Энэхүү ярилцлагыг хүргэхээс өмнө Монгол Улсын иргэн танаас дараах хоёр асуултыг асууя. Та өөрийн хариултыг тунгаан нэг эргэцүүлнэ биз ээ.
- Та Монгол Улсын Үндсэн хуульд заасан өөрийн 18 эрх, 5 үүргээ хууль сөхөж харалгүй, цээжээр мэдэх үү?
- Та хүүхэдтэйгээ Монгол Улсын иргэний эрх, үүргийн талаар түүнд ойлгогдохоор хэлж тайлбарлан, өөртөө болон бусдад тохиолдсон үйл явдлын талаар ярилцаж байсан уу?
Бид өнөөдөр хуулиа мэдэхгүй байвал үр хүүхдүүд маань ч “бүрхэг” нийгэмд хөл тавихаас өөрцгүй. УИХ-ын Тамгын газрын санаачилгаар Зохиолч Р.Эмүжин “Үндсэн үлгэр” номыг хэвлүүлээд байна. Үүнд Монгол Улсын иргэний эрх, үүргийг хүүхдэд ойлгомжтой байдлаар багтаан хүргэсэн төдийгүй томчууд ч хүүхэдтэйгээ хамтдаа суун уншиж, үйл явдлыг ярилцан, эрхийнхээ талаар мэдлэгээ тэлэх боломжтой юм. Хэвлэлтээс гараад удаагүй байгаа “Үндсэн үлгэр” номын талаар Зохиолч, яруу найрагч Р.Эмүжинтэй ярилцлаа.
- Та хүүхдийн хэдэн ном бичсэн талаар хоёулаа яриагаа эхэлье.
- Өнгөрсөн хугацаанд их олон жил хүсэн, мөрөөдөж бичсэн хүүхдийн үлгэрийн "Эвэрт могой", "Балчир Сүхээ", "Гуталт", "Цэнхэр шувуу", “Шидэт гүүр”, “Үзэсгэлэнт оюун ухаан” номоо гаргажээ. Тэдгээр номууд маань монгол хүүхдүүдийн оюун санаанд зориулсан уран бүтээлчийн хөрөнгө оруулалт гэж би боддог. Учир нь хуудас бүр нь өнгөт, хүүхдийн гарын аясыг даахуйц зузаан хавтастай хэвлэгддэг учир ном бүтэхэд харьцангуй үнэтэй болдог ч би хүүхдийн номын борлуулалтаасаа ашиг олохыг чухалчилдаггүй. Арав гаруй жилийн өмнөөс гаргасан энэхүү зургаан номыг орон даяарх хүүхдийн номын судалгаанд үндэслэн хэд хэдэн удаа дахин хэвлэснээс үзэхэд тодорхой хэмжээнд олон нийтийн хүртээл болжээ. Энэхүү номыг уншиж, номоос өөрийгөө хайн, өөрийгөө олж өссөн хүүхдүүд маань өдгөө бараг насанд хүрсэн байна.
Иргэн бүрд хуульд заасан өөрийн эрх болон үүргээ бүрэн дүүрэн эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцон, хүссэн төрөө байгуулалцах боломж байдаг.
УИХ-ын тамгын газраас Монгол Улсын үндсэн хуулийг хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар хэрхэн хүргэх талаарх шийдлийг ярилцахаар хүүхдүүдээс энэ талаар асуухад "Хүүхдийн үлгэрийн зохиолч Эмүжин эгч байдаг шүү дээ" гэж нэг бус удаа санал хэлсэн гэсэн. Яруу найрагч Р.Эмүжин би хүүхдүүдийн хувьд хүүхдийн зохиолч Р.Эмүжин эгч юм шүү дээ. /инээв/
Тус байгууллагаас хуулиа ард түмэн, олон нийтэд танилцуулахдаа хамтран ажиллах саналыг тавьсан нь уран бүтээлч хүний хувьд татгалзах эрхгүй санал байлаа. Тэр тусмаа чадвар нь байгаа тохиолдолд энэ нь бүр ч татгалзах боломжгүй санал юм. Хоёрдугаарт, би бусад номуудаа өөрийнхөө боломжоор гаргаж, түгээдэг энгийн нэгэн уран бүтээлч. Харин хүүхдүүдэд эрх, үүргийг нь ойлгуулах, түүгээрээ бахархах хуулийг энгийн хэлбэрээр мэдлэг болгон хүргэх үлгэрийн номыг гаргахдаа энэ том байгууллагатай хамтарснаар илүү олон хүүхэд, томчуудад хүрэх боломжтой тул ном бичих саналыг хүлээн авсан.
Хүүхдийн зохиолчоос гадна нийгэм, улс төрийн амьдралыг анхааран харж байдаг сэтгүүлч хүнийхээ хувьд Монгол Улсын залуу иргэнд хүргэж болох зөв мэдлэг, оюун санааны хөрөнгө оруулалт байсан учраас Үндсэн хуулийг үлгэр болгох саналыг дэмжиж “Үндсэн үлгэр” номыг гаргалаа.
- “Үндсэн үлгэр” хэдээс хэдэн насныханд зориулагдсан ном бэ?
- “Үндсэн үлгэр” нь Монгол Улсын Үндсэн хуулийг орчин цагийн үлгэр хэлбэрээр хүргэж 6-18 насныханд иргэний эрх, үүрэг хариуцлагыг ойлгуулах төдийгүй томчууд ч уншаад өөрийн эрх, үүрэгтэй танилцаж болохоор ном болсон. Монгол Улсын үндсэн хууль бол манай улсын бүх хуулийн үндэс язгуур болсон зүйл юм. Өнөөдөр батлагдаж байгаа хууль, маргааш батлагдах хууль гээд бүх хууль Үндсэн хуулийг зөрчихгүй байх ёстой. Тиймээс Үндсэн хууль бол улс орны амин чухал тогтолцоо учир бүгдийг нь нэг үлгэр болгох боломжгүй тул хуулиа уран бүтээлчийнхээ хувьд ахин дахин тунгаагаад хүүхэд залууст хүргэж болохуйц талыг нь буюу Монгол Улсын иргэн бүрийн 18 эрх, 5 үүргийг үлгэрт шингээлээ.

- Номын зураачаар хэн ажилласан бэ?
- “Үндсэн үлгэр” номын зургуудыг миний хоёр хүү зурсан. Тэд маань миний итгэлт хамтрагч, найдвартай түнш байж чаддаг учир өмнө нь ч хамтдаа ном бүтээсэн туршлага бидэнд бий. Үндсэн үлгэрээ биччихээд хөвгүүд рүүгээ явуулаад номын зургийг ямар байвал зүгээр талаар асуухад тэд маань анимэ болон орчин үеийн уламжлалт зураг хосолсон хэлбэрээр байвал тохиромжтой гэсэн юм. Манай гэр бүлийн нэг онцлог байдаг, бид биеийнхээ уран бүтээл, үзэл бодолд нөлөөлөхийг хүсдэггүй. Түүний дагуу хүүхдүүдийнхээ саналыг хүлээн авч номынхоо зургуудыг зуруулсан.
- Та энэхүү хүүхдийн номоо бүтээхдээ Үндсэн хуулиа дахин нэг тунгаан эргэн харж, томчууд ч уншихад ч ойлгомжтой байхаар бичсэн гэлээ. Хуулиа дахин харахад өмнө нь анзаарч байгаагүй, анхаарал хандуулмаар зүйл байв уу?
- Үндсэн хуульд өөрчлөлт орно гэхээр л ялангуяа сэтгүүлч бид “Хаана ямар өөрчлөлт орох гээд байна, засаглал хаашаа эргэх, дархлаа сулрах уу, чангарах уу” гэдэгт л ач холбогдол өгч анхаарах ч Монгол Улсын иргэн эхээс төрсөн цагаасаа эхлэн эдлэх 18 эрхээ ялгаж, өөрийн тунхаг бүхий дархлааны бамбай болгож хардаггүй юм байна лээ. Тиймээс Монгол Улсын иргэн бүр 18 эрхтэй, 5 үүрэг бүхий хариуцлагатай гэдгийг энгийнээр энэ номд багтаахыг зорилоо.
Залуу үеийнхэн сонгуульдаа идэвхтэй оролцож, санал өгөх эрхээ эдэлж, үүргээ биелүүлж байж тэд ирээдүйн 10-20 жилийн амьдралын “хөрсийг тавилцаж, үрийг суулгалцах” юм
Үндсэн хуулийг хүүхдүүдэд ойлгуулах бас нэг шалтгаан бий. Жил ирэх бүр сонгуульд саналаа өгөх иргэдийн тоо цөөрсөөр байна. Сонгуульд идэвхтэй ажилладаг баг, СЕХ-нд бараг өнжих шахам байдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ажилтнууд иргэдийг саналаа өгөхийг хэчнээн уриалаад ч нийт ирцийн талаас илүү хувь арай ядан бүрдэж байна. Үүний шалтгаан юу вэ? Саналаа өгсөн ирцийн дийлэнхийг буюу 70-80 хувийг ахмадууд эзэлдэг гэхээр залуус сонгуульдаа идэвхтэй оролцдоггүй. Хамгийн сүүлд болсон сонгуульд санал өгөх насны иргэдийн 51 хувийн үр дүнгээр, үлдсэн 49 хувийн саналын оролцоогүйгээр өнөөгийн төр бий болсон. Өөрөөр хэлбэл иргэн бүрд хуульд заасан өөрийн эрх болон үүргээ бүрэн дүүрэн эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцон, хүссэн төрөө байгуулалцах боломж байдаг. Тэгэхээр өөрийн эрхээ эдлээгүй хэр нь ниргэсэн хойно нь хашхирах шиг одоо түүхий гурил, өндөг шидэж, жагсаж орилоод нэмэргүй гэдгийг бид харж байна.
Тэгвэл залуу үеийнхэн сонгуульдаа идэвхтэй оролцож, санал өгөх эрхээ эдэлж, үүргээ биелүүлж байж тэд ирээдүйн 10-20 жилийн амьдралын “хөрсийг тавилцаж, үрийг суулгалцах” юм. Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрөө байгуулах эрх, саналаа өгөх үүргийг нь иргэдэд тэр дундаа хүүхдүүдэд, залуу үеийнхэнд хэрхэн ойлгуулах талаарх асуудал зүй ёсоор гарч ирнэ. Тиймээс дөнгөж бичиг, үсэг сурч байгаа 6 настнаас эхлээд бүх насныхан уншиж болох, эрхээрээ бахархаж, эрхээ шаардаж, хамгаалж болохуйц мэдлэгийг олгох үлгэрийн ном юм.
Талын нэг тарж, илдний ирээ харшуулж, морьдын тоогоор давирч, бамбайн хүчээр давшилж ирсэн ард түмнийг Их эзэн Чингис хаан гүрэн болгож төлөвшүүлэхдээ Их Засаг хуулиар засаглаж байсан.
Бид мэдээж мэдэхгүй байгаа эрхээ хамгаалж, эдлэх боломжгүй. Үүнийг мэддэг болсноор эдэлж, тэлж, хамгаална шүү дээ. Монгол Улсын Үндсэн хууль бол бидний баялаг юм гэдгийг хүүхэд номоос ойлгож авна.
- Нөгөөтээгүүр хууль гэхээр л бид хэт томруулж, хүндрүүлж боддог шиг санагддаг.
- Монголчууд бид түүхэндээ олон жилийн алдаа оноог ээлжлэн туулсаар өнөөгийн нийгэмтэй золгосон. Сүүлийн 300 жилийн түүхээс шалтгаалдаг уу, эсвэл хуулиас болдог уу, хүчний байгууллагын уламжлалт хандлагаас улбаатай юу, “Хууль” гэхээр л бид эмээдэг, бэргэдэг, зугтдаг. Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг гэх ч үг бий. Хуулиа судалж уншаад, эзэн нь болоод ирэхээр өдөр бүр өмсөөд гардаг малгай, бариад явдаг цүнх шигээ хэрэглээ болгохын цагт хууль бол иргэн бүрийн хамгаалалт, бамбай юм гэдгийг мэдрэх болно.
Иргэн бүр 18 эрхээ бид төрөөс, хуульчдаас, хүчний байгууллага, дүүрэг, хороо, нийгмийн ажилтан, хүнд сурталтай төрийн албан хаагчдаас нэхэх цаашлаад эрх зөрчигдвөл өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл хууль бол бидний дайсан биш, харин иргэн хүний хамгаалалт, тулгуур хүчин зүйл, Монгол Улсын тулах багана, иргэн хүний бамбай юм. Хууль бол хуульчдын, шүүгчдийн эсвэл улс төрчдийн өмч биш, харин Монголын ард түмний өмч юм. Тиймээс бид өмчөө хэрэглэж сурах, хэрэглэгдэхүүн болгохын тулд Үндсэн хуулиа мэддэг байх хэрэгтэй бөгөөд хуулийг хүүхдэд зориулсан үлгэрийн ном болгон гаргах нь уран бүтээлч хүний хувьд “амттай” байлаа.
Нөгөөтээгүүр талын нэг тарж, илдний ирээ харшуулж, морьдын тоогоор давирч, бамбайн хүчээр давшилж ирсэн ард түмнийг Их эзэн Чингис хаан гүрэн болгож төлөвшүүлэхдээ Их Засаг хуулиар засаглаж байсан. Тиймээс бид хуулиа мэдэж байж хуулийн дагуу засаг, төрөө байгуулах боломж иргэн бүрд бий.
- Баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.