Үндэсний их баяр наадам хурдан хязаалан насны уралдаанаар өнөөдөр эхэллээ. Хүй долоон худгийн хөндий ногоорон, наадамчин олны царайд баярын мишээл тодорно.
Наадмын эхний өдөр учир хүн, машин харьцангүй цөөн сэвшээ салхитай сайхан байна. Наадамчдад үйлчлэхээр хоол, худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл авсан иргэд, аж ахуй нэгжүүд ч бэлтгэлээ базааж, үйлчилгээ жигдэрсэн харагдана. Усалгааны машин тасралтгүй ажиллаж ногоон зүлгийг чийгшүүлж байгаа учир шороо тоосгүй байна.
Энэ жилийн наадмын хуушуур үхрийн махтай нь 3000, хонины махтай бол 2500, хорхог нэг аяга нь 20 мянган төгрөгийн үнэтэй байна.
Хурдан морины уралдаан үзэхээр зорин ирсэн жуулчид олон харагдана. Гадаадын жуулчдын сэтгэгдлийг удахгүй хүргэх болно.
GoGo.mn сайтын сурвалжлах багийнхан сэтгүүлч Л.Амарцэцэг, гэрэл зурагчин Г.Өнөболд, зураглаач Т.Бархас нар Хүй долоон худагт ажиллаж, мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна.