gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
Б.Батзориг: Сайд "Ноорог"-ийн асуудлыг өндөр түвшинд анхаарч байгаа нь нэг зүйлээс эмээж байгаагийн илрэл

Хэрэг шийдвэрлэх явцад шалгагдаж буй үндэслэл, зүйлчлэлийг өөрчлөх нь хууль зүйн хүрээнд зөв эсэхийг тодруулахаар Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батзориг, Хуульч, өмгөөлөгч З.Тамир нартай ярилцлаа.

А.Номин
Нийгэм
2025-03-23
 161
Facebook
Twitter

Өнгөрсөн хоногуудад цахим орчин "Ноорог"-оор амьсгаллаа.

Тэд буруугүй, үгүй шүү дээ тэд буруутай. Залуусын амыг хамхих гэж байна, тэдний сонгуулийн тухай хийсэн кино л улс төрчдийг дургүйг хүргэлээ, юун сонгуулийн кино тэд чинь тролл. Эсрэг тэсрэг хоёр талд гарч мэтгэлцсэн энэ асуудал хэвлэлийнхэн төдийгүй хүн бүрд хамгаас чухал үг хэлэх эрх чөлөөтэй холбогдож байсан учир олон хүн тэдний талд байна гэж үзэж болно.

Болсон явдлыг товчилбол, "Ноорог” студийн контент бүтээгчдийг энэ сарын 17-18-нд шилжих шөнө саатуулж, олон цагаар мэдүүлэг авсан. Тэднийг компьютер тоглоомын газар байхад нь оройн 22 цагт “Үндэсний эв нэгдэл бусниулах” гэсэн үндэслэлийг танилцуулан шөнөжин байцааж, эд зүйл, ажлын хэрэгслийг нь хураан авсан гэж тэд мэдэгдсэн. 

Маргааш үд хүртэл нь цагдаа болон прокурорын байгууллага тайлбар өгөөгүй бөгөөд 12 цагийн үед Улсын Ерөнхий прокурорын хэвлэлээс бусдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан гэх хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах санал гаргасныг татгалзсан талаар мэдэгдсэн. 

Харин үүний дараа Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өгөхдөө “Урьдчилсан байдлаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд хэвлэн нийтлэх үйл ажиллагаатай нь холбоогүй” гэсэн юм.

Салбарын сайд энэ асуудлыг Засгийн газрын хуралдааны дараа тусгайлан тайлбарлахдаа "Ноорог”-ийн залуусыг цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй бөгөөд нэг этгээдийн зургаан дансаар 9.3 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн төдийгүй угаасаа 2024 оны есдүгээр сараас эхлэн “бусдыг амиа хорлоход хүргэсэн” заалтаар шалгаж байгаа гэдгийг ч дурдаад амжив. Түүнээс гадна энэ мөнгөн дүн бүхий баримтыг дэлгэх зөвшөөрлийг ч прокуророос хүссэн гэдгээ маргааш нь мэдэгдсэн юм. 

Уг асуудалтай холбоотойгоор хэрэг шийдвэрлэх явцад шалгагдаж буй үндэслэл, зүйлчлэлийг өөрчлөх нь хууль зүйн хүрээнд зөв эсэхийг тодруулахаар Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батзориг, Хуульч, өмгөөлөгч З.Тамир нартай ярилцлаа. 

Хуульч, өмгөөлөгч З.Тамир “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллээс харахад “Ноорог”-ийн залуучуудыг Үндэсний эв нэгдэл бусниулах гэдэг маш хүнд заалттай Эрүүгийн хуулиар шалгаж байна, хойшлуулшгүй ажиллагаа гэж тайлбарласан. Харин сүүлд цагдаа болон сайдын мэдээллээс харахад мөрийтэй тоглоом зохион байгуулсан, дагаад мөнгө угаасан байж болзошгүй гэсэн мэдээлэл байна.  
Нэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хойшлуулшгүй тохиолдол гэж бий. Хуулиар бол "Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устгах, зөөвөрлөх, нуун дарагдуулах, үрэгдэх, бодит аюул байгааг хойшлуулшгүй тохиолдол гэнэ" гэж заасан. Энэ дагуу мөрдөгч прокурортоо мэдэгдээд тухайн аюулыг учруулахгүй байхаар яаралтай арга хэмжээ авч болно.  

Өмгөөлөгчгүй шууд мэдүүлэг авах нь эрүү шүүлтийн нэг хэлбэр. 

Ингэхдээ заавал прокурорт мэдэгдэж, хариу өгсний дараа сэжигтнээс мэдүүлэг авна. Тухайн хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй. Энэ бол тухайн хүний үндсэн эрх.

Тэгэхээр заавал өмгөөлөгчтэй цуг мэдүүлэг өгнө гэсэн бол өмгөөлөгчтэй нь л авах ёстой. Өмгөөлөгчгүй шууд мэдүүлэг авах нь эрүү шүүлтийн нэг хэлбэр.  

Миний хувьд хүнд хэргээр эхэлж, холбогдох зөвшөөрлүүдээ даруй авчихдаг. Тэр нь тогтоогдохгүй байвал шалгаж байхдаа "Энэ бас гэмт хэрэг юм байж болох юм байна" гээд зүйлчлэлээ өөрчилж, процессын алдаа явагдаад, хүний эрх зөрчигдөөд байх вий гэж харж байна" гэв.

Хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батзориг “Нийгэм энэ асуудлаар хоёр, гурав хоног шуугилаа. Ардчилсан улсад ийм зүйл тохиолдож л байдаг. Хуулийн байгууллага үүнд хэт эмзэглэж, олон нийтийн амыг хаах гэж оролдох шаардлагагүй. Нийгмийн сүлжээнд гарсан мэдээллээс үзвэл "нотлох баримт устах аюул тулгарсан" гэж тайлбарлаж байна. Гэвч бодит байдалд тэр залуус компьютер тоглоом тоглож суусан гэж байна.  
Эрүүгийн хууль бол хүний эрхэд ноцтойгоор халддаг учраас онцгой журам, зохицуулалттай байдаг. Сайд хүн хэн нэгнийг буруутай, буруугүй гэж дүгнэх нь зохисгүй.  

Мөн энэ асуудал хэвлэн нийтлэх эрхтэй холбоогүй гэж тайлбарлаж байгаа ч хэрэглэж буй зүйл анги нь эсрэгээрээ харагдаж байна. Хувь хүний нууцад халдсан, нууц мэдээлэл цуглуулсан гэх үндэслэлээр хариуцлага тооцох гэж байгаа бол эрэн сурвалжлах сэтгүүл зүйн мөн чанарыг ойлгох хэрэгтэй. Бодит байдлыг ил болгохыг зорьж буй сэтгүүлчид "Та хүн алсан уу?", "Мөнгө өгсөн үү?" гэж шууд асуух боломжгүй нь ойлгомжтой. Ийм ажлыг заавал нууцаар гүйцэтгэдэг.  

Шөнийн цагаар дуудаж авчраад, өрөөнд удаан хүлээлгэж байгааг эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үзэж болно. Сайд энэ асуудлыг өндөр түвшинд анхаарч байгаа нь тодорхой нэг зүйлээс эмээж байгаагийн илрэл.  

Эцэст нь хэлэхэд, энэ бүхнийг шүүх л шийдэх ёстой. Эрүүгийн хуулийн 1.13 дугаар зүйл есөн жилийн туршид хэрэгжээгүй байна. Хэрэв хэн нэгний эрх зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандах ёстой. Нийгмийг "энэ буруутай, тэр буруутай" гэж талцуулахын оронд баримтад тулгуурлан асуудлыг шүүхээр эцэслэн шийдэх нь зүйтэй" гэв.
Хуульч, өмгөөлөгч З.Тамир "Нэмж дурдахад, мөрдөгч болон прокурорын байгууллага өөрсдийн үйл ажиллагааг зөвтгөх зорилгоор үндэслэлээ гаргаж ирдэг. Тиймээс л өмгөөлөгч гэж байдаг бөгөөд тэд үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалах үүрэгтэй.  

Хамгийн чухал нь шүүхийн шатанд хоёр тал шууд мэтгэлцэх боломжтой. Бүх шүүх хурлыг нээлттэй болгож, цахимаар олон нийтэд хүргэдэг болсон.  

Гэтэл хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад мөрдөгч өөрийгөө хамгаалж, иргэн ч бас өөрийгөө өмгөөлж, харин нийгэм энэ дунд төөрөлддөг. Түүнчлэн чухал шүүх хурал болоход олон нийт түүнийг нь анхаарч үзэхгүйгээр хэний зөв, бурууг бодитоор дүгнэхгүй, аль нэг талыг шууд буруутгаж ханддаг нь асуудал юм.  

Иймээс шүүх дээр бүх зүйл ил тод харагдах ёстой. Шүүх хуралдаанаар хууль хэрхэн хэрэгжиж байгааг харж болно. Хэрэв хуульд зөрчил, дутагдал байвал энэ нь хууль тогтоогчдын хариуцлагатай шууд холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ.

Ярилцлага үзэх: 

  • "Амьгүй донор болгочихъё гэдэг сэдэл өгөхгүйн тулд тайтгарлын тэтгэмж л олгох нь зөв
    "Амьгүй донор болгочихъё гэдэг сэдэл өгөхгүйн тулд тайтгарлын тэтгэмж л олгох нь зөв
    2025-05-22
  • "Цусны донорын алт, мөнгө, хүрэл гэдэг урамшууллыг Засгийн газрын шагнал болгох нь зөв"
    "Цусны донорын алт, мөнгө, хүрэл гэдэг урамшууллыг Засгийн газрын шагнал болгох нь зөв"
    2025-05-22
  • Б.Бейсен: Казахстан руу хөдөлмөрийн гэрээгээр явсан 61,000 хүн буцаж ирээгүй, тэнд иргэншил авсан
    Б.Бейсен: Казахстан руу хөдөлмөрийн гэрээгээр явсан 61,000 хүн буцаж ирээгүй, тэнд иргэншил авсан
    2025-05-22
  • УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ
    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ
    2025-05-22
  • ФОТО: "Огцрох амархан" VS "Ухаа худгаа авъя"
    ФОТО: "Огцрох амархан" VS "Ухаа худгаа авъя"
    2025-05-21
  • МАН-ын Бага хурлын гишүүд Тусгаар тогтнолын ордонд болж байна
    МАН-ын Бага хурлын гишүүд Тусгаар тогтнолын ордонд болж байна
    2025-05-21
  • ФОТО: Боловсролын өдөрлөг төв талбайд үргэлжилж байна
    ФОТО: Боловсролын өдөрлөг төв талбайд үргэлжилж байна
    2025-05-20
  • Ж.Баясгалан: Ерөнхий сайдын хүү өнөөдөр Монголд ирнэ гэсэн. Төр тогтвортой ажиллах ёстой
    Ж.Баясгалан: Ерөнхий сайдын хүү өнөөдөр Монголд ирнэ гэсэн. Төр тогтвортой ажиллах ёстой
    2025-05-20
  • Б.Энхбаяр: Ерөнхий сайд "би үхвэл бүгд үхнэ" гэсэн зарчим барьж байгаа бол түүнийг нь зөвшөөрөхгүй
    Б.Энхбаяр: Ерөнхий сайд "би үхвэл бүгд үхнэ" гэсэн зарчим барьж байгаа бол түүнийг нь зөвшөөрөхгүй
    2025-05-19
  • ФОТО: Автомарт худалдааны төв автомашинууддаа 2-10 сая төгрөгийн хямдрал зарлалаа
    ФОТО: Автомарт худалдааны төв автомашинууддаа 2-10 сая төгрөгийн хямдрал зарлалаа
    2025-05-16
  • Улаанбурхан өвчнөөр хэн өвдөх эрсдэлтэй вэ
    Улаанбурхан өвчнөөр хэн өвдөх эрсдэлтэй вэ
    2025-05-16
  • ФОТО: "Татвар төлөөд үлдсэн мөнгөөрөө авсан цүнх"
    ФОТО: "Татвар төлөөд үлдсэн мөнгөөрөө авсан цүнх"
    2025-05-15
  • “Байрны урьдчилгаагаар цүнх, бөгж аваад өгчихсөн, тэр нь миний татвар. Тиймээс би энд байна”
    “Байрны урьдчилгаагаар цүнх, бөгж аваад өгчихсөн, тэр нь миний татвар. Тиймээс би энд байна”
    2025-05-15
  • ФОТО: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг ₮902 тэрбумаар барина
    ФОТО: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг ₮902 тэрбумаар барина
    2025-05-14
  • "БНХАУ-д урт хугацаанд нүүрс нийлүүлэх итгэлт түнш нь байх боломж Монгол Улсад бүрдлээ"
    "БНХАУ-д урт хугацаанд нүүрс нийлүүлэх итгэлт түнш нь байх боломж Монгол Улсад бүрдлээ"
    2025-05-14
  • ФОТО: “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг үргэлжилж байна
    ФОТО: “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг үргэлжилж байна
    2025-05-10
  • Хоол, унаа, байрны ашиглалтын зардлаас нийгмийн даатгал авахгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ
    Хоол, унаа, байрны ашиглалтын зардлаас нийгмийн даатгал авахгүй байхаар хуулийн төсөлд тусгажээ
    2025-05-09
  • "Цацраг идэвхт бодисын нөлөөлөл хэмжих олон улсын лаборатори байгуулахаар боллоо"
    "Цацраг идэвхт бодисын нөлөөлөл хэмжих олон улсын лаборатори байгуулахаар боллоо"
    2025-05-07
  • "Монголчууд хэдхэн сарын дотор Temu онлайн дэлгүүрээс ₮24 тэрбумын бараа худалдан авчээ"
    "Монголчууд хэдхэн сарын дотор Temu онлайн дэлгүүрээс ₮24 тэрбумын бараа худалдан авчээ"
    2025-05-06
  • ФОТО: "Мет Гала" наадамд ирсэн зочдын этгээд хувцас, гоёл...
    ФОТО: "Мет Гала" наадамд ирсэн зочдын этгээд хувцас, гоёл...
    2025-05-06
  • П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчиллээ
    П.Наранбаяр: Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчиллээ
    2025-04-30
  • ФОТО: Пап Францисыг эцсийн замд нь үдлээ
    ФОТО: Пап Францисыг эцсийн замд нь үдлээ
    2025-04-27
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна
    2025-04-25
  • УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ
    УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ
    2025-04-24
  • ФОТО: “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ
    ФОТО: “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ
    2025-04-24
  • "Засгийн газар Цагаан дэл уул-Өлзий боомтыг нээх тогтоол гаргаж, хууль зөрчсөн"
    "Засгийн газар Цагаан дэл уул-Өлзий боомтыг нээх тогтоол гаргаж, хууль зөрчсөн"
    2025-04-22
  • “Оюу толгой” компани Өмнөговьд 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг хүлээлгэн өглөө
    “Оюу толгой” компани Өмнөговьд 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг хүлээлгэн өглөө
    2025-04-22
  • Уулаар, ой модоор алхахдаа тод хувцас өмсөхийг зөвлөв
    Уулаар, ой модоор алхахдаа тод хувцас өмсөхийг зөвлөв
    2025-04-18
  • УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна
    УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна
    2025-04-17
  • ФОТО: Монголын циркчид төв талбайд тоглож, хүүхэд багачуудыг баясгаж байна
    ФОТО: Монголын циркчид төв талбайд тоглож, хүүхэд багачуудыг баясгаж байна
    2025-04-16
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан