Монгол Хятадын Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр болж байна. Нээлтийн үеэр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр "Гашуунсухайт хилийн боомтын экспорт, импортыг 22 гарцтай болгож, хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлснээр улсын эдийн засаг, гадаад худалдаанд эерэг нөлөө үзүүлэхээс гадна орон нутгийн иргэдийн амьдралын чанар, орлогын эх үүсвэрийг шинээр бий болгож чадна.
Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэл, эрчимтэй хөгжлийн шинэ эрин, шинэ хуудас нээгдэж байна. Нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч жилд 1.5 тэрбум ам.доллароор орлого нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилт хангагдаж, эдийн засаг тэлэх үндсэн нөхцөл бүрдэнэ.
Төмөр зам холбогдсоноор олон улсын худалдааны дайн, геополитикийн өрсөлдөөн хурцдаж, тодорхойгүй байдал үүсэж буй энэ цагт Монголын экспорт тогтворжих давуу талтай. Мөн дэлхийн гангийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг БНХАУ-д нүүрсийг урт хугацаанд тогтвортой, найдвартай нийлүүлэх хамгийн итгэлт түнш байх боломж Монгол Улсад бүрдэж байна" гэв.
Хэлэлцээрт тусгагдсаны дагуу цаашид Шивээхүрэн-Сэхээ боомтыг холбох хэлэлцээрийг үдээс хойш хийх аж.