Баасан гарагт Израил улс Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж, нийслэл Тегеран руу агаараас довтолсон.
Үүний хариуд Ираны тал Израилын томоохон хотууд руу пуужингаар довтолж эхэлсэн юм. Израилын талаас мэдээлснээр дайралтын улмаас гурван эмэгтэй амиа алдаж, 10 хүн шархадсан гэв.
Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохыг өөрийн нэн тэргүүний зорилт болгосон Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Өнөөдрийн дайралт ирэх өдрүүдэд Ираны мэдрэх зүйлтэй харьцуулахад юу ч биш” хэмээн мэдэгджээ.
Улмаар ням гарагт Израил Ираны эсрэг довтолгоогоо өргөжүүлж, тус улсын эрчим хүчний салбар болон Батлан хамгаалах яамны төв байрыг онилсон цохилт өгчээ.
Хоёр улсын хооронд зөрчилдөөн үргэлжилж буй энэ үед Иран, АНУ-ын хооронд Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хийхээр төлөвлөсөн хэлэлцээ цуцлагдав.
Одоогоор Ираны талаас Израилын цохилтод амь үрэгдсэн эсвэл шархадсан хүмүүсийн тоог мэдээлээгүй байна.
Харин Израилын дроны халдлага Ираны байгалийн хий боловсруулах үйлдвэрт цохилт өгч, хүчтэй дэлбэрэлт болсон гэсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг цаашид илүү хүнд нөхцөл байдалтай тулгарна гэж анхааруулсан. Гэхдээ Тегеран цөмийн хөтөлбөрийн үйл ажиллагааг багасгахаа хүлээн зөвшөөрвөл Израилын цэргийн ажиллагааг зогсоох боломжтой хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: АР