gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах “Дүүжин тээвэр” төслийг эхлүүллээ

Б.Эрдэнэчимэг
Нийгэм
2024-04-04
11
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  12 цаг 10 минут
2024.04.04

Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй “Улаанбаатар кабель кар” /UBCABLECAR/ төслийн нээлт болж байна.

  12 цаг 16 минут
2024.04.04

Франц Улсын "Пома" группийн төслийн менежер Чарли Коддериц 2024-02-07-нд дараах мэдээлийг өгсөн юм.

-Дүүжин тээврийн технологид газрын ган татлага, агаарын ган татлага гэж бий. Бид  дэлхийн таван тивд дүүжин тээврийн олон төсөл хэрэгжүүлсэн. Сүүлийн 20 жилийн хугацаанд Колумбад дүүжин тээврийн зургаан төсөл хэрэгжүүлсэн. Түгжрэлийг бууруулахын тулд манай  корпорацтай анхны гэрээгээ 20 жилийн өмнө хийж байлаа. Энэ хугацаанд дүүжин тээврийг аюулгүй, дуу чимээгүй, нүүрс хүчлийн хий ялгаруулахгүй байхад анхаарч, эдгээр технологиудыг бид нэвтрүүлж чадсан. Дүүжин тээврийг:

  • Аялал жуулчлалын
  • Уул уурхай  
  • Эрчим хүчний салбарт ашигладаг.

Сүүлийн үед дэлхийн хотуудад хэд хэдэн асуудал тулгамдаж байна. Үүнд, хүн амын нягтшил ихтэй, нийтийн тээвэр багассан, авто замын түгжрэл зэрэг орно. Эдгээрийг дүүжин тээвэр шийдэж чадна. Манай группийн хэрэгжүүлсэн дүүжин тээврийн төслүүдээс танилцуулъя.

Дүүжин тээврийг  бусад нийтийн тээвэртэй харьцуулж, зорчигч хэдэн минут зарцуулж буйг тооцоолсон. Францын дүүжин тээврээр нэг цагт, нэг талдаа 5000 хүн, хоёр талдаа 10 мянган хүн тээвэрлэдэг. Хэрвээ нэг цагт автобусоор 10 мянган хүнийг тээвэрлэх болбол 100 автобус хэрэгтэй. Автомашинаар тээвэрлэх бол 2000 машин хэрэгтэй болно.

Манай компани ОХУ-ын  хотод хэрэгжүүлсэн төслөө танилцуулъя. Тус хотод цаг агаар маш хүйтэн. Энэхүү төсөл маань цас, мөстэй ч ажилладаг гэдгийг баталсан. Энэ төсөл 2008 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Дүүжин тээвэр дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай орчинд ч ажилладаг. 

Нийслэлд өвөл маш хүйтэн учир дүүжин тээврийн бүх сандал халдаг байдлаар хийнэ. Улаанбаатарын хамгийн том 2 өргөн чөлөөг шууд холбосон дүүжин тээврийн нийт урт 4250 м, нэг чиглэлд цагт 650 хүн тээвэрлэх хүчин чадалтай. 28 кабины буудалтай байх аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 100 хувь ашиглаж болох юм. Бүхээг нь цаг агаарын бүх нөхцөлд ажиллах зориулалттай, нэг бүхээгт 10 хүн зорчих боломжтой. 2025 оны 12-р сард нээлтээ хийх дүүжин тээвэр нэг секундэд 6 метр зай туулна.

4.5 км замыг дүүжин тээврээр 6 минутад туулна. Энэ төслийг эхлүүлэхээр 2023 оны зургаадугаар сард эхний гэрээнд гарын үсэг зурсан. Манай группээс нарийвчилсан зураг төсөл дээр ажиллаж байна" гэсэн юм.

  14 цаг 29 минут
2024.04.04

Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармаг чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Улаанбаатар кабель кар” /UBCABLECAR/-ын бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүллээ.

Наадамчдын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй шууд холбоно. Яармагийн Арцатаас Нэгдүгээр хороолол хүртэл үргэлжлэх, 4.2 км урттай, хоёр зогсоол, тулгуур 19 багана бүхий дүүжин замын тээврийн шугам байгуулна. “Улаанбаатар кабель кар” ашиглалтад орсноор нийслэлийн баруун, урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэнэ.

Улаанбаатарын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах “Улаанбаатар кабель кар”-ын чиглэл нэг талдаа 12 минут зарцуулна. Тус бүр арав хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай, цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай.

Суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой, хүн бүрд хүртээмжтэй, байгальд ээлтэй.

Суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой, хүн бүрд хүртээмжтэй, байгальд ээлтэй, 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Хүйтнийг болон 75 км/цаг хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Наадамчдын зам буюу Яармагийн замын түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн авто зам, замын байгууламж хийж байна. Нийтийн тээвэр хоорондын холбоосыг бий болгохын тулд Яармаг-Хархорин чиглэлд “Улаанбаатар кабель кар”-ын эхний шугамыг байгуулахаар төлөвлөсөн. Хоёр дахь шугамын маршрутыг энэ долоо хоногт эцэслэнэ. “Улаанбаатар кабель кар”-ын бүтээн байгуулалтыг дэмжиж, хамтран ажиллаж, газраа чөлөөлсөн иргэн, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье” хэмээв.

“Улаанбаатар кабель кар” төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байна. Гүйцэтгэгчээр тус улсын “ПОМА” групп ажиллаж байна. Гүйцэтгэгчийн зүгээс барилга угсралтыг энэ оны IV улиралд багтаан дуусгаж, 2025 оны хоёрдугаар хагаст туршилт тохируулгын ажлуудыг хийн, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. “ПОМА” групп энэ төрлийн бүтээн байгуулалтын салбарт 80 жил үйл ажиллагаагаа явуулсан, дэлхийн 90 гаруй оронд 8000 дүүжин замын тээврийн систем байгуулжээ.

Ташрамд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро /UBMETRO/, тусгай замын автобусны сүлжээ /UBBRT/, нүхэн гарцын бүтээн байгуулалт тэргүүтэй зам, дэд бүтцийн “UBGREENGATE” төслүүдийг хэрэгжүүлж байна гэж НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС мэдээлэв.

  14 цаг 30 минут
2024.04.04

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан