Хамтарсан Засгийн газар унах босгон дээр эрчим хүчний салбарт ноцтой осол гарч, ТЭЦ-3 ДЦС-ын нэгэн шилдэг инженер аваарыг устгахын төлөө эцсээ хүртэл ажиллаад харамсалтайгаар амиа алдлаа.
2025 оны 6-р сарын 1-нээс 2-нд шилжих шөнө станц бүрэн зогсолт хийх үед гарсан энэ осолтой холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Хариуцлага хүлээхэд бэлэн” гэж мэдэгдсэн нь тэртэй тэргүй унаж байгаа сайдын хувьд хариуцлага хүлээсэн гэхээс илүү харин ч хариуцлагаас мултрах завшаан болов бололтой.

ТЭЦ-3 ДЦС-ын ҮЭ-ийн дарга Ш.Энхсаран
Эрчим хүчний салбарт реформ хийх уриатай энэ Засгийн газар болон сайдын бодлого, үйл ажиллагаа салбарын ажилтнуудын хүлээлтэд хүрээгүйн дээр, тоног төхөөрөмжүүд нь улам элэгдэн хуучирч энэ салбарынхан амьд үлдэх баталгаагүй нөхцөлд ажиллаж буйгаа учирлав. Эрчим хүчний станцуудын тоног төхөөрөмжүүдийн засвар, шинэчлэлд Засгийн газар дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй бол хүний амь авах хэмжээний осол хэзээ ч гарч болох онц аюултай орчин нөхцөлд ажиллаж буйгаа энэ салбарынхан анхаарууллаа.
Эрчим хүчний салбар улс орныхоо хөгжлийг түүчээлж, өмнө нь алхаж бусад салбараа араасаа чирж явах ёстой. Гэвч манай улс эрчим хүчний салбараа элгээр нь хэвтүүлж сэхээнд оруулчихаад, Сэхээний тасгаас гаргаж чадахгүй олон жил болж байна.
Өндөр хүчдэл, өндөр даралттай уур, ус, эргэх механизмууд нь элэгдэж хуучирсан, хэзээ ч тэсэрч дэлбэрч мэдэх аюул эрсдэл дунд энэ салбарынхан зүтгэсээр байна. Эрчим хүчний салбарын үе үеийн сайд нараа сэтгэлгүй ажилласныг илч гэрэл түгээгчид хурцаар шүүмжилж байна.
Нэг үеийг бодоход Монгол Улс хөгжлийн гол салбаруудаа санхүүжүүлэх төсөв мөнгөтэй болсон. Сүүлийн гурван жилийн Улсын төсөвт суулгасан эрчим хүч болон соёлын салбарын төсвийг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж харьцуулан танилцуулсыг инфографикт үзүүлэв.

Тэрбээр, Юманд чухлын эрэмбэ дараа гэж байдаг. Засгийн газар 2025 оны Улсын төсөвт соёлын салбарт 520 тэрбум, эрчим хүчний салбартаа 298 тэрбум төгрөг буюу бараг 2 дахин бага төсөв суулгажээ. Салбарын ажилтнууд цалингаа нэмүүлье, хуучин тоноглолуудаа шинэчилье гэхэд төсөв мөнгө байхгүй, эрчим хүчний үнэ тарифыг нэмж байж л мөнгө босгоно гэдэг. Салбаруудаа ач холбогдлоор эрэмбэлбэл боломж байгаа юм биш үү.
Өнөөдөр талбай дээр гадны өндөр үнэтэй инфлюнсер авчирч бичлэг хийлгэх нь чухал уу, гэрэл цахилгаан, дулаантай байх нь чухал уу? Ирэх өвөл Улаанбаатар хот дулаан байх эсэх нь эргэлзээтэй болсон. Улаанбаатар хотын дулааны 30 гаруй хувийг хангадаг 50 МВт-ын генератор нь элэгдэж, хуучраад засвар авахааргүй боллоо. Яах вэ, хотоороо хөлдөх үү? Гэртээ тоггүй мөртлөө талбайд тоглолт үзээл зогсох уу?

А.Дагвадорж
Энэ генераторыг шинэчлэх зах зээлийн өртөг нь 100 сая ам.доллар. Тэр тоног төхөөрөмжийг суурилуулж, хэвийн ажиллагаанд оруулахад багадаа 24 сарын хугацаа шаардагдана гэж үзэж байна. Тэр болтол бид яаж амьдрах вэ? Шинээр байгуулагдах Засгийн газар, Ерөнхий сайд, Эрчим хүчний салбарын сайд нар үүнд л анхаарч, үндэсний аюулгүй байдлын онц чухал салбартаа дорвитой шинэчлэл хийхийг хүсэж байна гэсэн юм.
Цаг хугацааны хувьд хамтарсан Засгийн газар огцрох үед эрчим хүчний салбарын туршлагатай мэргэжилтэн амиараа төлсөн ийм ноцтой осол дахин давтагдах ёсгүй. Үүний тулд эрх баригч МАН эрчим хүчний салбарт эргэлт авчрах Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд, улс орны нийгэм, эдийн засаг, стратегийн ач холбогдол бүхий энэ салбарыг бэхжүүлэхийн төлөө ажиллах итгэл үнэмшилтэй сайд нараар танхимыг бүрдүүлэхийг хүсэж байна.