Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Олон улсын “Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-ийн зүгээс тухайн жилийн шилдэг хамтрагч банкнуудаа жил бүр шалгаруулдаг уламжлалтай билээ. 2023 оны “Монгол Улс дахь шилдэг хамтрагч банк”-аар ХААН Банкийг дахин тодруулснаар бид энэхүү нэр хүндтэй шагналыг 6 дaхь удаагаа хүртсэн амжилт үзүүлээд байна. Тус шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнгөрсөн сард Сингапурт болж, ХААН Банкны Олон улсын харилцааны газрын захирал Б.Болортуяа банкаа төлөөлөн очиж авсан юм.
ХААН Банк нь 2013 оноос тус хөтөлбөрт идэвхтэй оролцож, бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд, хамтрагч байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцэхүйц худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээг цаг тухайд нь чанартай хүргэхэд онцгой анхаарч ирсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид дэлхийн нэр хүнд бүхий 200 гаруй банктай худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллаж, харилцагчдынхаа худалдааны бизнесийг дэмжин ажиллах боломжийг бүрдүүлээд байгаа юм.
ХААН Банкнаас харилцагчдадаа санал болгодог худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн үйлчилгээний хүрээнд гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд aчилтын өмнөх болон дараах зээлийн бүтээгдэхүүнүүдээс гадна, баримтат аккредитив, баталгаа, батлан даалтын аккредитивийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан гадаад худалдааны эрсдэлийг удирдах, санхүүжилтийн зардлыг бууруулах боломж олгодог.
Энэхүү шагнал нь бидний үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын түвшинд хүрснийг үнэлж буйн илрэл юм. ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагчид, олон талын дэмжлэг үзүүлж ирсэн олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, АХБ-ны хамт олонд болон ХААН Банкны нийт ажилтнуудын маань хамтын хичээл зүтгэл, ололт амжилт юм.
ХААН Банкны худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
ХААН Банканд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагчид, түншүүддээ баярлалаа.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк