НИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаан дууслаа.
Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн. Хуралд олонх болсон МАН-аас Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж НИТХ-ын төлөөлөгчдийн 80 хувь нь дэмжив. Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулах саналыг Ерөнхий сайдад уламжлахаар тогтлоо.
НИТХ-аас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд томилно. Ерөнхий сайд нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно. Хэрэв томилохоос татгалзсан тохиолдолд дахин нэр дэвшүүлэх журамтай.