gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -14
  • Зурхай
     12.31
  • Валютын ханш
    $ | 3557₮
Цаг агаар
 -14
Зурхай
 12.31
Валютын ханш
$ | 3557₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -14
Зурхай
 12.31
Валютын ханш
$ | 3557₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
"Сувилагч мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд сувилахуйн ур чадварын шатлал эерэгээр нөлөөлнө"

"Сувилагч мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд сувилахуйн ур чадварын шатлал эерэгээр нөлөөлнө"

"Монголын сувилахуйн ирээдүйн хөгжил" сэдэвт сувилагчийн эмнэлзүйн ур чадварын шатлалыг ​сургалттай уялдуулан нэвтрүүлж, өргөжүүлэх сувилахуйн хоёр дахь удаагийн олон улсын симпиозум боллоо. Уг симпиозумд Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын Сувилахуйн албаны дарга, арга зүйч, ахлах сувилагч, сувилагч нар оролцож, Японы болон дотоодын мэргэжилтнүүд сургалт орлоо.

Б.Нямдарь
Эрүүл мэнд
2025-11-10
 8
Facebook
Twitter

"Монголын сувилахуйн ирээдүйн хөгжил" сэдэвт сувилагчийн эмнэлзүйн ур чадварын шатлал /clinical ladder/-ыг ​сургалттай уялдуулан нэвтрүүлж, өргөжүүлэх сувилахуйн хоёр дахь удаагийн олон улсын симпозиум /10.29/ эхэллээ.

Уг симпозиумд  Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудын  Сувилахуйн албаны дарга, арга зүйч, ахлах сувилагч, сувилагч нар хамрагдаж, Японы болон дотоодын мэргэжилтнүүд сургалт орлоо.

Монгол-Япон эмнэлгийн /МЯЭ/ менежмент, эмнэлгийн ажилтны ​боловсролыг чадавхжуулах төсөл анх 2023 онд эхэлсэн ба 2027 он хүртэл үргэлжилнэ. Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллага болон Монгол Улсын Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг хамтран хэрэгжүүлж байна. 

"ХҮН ТӨВТЭЙ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД АНХААРНА"

ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дах төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ хоёр дахь удаагийн олон улсын симпозиумыг нээж хэлсэн үгэндээ "ЖАЙКА олон улсын байгууллага нь Монгол Улсад эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор анх удаа их сургуулийн эмнэлэг буюу Монгол-Японы эмнэлгийг Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулж, одоогоор үйл ажиллагаа, менежмент, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад анхааран ажиллаж байна.

Сувилагч мэргэжил бол Монгол улсын хувьд маш өндөр ач холбогдолтой гэж АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж дурдаад тэр дундаа сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулах нь чухал хэмээсэн.

Тиймээс ЖАЙКА сувилахын салбарт олон төсөл хэрэгжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлж ирсэн. Түүний нэг нь 2024 онд хэрэгжиж дууссан эмч, сувилагч, эх баригчдын ур чадварыг сайжруулах төсөл бөгөөд үүний үр дүнг үргэлжлүүлж МЯЭ-ийн төсөл дээр сувилагчийн эмнэлзүйн ур чадварын шатлалыг нэвтрүүлж, ажлын байран дээр сургалтыг сайжруулж, хүн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг сувилахуйн тусламж үйлчилгээтэй холбоотой олон арга хэмжээг хэрэгжүүлж байна" гэсэн юм. 

"МОНГОЛ-ЯПОНЫ ЭМНЭЛЭГТ СУВИЛАГЧИЙН УР ЧАДВАРЫН ШАТЛАЛЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ"

АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн Сувилахуйн албаны сургалт хөгжил хариуцсан менежер Г.Лхамаа:
Монгол Японы эмнэлэг маань ашиглалтад орсон цагаасаа эхлэн Япон менежментээр сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлж, шинэ технологи, шинэ сургалтын арга барилыг нэвтрүүлэхээр байнгын харилцаа холбоотой ажилладаг.

Эмч, сувилагч нарын төгсөлтийн дараах сургалтын сайжруулах төслийн хүрээнд Япон улсын Эхимэ Их Сургуулийн сувилахуйн менежменттэй танилцахаар манай сувилахуйн баг явсан. Тэндээс олон зүйл сурч мэдсэний дундаас сувилагчийн эмнэлзүйн ур чадварын шатлал /clinical ladder/-ыг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Япон улс тэр дундаа Эхимэ Их Сургууль нь зургаан түвшинд хэрэгжүүлж байсан.

Ер нь энэхүү шатлалыг нэвтрүүлснээр сувилагч нар маань тасралтгүй өсөж, хөгжиж мэргэжлийн хувьд сайжрах үр дүнтэй юм. Манай эмнэлэг дээр 2025 оноос эхлэн нэгдүгээр шатлалын үнэлгээг хийгээд эхэлсэн ба нийт зургаан шатлал бий. Эхний шатлалд тэнцсэн сувилагч нар маань хоёр дахь шатлал руу ирэх жилээс шилжих, удаах жилд гурав дахь шатлал руу өгсөх гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтраад сургалтыг зохион байгуулдаг.

Мэдээж энэхүү менежментийг монгол "хөрсөнд" буулгаж нэвтрүүлэхээс эхлээд, бусад эмнэлгийн эмч, сувилагчдад туршлагаа хуваалцан, тулгамдаж буй асуудлаа хэлэлцээд, Монгол Улсад сувилагч нар маань эмнэлзүйн ур чадварын шатлалаараа хөгжих боломжтойг өнөөдрийн арга хэмжээгээр хуваалцаж байна" гэлээ. 

"СУВИЛАГЧ ӨӨРИЙГӨӨ ТОГТМОЛ ХӨГЖҮҮЛЖ БАЙХ ШААРДЛАГАТАЙ"

Өөрийн туршлага, онол практикийн мэдлэг, мэдээллээ харамгүй хуваалцаж буй олон япон мэргэжилтэн уг төслийн хүрээнд манай улсад хүрэлцэн иржээ.

Тэдний нэг Япон улсын Эхимэ Их Сургуулийн эмнэлгийн дэд захирал Сакита Сатоми "Өнгөрсөн жилийн симпозиум нь Япон дахь клиникийн шатлал буюу хүний нөөцийн шаталсан сургалтыг хэрхэн явуулдаг, түүний онцлог юу вэ гэдэг дээр төвлөрч байсан бол энэ удаагийн симпозиум нь илүү гүнзгийрүүлсэн буюу шатлалыг бий болгосноороо хүний нөөцөө хөгжүүлэх, боловсрол, сургалтуудаа хэрхэн явуулах вэ зэрэг практикт илүү чиглэж байна.

Сувилагч мэргэжилтэй хүн байнга өөрийгөө хөгжүүлж, мэрийлттэй байх шаардлагатай гэж боддог. Тиймээс энэхүү үйл ажиллагааг нэвтрүүлснээр Монголын сувилахуйн хэрэгцээ, чадвар өсөж, олон нийт ч сувилагч мэргэжлийг харах өнцөг өөрчлөгдөж, үнэ цэн нь нэмэгдэж, нэг үгээр бусдад хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ өөрсдийгөө хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно. Өөрөө өөрийгөө сургаж, чадавхжуулахад сургалтын дэмжлэг маш чухал байдаг." гэсэн юм. 

  • ФОТО: 2025 оны онцлох үйл явдлууд ГЭРЭЛ ЗУРАГТ
    ФОТО: 2025 оны онцлох үйл явдлууд ГЭРЭЛ ЗУРАГТ
    5 цаг 26 минутын өмнө
  • ФОТО: Д.Амарбаясгалангийн нээсэн намрын чуулганыг Н.Учрал хаав
    ФОТО: Д.Амарбаясгалангийн нээсэн намрын чуулганыг Н.Учрал хаав
    6 цаг 44 минутын өмнө
  • ФОТО: Намрын чуулганы отгон хуралдаан
    ФОТО: Намрын чуулганы отгон хуралдаан
    8 цаг 7 минутын өмнө
  • "Өнөөдрийг ажил хэрэгч өнгөрөөх санал дэвшүүлж байна"
    "Өнөөдрийг ажил хэрэгч өнгөрөөх санал дэвшүүлж байна"
    9 цаг 7 минутын өмнө
  • ФОТО: “Улаанбаатар театр”-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авлаа
    ФОТО: “Улаанбаатар театр”-ын их засвар дуусаж, улсын комисс хүлээн авлаа
    2025-12-25
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа
    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа
    2025-12-23
  • ФОТО: Дарга нар дээшээ... Залуучууд гадагшаа...
    ФОТО: Дарга нар дээшээ... Залуучууд гадагшаа...
    2025-12-22
  • "Засгийн газрын үгийг дагавал Монголбанкны хамгийн муу Ерөнхийлөгч болно шүү"
    "Засгийн газрын үгийг дагавал Монголбанкны хамгийн муу Ерөнхийлөгч болно шүү"
    2025-12-18
  • Ажил олгогч та үүнийг мэдэх үү?
    Ажил олгогч та үүнийг мэдэх үү?
    2025-12-18
  • ФОТО: Төв талбайд мөсөн баримал урлаж байна
    ФОТО: Төв талбайд мөсөн баримал урлаж байна
    2025-12-17
  • 13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    13-15 насны хүүхэд хөнгөн хөдөлмөр эрхэлж болох ч хориглосон ажлын жагсаалт гэж бий
    2025-12-17
  • "Малын индексжүүлсэн даатгалаар 2024 онд Сүхбаатар аймгийн малчин ₮86 саяын нөхөн төлбөр авсан"
    "Малын индексжүүлсэн даатгалаар 2024 онд Сүхбаатар аймгийн малчин ₮86 саяын нөхөн төлбөр авсан"
    2025-12-12
  • Флоридад хурдны зам дээр онгоц ослын буулт хийжээ
    Флоридад хурдны зам дээр онгоц ослын буулт хийжээ
    2025-12-11
  • “Ийм хүүгээр 30 жил явж болохгүйг би тэр даруй ойлгосон, тэгээд хэлэлцээр хийсэн”
    “Ийм хүүгээр 30 жил явж болохгүйг би тэр даруй ойлгосон, тэгээд хэлэлцээр хийсэн”
    2025-12-10
  • Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Н.Багабанди нар гэрчээр иржээ
    Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Н.Багабанди нар гэрчээр иржээ
    2025-12-10
  • Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж юу вэ?
    Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж юу вэ?
    2025-12-05
  • “Гэр бүл цуцлуулснаас хойш хүүхэдтэйгээ уулзахгүй бол шийтгэл оногдуулна”
    “Гэр бүл цуцлуулснаас хойш хүүхэдтэйгээ уулзахгүй бол шийтгэл оногдуулна”
    2025-12-04
  • "Малчид Сүхбаатарын талбайд ирж жагсахгүй болохоор дээрэлхэж байгаа юм уу"
    "Малчид Сүхбаатарын талбайд ирж жагсахгүй болохоор дээрэлхэж байгаа юм уу"
    2025-12-04
  • ВИДЕО: Морь унаач хүүхдүүд цалингаа авч чадаж байна уу?
    ВИДЕО: Морь унаач хүүхдүүд цалингаа авч чадаж байна уу?
    2025-12-04
  • ФОТО: Увс аймагт 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
    ФОТО: Увс аймагт 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
    2025-12-04
  • ФОТО: "Stranger Things" киноны эхний ба төгсгөлийн цувралын жүжигчдийн өөрчлөлт
    ФОТО: "Stranger Things" киноны эхний ба төгсгөлийн цувралын жүжигчдийн өөрчлөлт
    2025-11-29
  • ФОТО: Улаанбаатарт 20 цагт -9 градус хүйтэн болно. Шөнөдөө агаарын даралт бага зэрэг өснө
    ФОТО: Улаанбаатарт 20 цагт -9 градус хүйтэн болно. Шөнөдөө агаарын даралт бага зэрэг өснө
    2025-11-28
  • “Хүй долоо худагт цэцэрлэгт хүрээлэн, цанын бааз байгуулна”
    “Хүй долоо худагт цэцэрлэгт хүрээлэн, цанын бааз байгуулна”
    2025-11-28
  • 35 ММ-ИЙН ДУРАНД: Улаанбаатараас 1636 километрийн алс дахь амьдрал
    35 ММ-ИЙН ДУРАНД: Улаанбаатараас 1636 километрийн алс дахь амьдрал
    2025-11-28
  • Дэлхий даяар нийт 160 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байна
    Дэлхий даяар нийт 160 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байна
    2025-11-27
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна
    Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна
    2025-11-27
  • АН бүлэг: Улсын төсөвт төвлөрөх ёстой 6.5 их наяд төгрөгийн өр байна
    АН бүлэг: Улсын төсөвт төвлөрөх ёстой 6.5 их наяд төгрөгийн өр байна
    2025-11-24
  • ФОТО: Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулан "Суварга" лекцийг танилцууллаа
    ФОТО: Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулан "Суварга" лекцийг танилцууллаа
    2025-11-14
  • "Батлагдсан төсвөөр Засгийн газар үйл ажиллагаагаа хангалттай санхүүжүүлнэ"
    "Батлагдсан төсвөөр Засгийн газар үйл ажиллагаагаа хангалттай санхүүжүүлнэ"
    2025-11-14
  • "Жагссан салбарын цалинг нэмдэг биш бүтээмж, хөдөлмөрийн үнэлэмжтэй уялдуулах ёстой"
    "Жагссан салбарын цалинг нэмдэг биш бүтээмж, хөдөлмөрийн үнэлэмжтэй уялдуулах ёстой"
    2025-11-14
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан