Монголчуудын уламжлалт шинэ жил бол Цагаан сарын баяр. XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн сар шинийн нэгэн боллоо. Сайн сайхан бүхний төлөө өнгөрсөн муухайг мартаж маргаашийн шинэ өдөр шинэ амьдралыг өөдрөгөөр угтахыг бэлгэшээж айл бүхэн баярын бэлтгэл хангажээ.
Сар шинийн баярын нутаг нутгийн ёс заншил өөр байдаг. Тэгвэл бидний тэр бүр мэддэггүй ёс заншлыг ямар аймагт, аль бүс нутагт өнөөг хүртэл дагаж мөрдөж байгаа вэ гэдэгт салбарын судлаачаас хариулт авлаа.
"МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ДОМГИЙН СЭТГЭЛГЭЭНД, АВАРГА ТОМ ЯСТ МЭЛХИЙН НУРУУН ДЭЭР ЕРТӨНЦ ОРШДОГ ГЭЖ ОЙЛГОДОГ"
Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, докторант Ч.Мөнхтөр: Монголчууд эртнээс нааш бусад ард түмний нэгэн адил жилийн тодорхой мөчлөгт он солигдох ёслолыг үйлдэж ирсэн уламжлалтай. Сарны орчлоор жил, сар, өдрийг тоолж тэмдэглэж ирсэн ард түмний хувьд нэг жилийн ойролцоо мөчлөгт хуучин жилийг үдэж, шинэ оныг угтах нь түгээмэл байсаар ирсэн. Өдгөө бидний “Цагаан сар” хэмээн нэрлэдэг Монголчуудын он солигдохыг бэлгэдсэн төрт ёсны уламжлалт баярыг Хүннү гүрний үед ч тэмдэглэж байсан тухай сурвалжийн мэдээ байдаг.
Монголчууд цагаан сарыг шинэ бүхний эхлэл, сайн сайхан аз жаргал авчрагч баяр гэж үздэг.
1911 онд Монголчууд тусгаар тогтнолоо сэргээж Богд хааны зарлигаар Төгсбуянтын шинэ зурхайг улсын цаг тоолол болгон хэрэглэж цагаан сарыг тэмдэглэж байв. Түүнчлэн 1913 оноос эхлэн боловсруулж дагаж шийтгүүлж байсан “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг”-т төрийн шинэлэх цагаалах ёслолыг явуулах дэг ёсыг нарийн тусгаж өгсний дагуу төрийн ёслол болгон үйлдэж байв.
Монголчууд цагаан сарыг шинэ бүхний эхлэл, сайн сайхан аз жаргал авчрагч баяр гэж үздэг. Эрт дээр үеэс битүүний орой алаг мэлхий өрж, шинийн нэгний өглөө тоглож байгаа нь ч бараг ертөнцийн үүслийг бэлгэдсэн утгатай байдаг. Дорнын ард түмэн тэр дундаа монголчуудын уламжлалт домгийн сэтгэлгээнд, аварга том яст мэлхийн нуруун дээр ертөнц үүсэн, оршдог гэж ойлгодог. Тэгэхээр цагаан сарын ёс нь эрт дээр үеэсээ учир зүй, утга бэлгэдлийн нарийн тогтолцоотой баяр шүү дээ.
Уламжлалт цагаан сарын баярын ёслол, зан үйл, идээ ундаа бүр яг адилхан байна гэж байхгүй. Байгаль, газарзүй, эрхэлж буй аж ахуйн онцлог тухайн нутгийн уламжлалаасаа хамаарсан өвөрмөц ялгаатай ёс заншлууд байна.
Жишээ нь: Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул суманд битүүний өдөр хэншүү гаргах ёстой гэж хуушуур хайрдаг. Битүүлгийн гол хоол нь хуушуур байдаг. Харин хуучин сартуул сэцэн засгийн хошуунд хамаарч асан баруун талын Яруу, Эрдэнэхайрхан сумдад цагаан сараар банш, бууз жигнэдэг. Урьд нь бол баншийг усанд чанаж зочдоо дайлдаг байсан сүүлийн үед л жигнэх болсон гэж байх жишээтэй.
Тал хээр болон говийн аймгуудад битүүний өдөр худаг, усандаа сан тавьж, арц хүжээр арвилаад ойр орчмыг нь цэвэрлэдэг. Энэ тухайн бүс нутгийн хамгийн эрхэм зүйлээ ариун байлгах гэсэн санаатай байх. Харин шинийн нэгний өдөр ус авах, худаг дээр очихыг цээрлэдэг. Энэ өдөр усанд явах нь ажил муутай, арчаагүйн шинж, бэлэгтэй жил ирж байхад гэрт хар ус оруулж болохгүй гэсэн утгаар ойлгодог байна.
Тал хээр нутагт өндөрлөг газар байхгүй учраас гэрийн эзний сайн зүгт гэдэг ч юм уу эсвэл урд зүгт цасаар овоо босгож арц хүжээр сан тавьж мөргөдөг ялгаатай уламжлал бий.
Сүүлийн үед хотжилтын нөлөөгөөр ёс заншлууд бүс нутгийн онцлог ялгаа байхгүй нэгэн хэвийн болж загварчлагдах хандлагатай болж байна.
Шинийн нэгний өглөө уул, овоонд гарч төрт ёс, тэнгэр газар, нар, сар, байгаль дэлхийтэйгээ золгож мэндчилдэг зан үйлийг өнөөдөр “уулан дээр гараад нар луу харж хашхирвал хийморь сэргэдэг” гэж ойлгох болсон. Тиймээс Улаанбаатарын иргэд нэг хэсэг Богд уулын Зэндмэнь овоон дээр гарч зүг чиггүй хашхирч, давчуу газар шинэ дээлээ сүүгээр буддаг байснаа, сүүлийн жилүүдэд бүгд Шилийн богд руу явдаг болжээ. Бараг 21 аймгийнхан ч тийш явж байгаа байх.
Угтаа бол төрт ёс, тэнгэр, хангайтайгаа шинийн нэгний өглөө хамгийн түрүүнд эхэлж золгож мэндчилдэг эртний сайхан уламжлал ийнхүү хувирч байх шиг байна.
Энэ талаар жаахан дэлгэрүүлж яривал нутаг бүр ялгаатай нэрлэж, ёсолж байсан байдаг. Уул, овоонд гарахыг нэрлэхдээ:
- Дарьгангад “Индэрт мөргөх”,
- Үзэмчинд “тэнгэрт мөргөх”,
- Өөлд, Дөрвөдүүд “Дээр мөргөх”,
- Захчин “Алтайд хэншүү өргөх”,
- Алтайн урианхай “Балинд мөргөх”,
- Торгууд “Баянд мөргөх”,
- Сартуул “Зүгт мөргөх” гэхчлэн олон янзаар нэрлэдэг.
Мөн үйлэх ёслол, зан үйл, хэлбэрт бага зэрэг ялгаа байна. Жишээлбэл: Цагаан сарын өглөө тал нутгийн монголчууд уул, овоонд гарна гэхээс илүүтэй гэрийн урд эсвэл гэрийн эзний сайн зүгт цасаар овоо босгоод түүн дээрээ сан тавьж, мөргөж цай, идээний дээжээ өргөдөг бол говийнхон хотны овоондоо гарна. Мөн говь нутагт муу зүг рүүгээ буу тавих, шороо цацах зан үйл байдаг. Алтайн нурууны ард түмэн бол уул, овоон дээрээ эрчүүд нь золголтоо хийж байх жишээний ялгаа байна.
Завхан аймгийн баруун талын сартуул сумынхан зүгийн зул, идээ, цай бэлтгэж гэрээс гарч тусгай засаад дэвсгэр дэвсэж бүгд “зүгт мөргөнө” түүний дараа тэдгээрийгээ золгох айлдаа авч орж зулаа өргөж зүгийн идээнээсээ хүн бүр хүртдэг уламжлал одоо хүртэл байна.
ИДЭЭ УНДААТАЙ ХОЛБООТОЙ
Ч.Мөнхтөр: Цагаан сарын идээ, ундаа монголчуудын газарзүйн бүсчлэл, угсаатны бүлгээс хамаараад үе, хэлбэр, засах орц идээгээрээ соёлын ялгамжтай зүйл байдаг. Битүүний өдөр бүрэн хувцсаа өмсөөд гэрийн эзэн идээгээ засдаг, төрийн болон өндөр настны идээний үе харьцангуй өндөр байдаг зэрэг агуулгын хувьд бол адилхан.
Тавгийн идээ гэдэг чинь зориулалтаараа бас олон ялгаа байна. Бурхны идээ, тахилын идээ, зүгийн идээ, амсуурганы идээ, хүүхдийн идээ, хонины хүний идээ гэхчлэн ялгаатай. Зарим нутагт бурхныхаа өмнө эрэгтэй хүүхдийнхээ тоогоор жижиг идээ засдаг. Тэр бүү хэл нохойгоо хүний тоонд оруулж идээ засдаг байсан яриа ч байдаг.
Халхын төв хэсгээр гавжийн дугуй гэж нэрлэх боовоор идээ засаж байсан уламжлал байхад баруун тийш гөрмөл, хавсай, санз, хайрмал, самнаа, говьд шүүрмэг боов гэхчлэн ялгаатай засдаг. Мөн хангайн нуруу дагуух нутгуудад идээний үед мэхээрийн гурилтай тос, цагаан тос, эвийн бяслаг, тогооны өрөм заавал оруулж засдаг. Энэ нь таван тансгийг багтааж идээгээ засаж байгаа юм гэж тайлбарладаг.
Зарим нутагт бурхныхаа өмнө эрэгтэй хүүхдийнхээ тоогоор жижиг идээ засдаг.
Идээний оройд модтой уулархаг бүс нутгийнхан самар тавьдаг бол мод ховор газрынхан шар тос, цагаан тос тавьж байх жишээтэй. Өмнөговийн Ханбогд суманд идээний орой дээр тос тавихаас гадна Бадамдаржаа гэж нэрлэж цэцэг тавьдаг уламжлал байсан байна. Мөн Завханы зүүн сумдад Идээний оройд самар түүний дор Бадамлянхуа цэцэг, түүний дор цорж байх жишээтэй.
Идээг заавал тэдэн үе засах ёстой гэсэн журамласан уламжлал байхгүй. Мэдээж төрт ёс, ураг удмын уламжлал учир төрийн тэргүүн, ахмад настнууд арай өндөр засах нь буруу биш. Ер нь жам ёсны үзэгдэл жаргал, зовлонг ээлжлүүлээд жаргалаар нь төгсөх бэлгэдлээр 3, 5, 7, 9 үе гэхчлэн сондгой өрдөг гэх яриа байдаг.
БУУЗ, БАНШ МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХООЛ МӨН ҮҮ
Аливаа ард түмний баярын ширээн дээр онцгой хүндэтгэлийн зоог байдаг шүү дээ. Цагаан сараар бид бууз, банш иддэг. Бууз бол үгийн гарлаас нь мөшгөж хятадынх гэж хэлэх боломжгүй хоол юм. Дорноос өрнө хүртэл тархсан түгээмэл маягийн хоол. Хэн нь хэнээсээ авсныг нотлоход төвөгтэй гэсэн үг. Юань гүрний үеийн үстэй малгайтай монгол хүүхдүүд бууз чимхээд сууж байгаа зураг байдаг шүү дээ.
БЭЛЭГ
XIII зуунд монголчууд цагаан сараар бие биедээ цагаан өнгийн эд бэлэглэж байсан тухай Марко Пологийн тэмдэглэл байдаг. Цагаан өнгө бол монголчуудын бэлгэдэлт сэтгэлгээгээр аз жаргал, хэргүй ариун байдал, юм бүхний эхлэлийг заадаг. Тиймээс ч шинэ жилийн баяраа Цагаан сар гэж нэрлэдэг. Энэ бүх утга бэлгэдэл, уламжлал дээрээ үндэслээд өнөөдөр ч бид цагаан идээгээ Цагаан сарын гол бэлэг болгох боломжтой юм.
УУЦ
Ер нь дэлхийн аль ч ард түмэнд үндэснийх нь аж ахуй, соёлыг илтгэх баяр, ёслолын гол бэлгэдлийн идээ, шүүс байдаг. Жишээ нь АНУ-д Талархлын баяраараа цацагт хяруул, Хятадууд гахайн толгойг баярын ширээн дээр тавьдаг. Тиймээс тухайн бүс нутагт юу нь онцлог элбэг байна тэрийгээ хүндэтгэлийн зоог бологдог байх нь. Үүний л адил монголчууд ууц, өвчүүг цагаан сарын ширээндээ тавьж ирсэн уламжлалтай.
Гэхдээ заавал баярын ширээн дээр ууц тавь гэж номлосон зүйл байхгүй. Бүхэл шүүс гэсэн бэлгэдэл утгыг дал, дөрвөн өндөр, хонготой шаант чөмөг чанаад тавихад ч төлөөлж чаддаг. Зарим нь үхрийн өвчүү ч тавьдаг. Бүхэл шүүсийг идэж барах гэж тавьдаг зүйл биш л дээ.
Цагаан сарыг зөвхөн ахмадуудад хүндэтгэл үзүүлдэг ахмадын баяр мэтээр ойлгох, ярих үзэгдэл нэлээд дэлгэрч байна. Энэ бол буруу ойлголт хандлага. Цагаан сар бол монголчуудын ертөнц дэх шинэ бүхний эхлэл, төр ёсны уламжлал, ураг элгэнийг уулзуулж эв эеийг бататгадаг чухал баяр. Мөн монгол хүн бүрийн төрсөн өдөр гэж ойлгож болно.
Бидэнд цагаан сар шинэ бүхнийг бэлэглэхээс гадна, өв соёл, үнэ цэнтэй бүхэнтэй минь учруулж соёлын дархлааг сэргээж өгч байдаг цорын ганц баяр. Монголчууд энэ л өдөр сэтгэл зүйн нэгэн төлөвт шилжиж, нэгэн адил ёсолж, нэгэн зэрэг баярладаг ганц өдөр.