gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Оюутолгой шүүхэд захиалга өгч, Онтрэ-гийн тусгай зөвшөөрлүүдийг авах шийдвэр гаргуулсан байж болзошгүй

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2025-06-05
86
Twitter logo

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Оюутолгой болон Онтрэ ХХК-тай холбоотой асуудал ба шийдлийн талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав. Түүний илтгэлийг бүтнээр нь хүргэж байна.    

-Би эхлээд та бүхэнд "Онтрэ" компанийн түүхийг танилцуулъя. "Айвэнхоу майнз" компани Оюутолгойд хайгуул хийж эхлэхэд буюу 2002 онд энэ компани байгуулагдсан байжээ. Гэвч яагаад өнөөдрийг хүртэл энэ компанийн талаар ОТ-д хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг атлаа яригдаагүй вэ?         

Үүнийг олон жилийн туршлагатай улс төрчдөөс асуух хэрэгтэй.      

Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн хоёр гэрээ бий. Хувь нийлүүлэгчдийн гэрээний 11Ё-д "Гэрээ байгуулсан талууд долоон жил тутамд зээлийн хүүгээ дахин авч хэлэлцэх боломжтой" гэсэн. Энэ хугацаа энэ онд тохиож байна.  

2017 онд бид энэ заалтыг ашиглаж чадаагүй, алдсан. Рио Тинто группт төлж буй зээлийн хүү 11.1 хувь байгааг бууруулах боломж бүрдлээ. 20 тэрбум ам.долларын зээлийн хүү гэдэг нь бага мөнгө биш. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бодлогын хүү+6.5 хувь гээд нийт бид 11.1 хувийн хүүг Рио Тинтод төлдөг. Хүүгийн хүү хуримтлагдаж байна.   

Канадад Арбитрын шүүхийн шийдвэр 2024 оны арванхоёрдунгаар сард гарсан тул Онтрэ-гийн тусгай зөвшөөрлийг Оюутолгой руу шилжүүлэх асуудал яригдлаа. Шүүхэд хэн, хэзээ хандав? Хөндлөнгийн шүүхийн шийдвэр хэнд илүү ашигтай вэ? Шүүхийн шийдвэрийг энэ оны хоёрдугаар сард хэрэгжүүлэв.  

Мөн гүний уурхайн олборлолт Онтрэ-гийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд тулчихсан. Энэ онд Оюутолгой анх удаа 4.2 тэрбум ам.долларын буюу хамгийн өндөр орлоготой ажиллаж байна. Өнгөрсөн оныхоос орлого нь хоёр дахин өссөн. Өсөлтөө хадгалахын тулд Онтрэ-гийн талбай руу орохоос өөр аргагүй.  

Түүх сөхвөл, 1997 онд манай улс хайгуулын анхны тусгай зөвшөөрлийг олгожээ. BHP billiton хэмээх дэлхийн хамгийн том уул уурхайн компани 1997 онд Оюутолгойг тойруулан 160 мянган гад хайгуул хийсэн байна.  

Тэд 135 мянган га талбайн тусгай зөвшөөрлөө АМГТГ-т буцаан өгөөд 35 мянган га талбайгаас орд илэрч болзошгүй гэж үлдээсэн байдаг. Гэвч 2000 онд Монголоос гарч, 2002 онд "Айвэнхоу майнз"-д хайгуулын тусгай зөвшөөрлөө худалджээ. 

Харин буцаасан 135 мянга гаг "Монгол газар" гэх дотоодын компани аваад удалгүй 2003 онд "Онтро ресурс" ХК-д 5.7 сая ам.доллараар худалдаж, төлбөрөө бэлэн мөнгөөр авчээ. Мөн 5 сая ам.долларын хувьцаагаа “Монгол газар”-т өгсөн.  

Бидний сайн мэдэх "Айвэнхоу майнз"-д ажиллаж байсан хүмүүс энэ компанид орсон юм билээ. Энэ хоёр компани анхнаасаа харилцаа холбоотой байжээ.     

Сүүлийн  20 жилийн турш энэ компани ОТ-н хоёр тусгай зөвшөөрлийг эзэмшсээр л байсан. Гэвч манай улс төрчид энэ талаар огт дуугараагүй. Эхний жилүүдэд Онтрэ-гийн хувьцааны ханш өндөр байсан ч ОТ-той хамтран ажиллах гэрээ байгуулаагүй тул сүүлийн жилүүдэд үнэ нь унажээ. Гүний уурхайн олборлолт эхлэнгүүт үнэ нь эргээд өссөн байна. Учир нь тус компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлолт хийнэ. 

Анх 5.7 сая ам.долларыг хөрөнгө оруулагчдаас татсан Онтрэ одоо 472 сая ам.долларын үнэлгээтэй. Тэгвэл энэ компанийг хэн эзэмшдэг вэ?  

  • Horizon copper (Канадын хөрөнгө оруулалтын компани, зэсийн томоохон ордууд эзэмшдэг) 24 хувь  
  • Рио Тинто 16 хувь  
  • Бусад 60 хувь 

2009 онд манай Засгийн газар Хөрөнгө  оруулалтын гэрээ хийхээс өмнө Рио Тинто энэ компанийн 8.9 хувийг эзэмшиж байжээ. Яваандаа хувиа өсгөсөн. 2007 оны гуравдугаар сарын байдлаар “Айвенхоу майнз”  Онтрэ-гийн 14.7 хувийг эзэмшиж байжээ.  Тэгэхээр хамаарал бүхий этгээдүүд болчихсон байжээ.     

ЭНЭ ХАМТРАЛ ЯАЖ ЭХЛЭВ? 

2004.11.19-нд “Айвенхоу майнз” Онтрэ-той Хувьцаа худалдан авах, ашиг хуваах гэрээ хийсэн. Онтрэ-гийн талбай дээр “Айвенхоу майнз” 35 сая ам.доллараар хайгуул хийнэ. Энэ хэмжээнд хайгуулын зардал хүрсний дараа ашгаа 80/20 хувиар тус тус хуваана гэж тохирчээ.  

Дараа нь хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Энэ гэрээ нь хөрөнгийн биржээс 5.7 сая  ам.доллар татах суурь нь болсон. Хоёулаа Канадын компаниуд. “Айвенхоу майнз Монголиа” ХХК удалгүй  Оюутолгой ХХК болов. Гэрээний эрхээ шилжүүлсэн ч Хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй.  

Дөрвөн жилийн дараа буюу 2008 онд хайгуулын зардал 35 саяд хүрчээ. Иймд Онтрэ “Айвенхоу майнз” -тай Хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар хөөцөлдөж эхэлсэн байна.  

Энэ үед Монголд юу болов?  

2008 оны зургаадугаар сард сонгууль болж, долоодугаар сард  шинэ Засгийн газар байгуулагдсан. Засгийн газар нэг жилийн дараа буюу 2009 оны намар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Стандарт бус гэрээ байгуулсан тул хамтарсан Засгийн газар удаан ажиллаагүй.  

Иймд “Айвенхоу майнз”  Онтрэ-гийн гэрээг хойш нь тавьжээ. Хөрөнгө оруулалтын гэрээний гадна Онтрэ үлдсэн. Зүй нь гурван талт гэрээ байгуулах ёстой байв. 

2022 онд Онтрэ “Туркойз хилл рэсурс” ХК-ийг шүүхэд өгчээ. Тухайн үед “Туркойз хилл рэсурс” ОТ-н 66 хувийг эзэмшиж байв. Ингээд энэ маргааныг Канадын арбитрын шүүх 2024.12.-15-ны өдөр шийдлээ.  

Онтрэ хохирсон тул шүүхэд хандсан уу эсвэл ОТ-той ярьж байгаад шүүхэд хандсан уу?  Рио Тинто Онтрэ-гээр дамжуулан өөрийгөө арбитрт  өгөв үү гэж үндэстэн дамнасан компанид зөвлөгөө өгдөг байсны хувьд би ингэж хардаж байна.    

Учир нь Ванкуверт арбитрын шүүхийн шийдвэр гарснаас хойш хоёрхон сарын дотор ОТ, Онтрэ-гийн гэрээ албажжээ. Энэ гэрээнд Монголын талыг огт дурдаагүй. Манай улс 2007 онд ОТ-г стратегийн орд мөн гэж албажуулсан. Үндсэн хуульдаа ч стратегийн ордын тухай заав.  

100 ХУУДАС БҮХИЙ, АРБИТРЫН ШИЙДВЭРТ ЮУ ГЭЖ ЗААСАН БЭ?  

  • 2004 онд тохирсны дагуу Хамтын ажиллагааны гэрээг ОТ, Онтрэ компанитай баталгаажуул. 
  • Онтрэ-гийн хоёр тусгай  зөвшөөрлийг ОТ хүлээн зөвшөөр. Ингэхдээ Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлнэ.   
  • Тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ татвар хураамжийг ОТ төлнө.   

Ер нь Арбитрын шүүхийн шийдвэр аль нэг улсын хуулийг зөрчдөггүй. Оюутолгой стратегийн орд мөн. Гэвч Онтрэ, "Оюутолгой"-тай 2025 онд байгуулсан, 76 хуудас  гэрээнд монголын талын оролцоо огт байхгүй. Манай улсын эрх ашгийг энэ гэрээнд хангаагүй. "Онтрэ ресурс лимитэд" нь Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй ХК тул бүх мэдээлэл нь ил байдаг. 76 хуудас гэрээг та бүхэнд унших боломжтой.  

Энэ гэрээг 2009 онд манай Засгийн газартай байгуулсан гэрээтэй харьцуулахад олон ялгаа байна. Манай Засгийн газар Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг ч уурхай байгуулахад хөрөнгө оруулаагүй. Иймд Рио Тинто группт нийт хөрөнгө оруулалтынх нь34 хувьд ногдох хэмжээний зээлийг өндөр хүүтэй төлдөг. Онтрэ мөн бидэнтэй яг адилхан буюу тэд ямар ч хөрөнгө гаргаагүй, мөн л Рио Тинтогоос зээл авчээ.  

Энэ компани ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй, өмч хөрөнгөгүй. Толгой компани нь Канадад, салбар компани нь Монголд бүртгэлтэй. Улсын бүртгэлийн цахим хуудсанд Онтрэ ХХК бүртгэлтэй, монголоор биччихсэн.     

Оюутолгойд эзэмшиж буй хоёр тусгай зөвшөөрлөөрөө Канадын хөрөнгийн биржид хувьцаа арилжин, 5.7 сая ам.доллар татан төвлөрүүлсэн. Энэ компанийн эзэмшиж буй хоёр тусгай зөвшөөрөл 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарах уу? Рио Тинто Монгол компани хамаарна гэж үздэг.  

Энэ нөхцөлд Онтрэ-гийн хоёр тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлолт хийхэд Монголд ердөө 6.8 хувийн өгөөж л үлдэнэ.  Онтрэ 20 хувийн ашиг авна. Үүний 34 хувь нь Монголд ногдоно гэхээр 6.8 хувь гэсэн тоо гарна. 

Би Монголын Засгийн газрыг төлөөлөхгүй ч Онтрэ-гийн тусгай зөвшөөрлүүд Хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай Засгийн газар гэрээ байгуулсан. Тэдгээр нь “Айвенхоу майнз Монголиа инк”, “Айвенхоу майнз лимитэд”, “Рио Тинто Монголиа”. Эдгээр нэрс Хөрөнгө оруулалтын гэрээний нүүрэн дээр бий. Энд Онтрэгийн нэр алга.  

Энэ гэрээний эхний 10 хуудсанд гэрээний нэр томьёог тайлбарласан. Хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх, гэрээт талбай  гэж юуг ойлгох, үндсэн үйл ажиллaгаа зэргийг тодорхойлжээ.  

Гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлүүдийг ч бичжээ. 15.7.8 дахь заалтад Онтрэгийн хоёр тусгай зөвшөөрлийг дурдсан байна. Тухайн үед хайгуулsн тусгай зөвшөөрөл байсан хоёр лицензийн эрхийг баталгаажуулахыг манай Засгийн газарт гэрийн даалгавар болгон өгчээ. Эсхүл олборлох эрхийг хөрөнгө оруулагчид шилжүүлнэ гэжээ.  

2009 онд энэ гэрээ байгуулахад Онтрэ-гийн хоёр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах дөхсөн юм билээ. Гэрээ байгуулаад ердөө 14 хоногийн дотор  хайгуулын хоёр лицензийг ашиглалтынх болгожээ.  

Гэрээний урьдчилсан нөхцөлд хоёр тусгай зөвшөөрлийг дурдсан ч шүүхэд энэ заалтыг барьж маргахад хэцүү.  

15.5-д зааснаар  “Хөрөнгө оруулагчийн шууд ба шууд бусаар эзэмшиж буй эсвэл хяналтдаа авсан ОТ ордын эрдэсжсэн тогтолцооны хэсэг болох ашигт малтмалыг агуулж буй ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэхүү гэрээнд хамааруулах хүсэлтээ гаргах эрхтэй. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийднэ” гэжээ.  

Нэгэнт Арбитрын шүүхийн шийдвэр гарсан тул ОТ хоёр тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахаар Татварын алба руу хандчихсан.

ОТ ордын эрдэсжсэн тогтолцоо гэдэг нь ОТ-н эргэн тойрон гэсэн үг юм.  Тэгэхээр Рио Тинто хүсэлтээ гаргаад, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой.  

Рио Тинто Онтрэ-гийн талбайг бодож л энэ заалтыг гэрээнд оруулсан болов уу. Энэ заалт бидэнд ашигтай заалт юм.               

Нэгэнт Арбитрын шүүхийн шийдвэр гарсан тул ОТ хоёр тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахаар Татварын алба руу хандчихсан. Татварын байцаагчид тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд ямар хэмжээний төлбөр төлөх тооцоог хийнэ. Дараа нь ОТ АМГТГ-т тусгай зөвшөөрөл шилжүүлэх хүсэлт явуулж, АМГТГ бүртгэснээр энэ үйл явц дуусна.                    

Эдгээр хоёр тусгай зөвшөөрлийг ОТ руу шилжүүлж болохгүй, тэгвэл бид дууслаа гэсэн үг. Асуудал маш хүнд болно. ОТ тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлээд авчихвал 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр үргэлжүүлэн ажиллана.    

Тэгвэл шийдэл нь юу вэ? 

ОТ манай улсын хамгийн том орд тул УИХ энэ асуудлыг шийдэх нь зөв. Үүний тулд Засгийн газарт чиглэл өгсөн, тогтоол баталж болно. Мөн Засгийн газар Онтрэ ХХК-тай Хөрөнгө оруулалтын шинэ гэрээг тусад нь байгуулж болно. Миний бодлоор хоёр дахь хувилбар илүү ашигтай.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо. Үүнтэй яг зэрэгцээд Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Якобс ажлаа өглөө.  

Дараагийн Засгийн газар Рио Тинтогийн шинэ удирдлагатай  хэлэлцээ хийж, үүссэн асуудлыг харилцан ашигтайгаар шийдэх боломж бүрдлээ. Нэг талаа хэт мөлжсөн, одоогийн харилцааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй.  

Эрдэнэт 18-20 хувийн АМНАТ төлдөг. Харин ОТ Тогтворжуулалтын гэрээгээр 30 жилийн турш 5 хувийн АМНАТ төлдөг. Мөн Онтрэ ОТ-той хийсэн гэрээндээ 2 хувийн АМНАТ төлнө гэжээ.     

Бид том компаниудад олон жил дарлууллаа.

Бид Рио Тинтод 6 хувийн менежментийн төлбөр төлдөг. Хөрөнгийн болон үйл ажиллагааны зардлын гээд нийт 6 хувийг төлж байна. Тэгэхээр ОТ-н зардал өссөн ч Рио Тинтод ашигтай. Гэтэл Онтрэ-н гэрээнд үүнийг 1-2.5 хувь гэжээ. Ямар зардал байхаас хамаараад менежментийн төлбөрөө өөр өөрөөр тогтоожээ. Онтрэ ОТ-той их сайн гэрээ хийсэн байна.  

Манай Засгийн газар ОТ-н 34 хувийг эзэмшдэг ч зэсийн баяжмалын 34 хувьд ногдох хэсгийг авч, өөрсдөө борлуулах эрхгүй. Харин Онтрэ худалдан авагчаа өөрөө олох  эрхийг эзэмшинэ. Рио Тинтогийн хоёр өөр компанитай, нэг ордод байгуулсан гэрээний хэдхэн заалтыг харьцуулахад л ийм байна.  
 
Бид том компаниудад олон жил дарлууллаа. Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Онтрэ-тэй Хөрөнгө оруулалтын шинэ гэрээ байгуулъя. Эсвэл ОТ-той байгуулсан гэрээнд 15.5 дахь заалтын дагуу нэмэлт өөрчлөлт оруулна.   

Шинэ Засгийн газар Рио Тинтотой тулах ёстой. Уг нь ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байв.  Харилцан ашигтайгаар хамтарч ажиллахгүй бол дараагийн Ерөнхий сайд хэн байхаас үл хамаран Рио Тинтотой үүссэн үл ойлголцол арилахгүй. Олон нийт ч ихээхэн бухимдалтай байна.  

Энэ оныг алдвал бид дахин  долоон жилийн турш зээлийн хүүг бууруулж чадахгүй.

2021 онд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулсан хяналтын түр хороо байгуулж, Рио Тинтод бидний төлөх байсан 2.3 тэрбум ам.долларыг тэглэсэн түүхтэй. Иймд УИХ-д дахин хяналтын түр хороо байгуулж, дээрх асуудлуудыг шийдэж болно. Стратегийн ордын хувь эзэмшлийг өөрчлөх бол заавал УИХ шийдэх ёстой. Дубай гэрээг байгуулсан шиг алдааг давтаж болохгүй.        

Энэ оныг алдвал бид дахин  долоон жилийн турш зээлийн хүүг бууруулж чадахгүй. Монголын тал өөрсдөө идэвхтэй ажиллаж, хэлэлцээг эхлүүлэх ёстой. От-г хүлээвэл бухын доодхыг харсантай адил юм болно.  

Би УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржид энэ асуудлыг судлах ажлын хэсгийг ахлах хүсэлтээ өгсөн. Шинэ Засгийн газрын хамгийн түрүүнд анхаарах асуудал нь энэ тул би өнөөдөр ярив.  

Рио Тинтогийн шинэ захирал энэ асуудлыг нэг мөр шийдээд урагшлах итгэл үнэмшилтэй байхыг үгүйсгэхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаад 16 жил болжээ. Иймд гэрээгээ дүгнэх цаг болсон.  

Онтрэ ОТ-той байгуулсан гэрээгээ ХК тул цахим хуудсандаа ил байршуулжээ. Энэ нь бидэнд давуу тал болно. Бид яг ижил нөхцөлөөр буюу менежментийн төлбөрийг бууруулж, илүү бага хүүгээр зээлээ төлөх хүсэлт тавих боломж бүрдлээ. Онтрэтэй барьцана гэсэн үг юм. Нэг төсөл байтал хоёр өөр зээлийн хүүг Рио Тинтод төлж  байгаа нь утгагүй.   

Яг одоо бол гүний уурхайд Онтрэгийн талбайгаас олборлосон зэсийн баяжмалаас бид хэдэн хувийн АМНАТ авах нь ойлгомжгүй байна.  

Төгсгөлд нь онцлоход, хэн нэгэн надад захиалга өгч, энэ асуудлыг ярь гээгүй гэдгийг би албан ёсоор хэлье.   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан