gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсноор нэг хүнд үйлчлэх цаг багасжээ

Б.Азбаяр
Эрүүл мэнд
2024-01-08
90
Twitter logo

Улсын эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээг сайжруулж, эмч, ажилтнуудыг гүйцэтгэлээрээ санхүүждэг тогтолцоо руу шилжүүлэх алхмыг 2005 оноос эхэлж, эрхзүйн орчин шинэчлэлтүүдийг 2016, 2020 онуудад Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл эмнэлэг олон улсын стандартын дагуу хөгжих суурь тавигдаж буй.

2020 оноос төрөлжсөн төв эмнэлэг болох  УНТЭ, УГТЭ, АӨСҮТ хагас бие даасан байдалд шилжин ажиллаж эхэлсэн. Харин дүүргийн хэмжээнд хоёр эмнэлэг (СХДНЭ, БЗДНЭ)  хагас бие даасан байдалд шилжээд байгаа юм.

  • Хагас бие даасан байдалтай болсноор төсөв, санхүүжилтийн хувьд эдийн засгийн өргөтгөсөн ангиллаар зардлын зүйл ангиа зохицуулах,
  • Үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ гүйцэтгэлээр авч санхүүжих зэргээр бусад эрүүл мэндийн байгууллагуудаас онцлог байдлаар ажиллах ач холбогдолтой гэж үздэг.

Өөрөөр хэлбэл эмнэлэг олон улсын стандартын дагуу хөгжих суурь тавигдаж буй. Дэлхийн бусад орны эрүүл мэндийн тогтолцоо уламжлалт төсвөөс бие даасан байдал, корпорац, хувьчлагдсан тогтолцоог чиглэн ажиллаж байгаа ажээ. Тодруулбал, бүх үйл ажиллагаа нь бүрэн бие даасан, нээлттэй өрсөлдөөнт, гэрээгээр хариуцлага хүлээдэг, нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагааг санхүүжүүлдэг болох хувьчлагдсан тогтолцооны давуу тал гэж үздэг байна.
Түүнчлэн ЭМД-ынхаа тусламж, үйлчилгээг чанартай хүргэхийн зэрэгцээ нийт орлогынхоо 6-10 хувьд төлбөртэй үйлчилгээг үзүүлж, өөрийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх боломжтой. Мөн эмнэлэг ТУЗ-тэй болсноор олон талын хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх, сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх захирлаа сонгох, эмнэлэг өөрийн гэсэн хөгжлийн төлөвлөгөө, бодлого чиглэлээ батлуулан ажиллах боломж бүрдсэн.

Тэгвэл ЭМЯ, СЭЗИС хамтран “Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн засаглалын өнөөгийн байдал”, “Эмнэлгийн бие даасан байдал ба санхүүжилтийн тогтолцоо” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын магистрант С.Амарбаярын танилцуулсан “Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн засаглалын өнөөгийн байдал, үнэлгээний үр дүн” илтгэлд “Эмнэлгүүд бие даасан байдалтай болсноор санхүүгийн байдал сайжирсан ч, эмнэлгүүд ТУЗ-ийн хороогүй, ил тод байдал, тайлагнал муу байгааг” дурджээ. Тухайлбал, ТУЗ-ийн талаарх мэдээллийг цахим хуудаснаа байршуулдаггүй, ТУЗ-ын ээлжит хурал болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй танилцуулахгүй байгаа нь эл тогтолцооноос хүлээж буй үр дүнг доош татах, дараагийн алхмыг удаашруулж байгаа аж.

Өөрөөр хэлбэл эмнэлэг олон хүнд үйлчлэхийг урьдал болгосноос нэг үйлчлүүлэгчийг оношлох эмчийн цаг багассан нь сул тал болж буй юм.

Үүний зарим гол шалтгаан нь эмнэлгүүд ямар мэдээллээ нийтэд ил тод байлгах тухай журамгүй, ашиг сонирхлын зөрчлийг шийдвэрлэх тусгай журамгүй, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын цалин урамшууллын мэдээлэл хаалттай байдал аж.
СЭЗИС-ийн докторант Б.Буянтогтох “Бие даасан байдлын санхүүжилтийн арга нь тохиолдолд суурилсан санхүүжилт юм. Нийтэд ойлгомжтой байдлаар гүйцэтгэлээр санхүүжих гэж яриад байгаа юм.

Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагыг ТУЗ буюу компанийн засаглалын хэлбэр рүү шилжүүлэх хэрэгцээ, орчин бүрдсэн. Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Энэ асуудлын хүрээнд СЭЗИС-ийн магистрантууд судалгаа хийж, судалгааны эрт үеийн үр дүнг хэлэлцэж байна. Эмнэлгүүдийн бие даасан байдал, корпорацын сайн засаглалын талаар ярих бол ТУЗ-ийн гишүүний асуудлыг ярих хэрэгтэй болдог. ТУЗ-ийн гишүүний мэргэшсэн бөгөөд хараат бус байдал чухал. Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллага нийт есөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй байна.

Өмчийн төлөөллийг хуулийн хүрээнд шууд ЭМЯ, Сангийн яам, ЭМДЕГ-аас нэг хүн байхаар томилдог. Хамт олны төлөөлөл гэдэгт эмч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн буюу гурван хүн. Олон нийтийн төлөөлөл,  даатгуулагчийн олонхын эрх ашгийг хамгаалах нэг хүн, төрийн бус байгууллагаас нэг хүн, мэргэжлийн холбоодоос нэг хүн байна.

ТУЗ-ийн гишүүний чадавх, мэргэшсэн, хараат бус байдал дээрх эрхзүйн орчинд хангагдахгүй байна. ТУЗ жилд дөрвөөс дээш удаа хуралдаж байгаа. Тэгэхээр хамт олны төлөөллийн гурван хүн 365 хоногийн дөрөв, тав хоногт л эмнэлгийн даргынхаа удирдлага нь юм шиг ажилладаг. Үлдсэн 360 хоногтоо эмнэлгийн даргынхаа ажилтан нь болдог.

Ийм хараат бус байдлаар ТУЗ-ийн гишүүн үйл ажиллагаа явуулах бололцоо байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. Мөн мэргэжлийн нийгэмлэг холбоод, ТББ-уудын төлөөлөлд зургаан сар тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх, санхүүгийн зөрчилгүй байх зэрэг эрхзүйн хязгаарлалт үүсгэж, төлөөлөл орж ирэх боломжийг нь хумьдаг. Эцсийн дүндээ ТУЗ-ийн гишүүн сайн засаглалыг бий болгох чадавх байна уу? үгүй юу гэдгийг заавал ярих хэрэгтэй болоод байгаа юм.

Гэтэл ТУЗ-ийн үндсэн гурван үүрэг бий. Нэгдүгээрт стратеги, урт, дунд, богино хугацааны төлөвлөлтөөр гүйцэтгэх удирдлагыг хангах. Хоёрдугаарт гүйцэтгэх удирдлагыг хянах. Гуравдугаарт эмнэлгээр үйлчлүүлж байгаа даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах ёстой.

Цаашид энэ алхмыг сайжруулахын тулд, ТУЗ-ийн гишүүнээр орж ирэх чадавхтай хүний боломжийг нээж өгөх нь чухал байна” гэв.
УГТЭ-ийн Эдийн засаг, төлөвлөлтийн албаны дарга С.Долгор “Яамнаас төсөв батлуулж ажилладаг байхад манай эмнэлэг зүрс судас болон мэдрэлийн мэс заслаар тэргүүлэн ажилладаг байсан. Хагас бие даасан байдалтай болж ТУЗ-өө байгуулснаар стратеги, төлөвлөлт, эмнэлгийг хөгжүүлэх хөтөлбөрийг ТУЗ-өөр батлуулж, хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна.

Гүйцэтгэлээ санхүүждэг болсноор ТУЗ-өөр хэлэлцүүлж, мэдрэлийн мэс заслын тасагтаа 2.8 тэрбум төгрөгийн өртөгтэй засварыг хийж байна. Энэ бол нэг давуу тал нь.

Өмнө нь төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн даатгалын сангаас ялгаатай санхүүждэг байсан. Одоо бол яг адилхан санхүүжиж байна.

Хувийн эмнэлгүүдийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжиж байгаа тусламж үйлчилгээний нэхэмжлэлийн тоог сүүлийн 5 жилийн дундажтай харьцуулсан судалгаанаас харахад 2.3 дахин нэмэгдсэн байгаа юм. Энэ хугацаанд 10 сая төгрөгийг нэхэмжилдэг байсан бол энэ оны байдлаар 23 сая төгрөгийн нэхэмжлэлийг ЭМДЕГ-т өгсөн байх жишээтэй.

Гүйцэтгэлээр санхүүжиж байгаа учраас хувийн эмнэлгүүдийн үйлчилгээний зардал их болж гарч байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын санд төлөвлөсөн төсвөөс давж байна.
Өөрөөр хэлбэл төрийн өмчит эмнэлгүүд тусламж үйлчилгээний төлбөрийг авч чадахгүй байдалтай байна. Энэ хэмжээгээрээ эрүүл мэндийн байгууллагууд өр төлбөртэй байгаа юм.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний нийт зардлын 60-70 орчим хувь нь эм, эмнэлгийн хэрэгсэл байдаг. 20 тэрбум төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн хэмжээгээрээ эм, эмнэлгийн хэрэгслийн өр төлбөртэй болж байна” гэлээ.

Дээрх жишээтэй ижил Хавдар судлалын үндэсний төвийн эм, эмнэлгийн хэрэгслийн өр, төлбөр энэ онд 24 тэрбум төгрөгт хүрчээ. Түүнчлэн тус эмнэлгийн 2022 оны эм, эмнэлгийн хэрэгслийн өрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн барагдуулаагүй байгаа аж.

Хэлэлцүүлэгт ЭМЯ, Сангийн яамны төлөөллүүд, УНТЭ, УГТЭ, АӨСҮТ зэрэг төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын захирал, төлөөлөл болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, судлаач, санхүүгийн мэргэжилтнүүд оролцлоо.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан