Монгол, Казахстан хоёр улс хил залгадаггүй хэдий ч ердөө 37 км нутгаар хязгаарлагддагаас гадна байгаль цаг агаар, нүүдлийн соёл иргэншлийн өв уламжлал, түүх, соёл, ахуйгаараа холбогддог энэ улсын гадаад бодлого сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Төв Азийн Европ гэгддэг Казахстан улс дэлхийн тавцанд байр сууриа бэхжүүлэхийг эрмэлзэж эхэллээ. Геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгаа энэ үед хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Казахстан улс “ах дүү” хөрш орнуудтай ойр дотно харилцаагаа хадгалж үлдэхийн зэрэгцээ олон талт суурилсан гадаад бодлогоо тэлэхийг зорьж буй. Энэ хүрээнд Казахстаны эрх баригчид дэлхий нийтийн өмнө тулгараад буй сорилт, асуудлуудыг шийдвэрлэх яриа хэлэлцээний тавцан шинэ болох Астанагийн олон улсын форумыг зохион байгууллаа.
Катарын Эмир, ОУВС, Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн, Киргизийн Ерөнхийлөгч, Узбекистаны Ерөнхий сайд, дэлхийн томоохон групп компаниудын гүйцэтгэх захирал, бизнесмэнүүд зэрэг өндөр түвшний төлөөлөгчид Астанад хүрэлцэн ирж, тогтвортой хөгжил, олон улсын аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлыг хангах, ногоон эрчим хүч рүү шилжихээс эхлээд хиймэл оюун ухаан зэрэг олон сэдвээр хоёр өдрийн турш /зургадугаар сарын 8-9-нд/ хэлэлцэв.
Казахстан улс 220 гаруй тэрбум ам.долларын ДНБ-тэй, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 11500 ам.доллар, үүгээрээ бүс нутагтаа тэргүүлдэг бол дэлхийд 54-т (ОУВС-ийн 2022 оны төсөөлөл), хүний хөгжлийн индексээр 52-т жагсаж буй, Төв Азийн хамгийн том эдийн засагтай улс.
“Оросын Давос” гэгддэг Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтаар Евразийн асуудал хэлэлцүүлгийн гол платформ байсан бол энэ жил Астана “гол тоглогч”-ийн байрлал руу шилжлээ. НҮБ Астанагийн олон улсын форумын стратегийн түншээр оролцсон нь Казахстан бүс нутаг дахь нөлөөллөө нэмэгдүүлэхийг зорьж буйг илтгэж байна хэмээн олон улсын шинжээчид дүгнэв.
Астанагийн олон улсын форумд ОХУ-ын төлөөлөгчид оролцоогүй хэдий ч Казахстаны хувьд геополитикийн харилцаанд ОХУ-тай тэнцвэрт байдлаа хадгалахыг зорьж буй.
Энэ талаар “Бид тусгаар тогтносон цагаасаа хойш олон улсын энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулахыг хичээсээр ирсэн. Энэ тал дээр баримтлах манай олон талт гадаад бодлого хэзээ ч өөрчлөгдөхгүй” гэж Казахстаны Гадаад хэргийн дэд сайд Роман Василенко мэдэгдэв.
ТӨВ АЗИЙН БАР
Евразийн өргөн уудам орон зай нь байгалийн асар их баялагтай, тэнгисийн худалдаагүйгээр цэцэглэн хөгжих боломжтой болохыг Казахстаны эдийн засгийн хөгжил харуулж буй. Тодруулбал Казахстан улс 220 гаруй тэрбум ам.долларын ДНБ-тэй, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 11500 ам.доллар, үүгээрээ бүс нутагтаа тэргүүлдэг бол дэлхийд 54-т (ОУВС-ийн 2022 оны төсөөлөл), хүний хөгжлийн индексээр 52-т жагсаж буй, Төв Азийн хамгийн том эдийн засагтай улс.
ДНБ-ийхээ 60 хувийг нефть, хийн аж үйлдвэрийн салбараас бүрдүүлдэг. Төв Азийн худалдааны эргэлтийн 58 хувийг тус улс бүрдүүлж байна. Мөн 2022 онд Хятадын Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистантай хийсэн худалдаа 70 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон бөгөөд бүс нутгийн улсуудаасаа Казахстан 31 тэрбум ам.долларын худалдааг Хятадтай хийснээрээ тэргүүлжээ.
Дээрх мэдээллээс үзвэл Казахстан Төв Азийн “бар улс” аль хэдийнээ болсон. Тэгвэл энд Төв Азийн тухай товч мэдээлэл өгөхөд энэ бүс нутагт Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистаны нутгийг хамруулдаг. Төв Ази нь 3000 жилийн турш Ази-Европыг холбосон чухал бүс нутаг байсаар ирсэн тул энд геополитикийн давуу байдал олж авах нь том гүрнүүдийн ашиг сонирхлын тавцан болсоор ирсэн. Төв Азийн зүүн талд Хятад болон Ази Номхон далайн бүс нутаг, өмнө талд нь Афганистан, Иран, Ойрх Дорнодын улс болон исламын шашинт бусад улс, баруун болон хойд талд нь Европ, Турк, Кавказын орнууд, Орос улс оршиж байна. Ийнхүү дэлхийн том иргэншлүүдийн уулзварт оршиж буй Төв Азид их гүрнүүдээс хэн нь илүүтэй нөлөөгөө тогтоож чадсан нь дэлхийн хүчний тэнцвэрт маш их нөлөө үзүүлэх юм.
Төв Ази нефть, байгалийн хий, алт, уран, хөнгөн цагаан зэрэг стратегийн чухал түүхий эдийн нөөцтэй, үржил шим бүхий газар нутагтай.
Украины дайнтай холбогдуулан Төв Ази дахь ОХУ-ын нөлөөлөл мэдэгдэхүйц суларч байгаа энэ үед тус орон зайг нөхөхөөр БНХАУ, АНУ, ЕХ яаравчилж байна. Тухайлбал Хятадын эрх баригчид өнгөрсөн сард Шианьд болсон “С+С5” дээд хэмжээний уулзалтыг ашиглан “Бүс, Зам” санаачилгад шинэ эрч хүч оруулахыг зорьсон бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ оны хоёрдугаар сард Төв Азийн зарим улсад түүн дотор Казахстан улсад айлчилсан билээ.
ШИНЭ ХАМТРАГЧ
Казахстан бүс нутагтаа ОХУ-ын санаачилсан Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс, зам” төсөл зэрэг томоохон эрх ашгийн гол тулгуур цэг болж байсан бол өдгөө шинэ төсөлд оролцох, олон улсын эвсэлд нэгдэх амбицаа илэрхийлсээр буй.
Тухайлбал Орос-Украины дайны үр дагавар Казахстанд гүнзгий мэдрэгджээ. Нийлүүлэлтийн сүлжээ, логистикийн маршрут тасалдсан нь Төв Ази тэр дундаа Казахстан болон Европын түншүүдийн хоорондын худалдаанд хүндрэл учруулж байгаа аж. Иймээс ачаа тээвэрлэлтийг саадгүй явуулахын тулд Астана Дундын коридор гэгддэг Транс-Каспий олон улсын тээврийн сүлжээний бүтээн байгуулалтад оролцох замаар Төв Азид байр сууриа бэхжүүлэхийг зорьж байна.
Өнгөрсөн 32 жилийн хугацаанд Казахстанд 410 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн бөгөөд хамгийн их хувийг Европын холбоо (117 тэрбум ам.доллар) эзэлж байна.
Энэхүү төслийн томоохон зорилтуудын нэг нь Хятад улсыг Казахстан, Каспийн тэнгис, Азербайжан, Гүрж, Туркээр дамжуулан Европын холбоотой холбох явдал юм. Тиймээс ирэх жилүүдэд Бээжинтэй сайн харилцаатай байх нь Астанагийн нэн тэргүүний зорилтуудын нэг хэвээр байх нь дамжиггүй.
Мөн Казахстан улс Киргиз, Узбекистантай улс төр, эдийн засаг, соёлын харилцаагаа бэхжүүлэх төлөвтэй байна. Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Узбекистаны Ерөнхий сайд Абдулла Арипов нар Астанагийн олон улсын форумд оролцсон нь Түрэг гаралтай улсуудын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, энэ байгууллагын хүрээнд Бишкек, Ташкенттай хамтран ажиллах нь Астанагийн гадаад бодлогын бас нэгэн тэргүүлэх чиглэл болно гэсэн мессеж гэж шинжээчид тайлбарлаж байна.
Казахстаны Гадаад харилцааны дэд сайд Роман Василенкогийн хэлснээр, Казахстан хоёр хөрштэйгөө “харилцан ашигтай харилцаатай” байхыг зорьж байгаа хэдий ч Москва, Бээжингийн “эсрэг” жин дарах ЕХ-той улс төр, эдийн засгийн харилцаагаа нэмэгдүүлэхээр зорьж буйг онцолсон юм. Өнгөрсөн 32 жилийн хугацаанд Казахстанд 410 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн бөгөөд хамгийн их хувийг Европын холбоо (117 тэрбум ам.доллар) эзэлж байна. Бусад томоохон хөрөнгө оруулагчдын тоонд АНУ, БНХАУ, ОХУ, Их Британи, Япон, Өмнөд Солонгос, Турк зэрэг улсууд багтаж буй.
Тэгвэл Казахстаны эрх баригчид ирэх 2026 он гэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 25.5 тэрбум долларт хүргэхээр зорьж буй гэдгээ онцоллоо.
Ийнхүү олон улсын тавцанд хурцадмал байдал үргэлжилсээр байгаа энэ үед Казахстан улс яриа хэлэлцээг сэргээх, нийтлэг сорилтуудыг шийдвэрлэх арга замыг хайх, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдлыг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Үүнээс гадна Казахстаны эрх баригчид геополитикийн амаргүй нөхцөл байдлыг амжилттай даван туулахаас гадна үүнийг эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах, олон талын түншүүдтэй эв найртай харилцаа тогтоох стратегийн бодлогоо болгон ашиглаж чаджээ.
Цаашдаа ч тус улс цаашдаа ч дэлхийн болон бүс нутгийн бусад оролцогчидтой бат бэх харилцаагаа хөгжүүлсээр байх болно.