"Содном гуайн миймдэлт" нэртэй цахим хуудаст өчигдөр борооны улмаас усанд автсан гудамжид Ерөнхийлөгч шумбалтын өмсгөл өмссөн болгон эвлүүлэг хийсэн зургийг нийтэлсэн. Энэ зургийг нийтэлснээс болж тухайн хуудсыг ажиллуулдаг иргэнийг цагдаагийн байгууллага хойшлуулашгүйгээр байцаасан гэх мэдээлэл гарсан юм.
Мөн англи хэлийг Боловсролын тухай багц хуульд оруулахыг эсэргүүцэж, хасах явж хэрхэн өрнөж байгаа талаар өгүүлэх "Улайн цайм" нэртэй анимэйшн бүтээл өчигдөр цацагдсан бөгөөд уг анимэйшнийг бүтээсэн болон түгээсэн иргэдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна.
Тэгвэл уг асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "Олон нийтийн цахим сүлжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд илтэд халдсан контент, мэдээлэл нийтлэгдсэнтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлд заасныг баримтлан гомдол, мэдээллийн бүртгэлд аван холбогдох ажиллагааг хийж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 36 дугаар зүйлд “Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгүй дархан байна.”, “Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална.” гэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд “түүний бие, нэр төр, ордон, өргөө, унаа халдашгүй дархан байна.” зэрэг хууль тогтоомжоор бүх ард түмнээс сонгогдсон түүний нэр төр, алдар хүндийг хуульчилан тогтоосон байна.
Нийтлэгдсэн мэдээллийн талаар эрх бүхий байгууллагуудаас тодруулахад огт болоогүй зүйлийг болсон мэт, гадны улс орон Монгол Улсын дотоод хэрэгт шууд оролцдог мэтээр иргэд, олон нийтийг төөрөгдүүлэх илт худал мэдээллийн шинжтэй байх тул зайлшгүй хуулийн хүрээнд шалгаж, хууль зөрчигдсөн эсэхийг тогтоох шаардлага үүссэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын нийтэд мэдээлэл боломжтой гэж зөвшөөрөгдсөн тухайн үед нь хуулийн хүрээнд эргэж мэдээлэл өгөх болно" гэлээ.