жуулчлалын холбоо үзэж, хоёр удаа шүүхэд ханджээ. 

"Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор эрчим хүчний асуудлаа бие даан шийддэг болно"

Аж үйлдвэрийн чиглэлд амжилттай хэрэгжиж буй ганцхан мега төсөл байгаа нь Газрын тос боловсруулах үйлдвэр. 
 
ДЦС-5, Байгалийн хийн хоолой, Метро, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслүүдээс ердөө нэг л мега төсөл тасралтгүй урагшилсаар. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал доктор Д.Алтанцэцэгтэй төслийн явц, сорилтуудын талаар ярилцав.   

Энэ төслийг бид Бүгд Найрамдах Энэтхэг улсын 1.6 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Энэ бол Энэтхэг, Монгол хоёр улсын нэн эртнээс улбаатай түүхэн харилцааг эдийн засгийн утгаар баяжуулж, шинэ түвшинд хүргэсэн төсөл юм.  

Г.Гэрэл: Би тэнд үлдвэл аль хэдийнээ тогтчихсон системийн нэг хэсэг л болох байсан

Гадаа хавар болж байна. Удахгүй хонхны баярууд ар, араасаа хөвөрч, Сүхбаатарын талбай дуу, хуур, оргилуун дарсны бөглөө мултрах чимээгээр дүүрнэ. Залгуулаад элсэлтийн шалгалт, анхны ажлын гараа, аль эсвэл ахин сурахаар хүний нутгийг зориг хүсэл, тэмүүлэл энэ хотод ундарна.

Тэр хүсэл тэмүүллийн эздэд урам зориг, бодож санах боломж болог гэж Унгарын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, Англид Чевнингийн  тэтгэлгээр мастер (MA: Master of Arts) хамгаалсан. Өдгөө сурсан мэргэжлээрээ эх орондоо ажиллаж, амьдрахаар ирээд буй Хүүхдийн цогц хөгжлийн мэргэжилтэн, тэгш хамруулах боловсролын магистр Г.Гэрэл (IG: Gerel.education)-ийг танилцуулж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан