Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт салбарын удирдах ажилтны түвшинд зохион байгуулсан бол хоёрдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.11.05/ сэтгүүлчдийн дунд явууллаа.
Хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн салбарт ажил үүргээ гүйцэтгэж буй 85 сэтгүүлчтэй холбогдож, урилга хүргүүлсэн боловч 20 гаруй төлөөллийн ирцтэй байжээ.
Анх 1998 онд батлагдсанаас хойш орчин цагт сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд олон төрлийн харилцааг зохицуулах хэрэгцээ шаардлага тулгарсаар буй.
Өмнө нь гурван удаа өргөн барихаас буцаагдсан уг хуулийн төслийг хөдөлгөхийг зорьж буй нь хувь хүний хувьд ч, улстөрчийн хувьд ч ямар нэгэн ашиг сонирхол өвөрлөөгүй гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдэв.
Нөгөө талд, салбарын эрх зүйн байдал, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын эрх ашгийг хуулийн хүрээнд баталгаажуулах нь өнөөгийн нийгэмд үүсээд буй олон нийтийг эмзэглүүлэх хэмжээнд хүртэл хүндэрсэн олон асуудлыг шийдвэрлэх, цаашид давтагдахгүй байхад чухал ач холбогдолтой болохыг салбарын төлөөлөл онцолж буй юм.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг орон нутгийн сэтгүүлчдийн дунд, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг судлаач-төр-иргэний нийгмийн төлөөллийн хүрээнд зохион байгуулах аж.
Эх сурвалж: ХЗДХЯ