gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
    •   Тэр өдөр
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3576₮
  • Бүгд
  • Live
  • Фото
  • Видео
  • Зурган өгүүлэмж
ФОТО: Залуус дуу хууртай нэгэн үдшийг SONSY-той хамт 80, 90-ээд онд өнгөрүүллээ

ФОТО: Залуус дуу хууртай нэгэн үдшийг SONSY-той хамт 80, 90-ээд онд өнгөрүүллээ

Дуу хөгжимд дуртай хэсэг залуус 80, 90-ээд оны цаг үед хамтдаа "аяллаа". Хувцаслалтын код, мөн л 80, 90-ээд оных гэж зааж өгсөн тул уг үдэшлэгийн хаалгаар оруут, цаг хугацааны машинд суугаад өнгөрсөн үед орсон мэт санагдана. Үүдэн хэсэгт улаан халуун сав, приставк, пянз тоглуулагч, буйдан, түшлэгтэй модон сандал угтахад цаг хугацаагаар аялагчид тэнд хэсэг саатан патиараа татуулна. Хуучны эвхдэг босоо тольд тусах дүрс бүр тэдний залуу насны, магадгүй ээж аавынх нь дурсамжийн гялбааг дахин амилуулж, гэрэл зургийн хальсанд дурсамж болон үлдэж байлаа. Ээжийнхээ дээлийг, аавынхаа хуучин цагийг зүүсэн залуустай ч таарав.

Б.Нямдарь
Соёл урлаг
2025-10-13
 14
Facebook
Twitter

Хонин цагаан үүл нь ээ хө
Хувирч сэрээд нүүлээ дээ хө нүлээ дээ
Хонгор жаалхан чамтайгаа би ай хө
Ханилахын заяа ч дутлаа даа хө
Хонгор жаалхан чамтайгаа би ай хө
Ханилахын заяа ч дутлаа даа хө

Дуу хөгжимд дуртай хэсэг залуус 80, 90-ээд оны цаг үед хамтдаа "аяллаа". Хувцаслалтын код, мөн л 80, 90-ээд оных гэж зааж өгсөн тул уг үдэшлэгийн хаалгаар оруут, цаг хугацааны машинд суугаад өнгөрсөн үед орсон мэт санагдана. Үүдэн хэсэгт улаан халуун сав,  приставк, пянз тоглуулагч, буйдан, түшлэгтэй модон сандалтай буланд цаг хугацаагаар аялагчид хэсэг саатан патиараа татуулна. Хуучны эвхдэг босоо тольд тусах дүрс бүр тэдний залуу насны, магадгүй ээж аавынх нь залуу үеийн гялбааг дахин амилуулж, гэрэл зургийн хальсанд дурсамж болон үлдэж байлаа. Ээжийнхээ хөх дээл, аавынхаа хуучин цагийг зүүсэн залуустай ч энд таарав. 

Хүмүүс яагаад өнгөрсөн үед, хуучны зүйлд /nostalgic/ дуртай байдаг вэ?
- Өнгөрсөн үеийн зүйлс (хуучин дуу, кино, үнэр, газар гэх мэт) бидний тархинд аюулгүй, танил орчны дурсамж төрүүлдэг.
- Хүмүүсийн залуу насанд байсан поп соёл, хөгжим, кино, хувцасны хэв маяг нь тухайн үеийн хамтын дурсамжийг бүрдүүлдэг
- Дурсамжийг сэргээх үед дофамин, серотонин зэрэг аз жаргалын даавар ялгардаг.
- Орчин үеийн нийгэм хурдтай, мэдээллийн дарамт ихтэй. Тиймээс хүмүүс өнгөрсөн үе рүү “буцах” нь нэг төрлийн сэтгэлзүйн тайвшрал байдаг.

Тэгвэл тэднийг энд үдэшлэгийн уур амьсгалаас гадна, дуу хуур нэгтгэж байлаа. ХОНИН ЦАГААН ҮҮЛ - ДУУ БҮЖГИЙН ҮДЭШЛЭГ VOL.07 энэ удаад долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Уг үдэшлэгийг Lemon Plus, Sonsy, Baga toirog Channel хамтран зохион байгуулж, хүрэлцэн ирсэн зочид нэгэн үдшийг өнгөрсөнд үдлээ. 

Үдэшлэг  The Pips хамтлагаар эхлэв, мөн дуучин С.Оргил /Болор хамтлаг/, дуучин Б.Сарантуяа, дуучин Т.Солонго,  DJ Roxy нар үзэгч, сонсогчдын сонорт хуучны аялгуут дуунуудыг хүргэлээ. 

"80, 90-ЭЭД ОНЫ УУР АМЬСГАЛ, ДУУНУУДЫГ ОДОО ҮЕИЙН ЗАЛУУСТ ТҮГЭЭХ НЬ БИДНИЙ ЗОРИЛГО"

Baga toirog Channel-ийн продюсер Ц.Тэгшбаяр:
- 
Lemon Plus-ийн жил бүр зохион байгуулдаг Хонин цагааг үүл дуу бүжгийн долоо дахь удаагийн үдэшлэгийг хамтран зохион байгуулах санал ирэхэд, бид дуртайяа хүлээн авсан. Мэдээж үдэшлэгийн зорилго нь 80, 90-ээд оны уур амьсгал, дуунуудыг одоо үеийн залууст түгээх юм. Энэ удаагийн эвентийн ивээн тэтгэгчээр Sonsy платформ бую аппликэйшн ажиллаж байна. Монголд хөгжмийн салбарыг ивээн тэтгэдэг байгууллага маш цөөн байдаг. Мөн монгол дуу сонсдог хөгжмийн платформ ч цөөн. Шинээр Sonsy аппликэйшн гарсанд бид маш баяртай байгаа.

"Монгол контент" ХХК-ийн Маркетинг, Борлуулалтын хэлтсийн менежер Ё.Тэлмэн:
-Мэндлээд удаагүй байгаа Sonsy платформын талаар мэдээлэл өгнө үү?

- sonsy хөгжмийн стрийминг үйлчилгээ нь хэд хэдэн онцлох зүйлтэй. Юуны түрүүнд бид дэлхийн хөгжмийн болон медиа технологийн тэргүүлэх платформ Tuned Global-тай хамтран, тэдний White-Label стрийминг аппликэйшний загвараар бүтээсэн. Энэ нь дата болон хиймэл оюун ухаанд тулгуурласан хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт үйлчилгээ гэсэн үг. Аппликэйшн маань ч оффлайн сонсох, плэйлист үүсгэж хуваалцах гэх мэт олон сонирхолтой функцүүдтэй.  

-Хонин цагаан үүл эвенттэй хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
- Манай аппликэйшн бүх цаг үеийн монгол хөгжмийг нэг дор цуглуулсан ертөнц болохыг зорьж, бүрэлдүүлж яваа. Тиймдээ ч фэнүүдтэйгээ удаан хугацаанд уулзаагүй  уран бүтээлчид, тэдний ховор нандин дуу хөгжмийг сонсогчдод ойртуулах нь бидний ажлын салшгүй нэг хэсэг. "Хонин цагаан үүл" эвэнтийн энэ концепт нь бидэнтэй нийцсэн. Ташрамд гоё үйл ажиллагаа зохион байгуулсан Baga toirog channel, Lemon plus media-даа талархал илэрхийлье.

- Sonsy нь Монголын хөгжлийн салбарт нэгэн шинэ өнгө төрхийг нэмсэн гэж бодож байна. Та бүхний цаашдын зорилго, сонсогчдод санал болгох шинэлэг зүйл юу байх вэ?
-Бид хуучны ховор нандин дуу хөгжмөөс эхлээд орчин үеийн хит бүхий л монгол хөгжмийг сонсогчдодоо хэрэглэхэд хамгийн хялбар байдлаар, өндөр чанартайгаар хүргэнэ. Мөн цаашлаад аудио ном, подкаст, гадаад дуу оруулахаар төлөвлөж байгаа. Мэдээж уран бүтээлчдээ дэмжиж, хөгжмийн салбартаа хувь нэмэр оруулахыг үргэлж зорьж явна.

"OLD BUT GOLD"

Зүүн гар талаас С.Мөнхсолонго, А.Сайхантунгалаг хоёр

С.Мөнхсолонго: Бид хоёр ер нь ижил зүйл сонирхдог. Анх танилцахдаа ч хуучны дууны талаар ярилцаж, нэг дуунд дуртай болохоор мэдэлцээд, тэрнээс хойш ер нь нөхөрлөж байна. Бид хоёр хуучны гэх зүйлсэд дуртай. Бид хоёр 96, 97 онд төрсөн учраас хамгийн эртнийх гэвэл 5,6 настай үеийн дурсамжууд л байдаг. /инээв/ Хэдий бидэнд 80, 90-ээд оны дурсамж байхгүй ч ээж аавын минь сонсдог байсан дуу, эдэлж хэрэглэж байсан зүйлс илүү үнэ цэнтэй, сонирхлыг минь татдаг. 

А.Сайхантунгалаг: Би багаасаа л хуучны эд зүйлд татагддаг байсан. Тиймээс хуучны дуунууд дуулагдах энэхүү үдэшлэгийг зорин ирсэн. Яг л дотоод сүнс минь сэрэх шиг болж байна. Бид хоёрын уриа "Old but Gold" юм. 

- Та хоёр эртний, хуучны ямар нэгэн эд зүйл хэрэглэдэг үү?
А.Сайхантунгалаг: Би пянз цуглуулдаг. Хуучны пянзнууд бий. 
С.Мөнхсолонго: Өнөөдөр миний өмсөөд ирсэн дээл бол ээжийнх юм. Ээж минь 1987 онд буюу 15, 16 настай байхдаа өмсдөг байсан гэсэн. Энэ хээг нь гараараа оёсон, даавуу нь одоо хаана ч байхгүй эртний материал. Надад жаахан жадайгаад багадсан байж магадгүй ч яах аргагүй энэ үдэшлэгт өмсөх хувцас минь байлаа. 

Хуучны дуунуудаас хэний дуунд дуртай вэ?
С.Мөнхсолонго: Дуучин Минжинсор гоё шдээ. 
А.Сайхантунгалаг: Би "Хаш", "Хонх", "Инээмсэглэл" хамтлагийн дуунуудад дуртай. Ер нь караокед орохоороо хуучны дуунууд л дуулдаг даа. Бидний аав ээжүүд нэг үеийнхэн, сонсдог дуу нь бас адилхан. Анх "Феличита" дууг дуулсан чинь "Хүүе ээ, чи энэ дууг мэддэг юм уу. Манай үеийнхэн бараг мэддэггүй шүү дээ" хэмээн гайхаж, тэр талаарх ярианаас л бидний нөхөрлөл эхэлсэн дээ. 

  • "Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль төсөвт ямар нэг дарамт учруулахгүй"
    "Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль төсөвт ямар нэг дарамт учруулахгүй"
    2026-06-05
  • "Өвлийн идшийг онлайн шоп руу оруулмаар байна”
    "Өвлийн идшийг онлайн шоп руу оруулмаар байна”
    2026-06-05
  • “Хөдөөд залуу малчин байхгүй, байгаа нь ганц бие”
    “Хөдөөд залуу малчин байхгүй, байгаа нь ганц бие”
    2026-06-05
  • "Гадаад нисгэгчийн буруутай үйлдлээс 2022 онд нисдэг тэрэг осолдсон"
    "Гадаад нисгэгчийн буруутай үйлдлээс 2022 онд нисдэг тэрэг осолдсон"
    2026-06-05
  • Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжив
    Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжив
    2026-06-05
  • “Цагаан сар, Наадмаар уужуухан амарч үр хүүхдээ ураг садантай нь танилцуулах хэрэгтэй санагддаг"
    “Цагаан сар, Наадмаар уужуухан амарч үр хүүхдээ ураг садантай нь танилцуулах хэрэгтэй санагддаг"
    2026-06-04
  • “Улсын наадмаар УИХ-ын гишүүд өөрийн нэр дээр морь уралдуулахаа больё”
    “Улсын наадмаар УИХ-ын гишүүд өөрийн нэр дээр морь уралдуулахаа больё”
    2026-06-04
  • “Хар тамхи тахал болсон, бид урьдчилан сэргийлэх ажлыг дутуу хийсэн тул алдсан”
    “Хар тамхи тахал болсон, бид урьдчилан сэргийлэх ажлыг дутуу хийсэн тул алдсан”
    2026-06-04
  • ФОТО: “Сэлбэ 20 минутын хот” төслийн явцаас
    ФОТО: “Сэлбэ 20 минутын хот” төслийн явцаас
    2026-06-04
  • "Орон сууцны төрөлжсөн банкаар иргэдэд ипотекийн зээл олгохгүй"
    "Орон сууцны төрөлжсөн банкаар иргэдэд ипотекийн зээл олгохгүй"
    2026-06-03
  • ФОТО: Хүүхдийн баяр төв талбайд үргэлжилж байна
    ФОТО: Хүүхдийн баяр төв талбайд үргэлжилж байна
    2026-06-01
  • "Хүүхэд яг хэдэн цагт, юунаас болж нас барсныг мэргэжлийн байгууллага тогтооно"
    "Хүүхэд яг хэдэн цагт, юунаас болж нас барсныг мэргэжлийн байгууллага тогтооно"
    2026-05-30
  • "Монголд анх удаа дэлхийн хэмжээний шатрын тэмцээнд өрсөлдөх нь онцгой санагдаж байна"
    "Монголд анх удаа дэлхийн хэмжээний шатрын тэмцээнд өрсөлдөх нь онцгой санагдаж байна"
    2026-05-29
  • "Зургаан жилээр нэг удаа сонгогддог албан тушаалтнууд Дээд шүүхээр далимдуулж туршилт хийчихлээ"
    "Зургаан жилээр нэг удаа сонгогддог албан тушаалтнууд Дээд шүүхээр далимдуулж туршилт хийчихлээ"
    2026-05-28
  • Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилохыг дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болов
    Б.Пүрэвдагвыг Хотын даргаар томилохыг дэмжиж, Ерөнхий сайдад уламжлахаар болов
    2026-05-26
  • "Үндсэн хуультай нийцээгүй байхад Ерөнхийлөгчийн сонгууль явуулсан нь төрийн цалгар байдлын илрэл"
    "Үндсэн хуультай нийцээгүй байхад Ерөнхийлөгчийн сонгууль явуулсан нь төрийн цалгар байдлын илрэл"
    2026-05-26
  • “Туулын хурдны замын төсөлд амралтын өдрөөр ч ажиллахаар сэтгэлзүйгээ бэлдэж байгаа”
    “Туулын хурдны замын төсөлд амралтын өдрөөр ч ажиллахаар сэтгэлзүйгээ бэлдэж байгаа”
    2026-05-26
  • ФОТО: Марафонд оролцсон хүн бүр ЯЛАГЧ
    ФОТО: Марафонд оролцсон хүн бүр ЯЛАГЧ
    2026-05-23
  • ФОТО: Марафонд оролцогчид гараанаас гарлаа
    ФОТО: Марафонд оролцогчид гараанаас гарлаа
    2026-05-23
  • Н.Энхбат: Дарханы засаг дарга Б.Азжаргал найзтайгаа хамт хууль зөрчсөн
    Н.Энхбат: Дарханы засаг дарга Б.Азжаргал найзтайгаа хамт хууль зөрчсөн
    2026-05-22
  • "Махны үнэ өсөхөд хүн огцруулдаг. Байлдагчийн амь алдсан сайдад ямар хариуцлага тооцох вэ?"
    "Махны үнэ өсөхөд хүн огцруулдаг. Байлдагчийн амь алдсан сайдад ямар хариуцлага тооцох вэ?"
    2026-05-22
  • Гурван хуулийн төслийг эцэслэн баталлаа
    Гурван хуулийн төслийг эцэслэн баталлаа
    2026-05-22
  • УИХ-ын гишүүн Б.Батбаатар чуулганы үеэр гишүүдэд намынхаа сүлд дууны дахилтыг сонсгов
    УИХ-ын гишүүн Б.Батбаатар чуулганы үеэр гишүүдэд намынхаа сүлд дууны дахилтыг сонсгов
    2026-05-21
  • Х.Тэмүүжин: Ерөнхийлөгч ард түмнийг төлөөлдөггүй. Суудал дээр нь микрофон байх ёсгүй
    Х.Тэмүүжин: Ерөнхийлөгч ард түмнийг төлөөлдөггүй. Суудал дээр нь микрофон байх ёсгүй
    2026-05-21
  • Г.Очирбат: УИХ-ын дарга аа, Та гишүүдийн амыг барих гэж энэ хуулийг оруулж ирсэн юм уу?
    Г.Очирбат: УИХ-ын дарга аа, Та гишүүдийн амыг барих гэж энэ хуулийг оруулж ирсэн юм уу?
    2026-05-21
  • УИХ-ын гишүүн ёс зүйн хэм хэмжээ зөрчвөл асуулт асуух, үг хэлэх эрхийг хасах заалт тусгажээ
    УИХ-ын гишүүн ёс зүйн хэм хэмжээ зөрчвөл асуулт асуух, үг хэлэх эрхийг хасах заалт тусгажээ
    2026-05-21
  • ФОТО: Бээжинд хийх Путиний айлчлал эхэллээ
    ФОТО: Бээжинд хийх Путиний айлчлал эхэллээ
    2026-05-20
  • Х.Нямбаатар: Чи бантсандаа намайг зайлуулж байна
    Х.Нямбаатар: Чи бантсандаа намайг зайлуулж байна
    2026-05-17
  • С.Эрдэнэболд: Монгол дархлаагаа авч үлдэхийн тулд өдрийн тэмдэглэл, албан ажлаа байнга монгол бичгээр бичдэг
    С.Эрдэнэболд: Монгол дархлаагаа авч үлдэхийн тулд өдрийн тэмдэглэл, албан ажлаа байнга монгол бичгээр бичдэг
    2026-05-17
  • Н.Учрал: Нөөцийн мах бий, тэр мах хаана байгааг би хайж явна
    Н.Учрал: Нөөцийн мах бий, тэр мах хаана байгааг би хайж явна
    2026-05-16
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан