УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин АН-ын бүлгийн хэвлэлийн хурлын үеэр байр сууриа илэрхийлэв.
-Тохиол гэдэг шиг юм болж байна. Дөнгөж өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор бид УИХ-ыхн тусгай хяналтын дэд хороо байгуулах талаар ярьсан. Хууль сахиулах ажиллагаанд УИХ тусгай хяналт тавьж, хуулийн биелэлтийг хангуулдаг байх ёстой. Хэн нэгэн захиа даалгавар өгөөд онилсон мөрдлөг явуулж байгаа бол хуулиас гадуурх эрүү шүүлт болно. Хуулиас гадуурх өш хонзонгийн зүйл болно. Гэтэл яг үүнийг бататгаж байгаа мэт үйл явдал болж, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын туслахыг хорьжээ.
Үндсэн хууль аль ч улсад парламентын дээр мөрдөгч нар гардаггүй. Хуулийг дэвсэлж, хэн нэг улс төрчийн нөмөр нөөлөг дор дураараа авирлаж болохгүй. Парламент өөрийн дархлаатай байх ёстой.
Аль ч улсад гүйцэтгэх эрх мэдэл буюу мөрдөн шалгуулахаас айхгүйгээр үзэл бодлоо илэрхийлж байвал тэр парламентыг дархлаатай байна гэж үзнэ. Бууны нохой шиг хуулийн байгууллагаар парламентын гишүүдийг дуугүй болгох гэж, айлгаж ичээх гэж байгаа бол үүнийг гэмт хэрэг гэж үзнэ. Төрийн нөөцийг хувийн зорилгод ашиглах нь төрийн эсрэг гэмт хэрэг.
Ийм бусармаг үйлдлийг зогсоохын тулд манай бүлэг цулаараа хатуу зогсоно. Монгол Улсад Үндсэн хуулийн дэг журам байх ёстой болохоос дарга нарын хувийн бодол байж болохгүй. Бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн дарга, түүнийг тойрсон хуулийн байгууллагын сүрэг байж болохгүй. Бид сүүлийн 20 жил хонгил гэж ярилаа. Хонгилын эзэн солигддог биш, хонгил нурдаг байх ёстой. Нураах ажлыг АН өнөөдрөөс эхлэн манлайлж хийнэ гэв.