БНСУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвшсэн И Жэ Мён тодроод буй. Энэ хүртэлх түүний замнал амаргүй байсан бөгөөд хүүхэд насандаа гэр бүлээ тэжээхээр сургуулиа хаяж, үйлдвэрийн ажил ч хийж байсан удаатай.
Төрийн тэргүүний сэнтийд хүрсэн И Жэ Мён шулуун шударга байр суурь, ард түмний дуу хоолойг илэрхийлдэг хэв маягаараа танигдсан. Харин түүний улс төрийн үзэл баримтлал, нийгмийн шударга ёсны төлөөх тэмцэл өөрийн туулсан зовлон, амьдралаас нь урган гарсан гэдэг.
Тэрбээр “Ядуурал бол нүгэл биш. Гэхдээ ядуурлын улмаас амссан шударга бус байдал надад маш эмзэг тусдаг байлаа” хэмээн ярьж байв.
СУРГУУЛИА ОРХИСОН Ч ЧАДВАРЛАГ ХУУЛЬЧ БОЛСОН НЬ
И Жэ Мён долоон хүүхэдтэй айлын тав дахь нь. Түүнийг мэндэлсэн даруйд нь бүртгүүлж чадаагүй учраас түүний төрсөн өдөр яг хэзээ гэдгийг өөрөө ч мэддэггүй. Ээж нь түүнийг 1963 оны арванхоёрдугаар сарын 7 эсвэл 8-нд төрсөн байх гэжээ.
Тэд ядуу тарчиг амьдралтай байсан тул тэрбээр гэр бүлээ тэжээхээр бага сургуулиа төгсмөгцөө сургуулиа орхиж, Сөүл хотын үйлдвэрт ажил эрхлэх болжээ. Бага насандаа үйлдвэрийн хүнд хүчир ажил хийсэн нь мэдээж түүнд амаргүй байв.
И Жэ Мён хоёр ч удаа амиа хорлох оролдлого хийж байсан.
Түүний хувьд үйлдвэрт ажиллах явцдаа гараа хүнд төхөөрөмжид даруулж, түүнээс хойш зүүн гараа бүрэн тэнийлгэж чадахгүй болсон юм. Түүний амьдрал саад бэрхшээлээр дүүрэн байсан учраас И Жэ Мён хоёр ч удаа амиа хорлох оролдлого хийж байсан.
Гэсэн ч бууж өгөөгүй тэрбээр 1978 онд ахлах сургуулийн элсэлтийн шалгалтад, 1980 онд их сургуулийн элсэлтийн шалгалтад тус тус тэнцсэн байна. Улмаар Сөүл хотын Чун Ан их сургуулиа амжилттай төгсөж, хуульчийн замналаа эхлүүлэв.
Хуульчаар ажиллаж эхэлмэгцээ үйлдвэрийн осолд өртөгсөд, дахин төлөвлөлтөд нэрвэгдсэн иргэд зэрэг нийгмийн хамгийн сул дорой бүлгийн эрх ашгийг хамгаалах чиглэлд тууштай ажиллаж "дарлагдагсдын төлөө дуугардаг хуульч" хэмээн алдаршсан байна.
1991 онд И Жэ Мён сохор болзоогоор танилцсан бүсгүйтэйгээ гэрлэж, хоёр хүүхдийн аав, ээж болжээ. Гэрлэх санал тавихдаа сүйн бөгж бус 13 настайгаасаа хойш бичсэн өөрийн өдрийн тэмдэглэлийг бэлэглэж байжээ.
УЛС ТӨРИЙН ЗАМНАЛАА ЭХЛҮҮЛСЭН НЬ
2006 онд И Жэ Мён Сённам хотын захирагчийн сонгуульд анх нэр дэвшсэн ч ялагдсан. 2010 онд хоёр дахь удаагаа оролдож Сённам хотын захирагчаар сонгогдсон бөгөөд 2014 онд ч дахин сонгогдов.
Орон нутгийн удирдлагын түвшинд амжилттай ажилласны дараа 2018-2021 оны хооронд тэрбээр БНСУ-ын хамгийн их хүн амтай Гёнги мужийн захирагчаар томилогдож, төрийн бодлогыг иргэдийн амьдралд хүртээмжтэй хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж эхэлжээ.
Тэрбээр "Би өөрөө ядуурлын ангалаас гарч чадсан шиг бусад хүмүүст ч мөн туслахын төлөө улс төрч хийж байна" хэмээн хэлсэн удаатай. 2022 онд И Жэ Мён ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялагдаж байв.
Харин энэ оны дөрөвдүгээр сард Юн Сок Ёлийг огцруулснаар ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болж, И Жэ Мён ялалт байгуулсан нь энэ юм.