"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт"-ийн талаарх хяналтын сонсгол үргэлжилж байна.
Сонсголд, хууль эрх зүйн байгууллагуудын төлөөлөл, болон эрхээ зөрчүүлсэн иргэд оролцож, санал гомдол илэрхийлж буй юм.
/Өмнөх мэдээг унших бол "Эрүү шүүлт тулгахтай холбоотой 500 гомдлын хоёрыг нь л шүүхээр шийдвэрлэж байна" дээр дарна уншина уу./
Оролцогчдын хувьд өөрт тулгарсан хүний эрхийн зөрчлүүд болон шийдэгдэхгүй олон жил ужгирсан асуудлуудын талаар ам нээлээ.
Тэдгээрийн төлөөлөл болох иргэн О.Шинэбаяр прокуроруудад гомдож явдгаа илэрхийлэв.
Тэрбээр " Би 2020 онд, хүүхэд хамгааллын108 байгууллага хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн гэх асуудлаар ХҮЭК-д хандсан юм.
Хоёр жилийн дараа ХҮЭК-оос, НҮБ-д нэгдэн орсон хүүхдийн эрхийн гэрээ, конвенцыг биелүүлээгүй байна. Таны хүүхдэд хүний эрхийн зөрчил үүслээ гэсэн бичиг гаргаад, өнөөдрийг хүртэл дээрх хүүхдийн байгууллага миний ач хүүд ямар ч ажиллагаа хийгээгүй.
Би прокуроруудад үнэхээр их гомдож явдаг. Шударга хууль хаана ч алга.
Хүний эрхийн байгууллагыг үнэ цэнтэй байлгамаар байна. Хүний эрхийн зөрчлийн бичгийг хууль ёсны болгож харагдуулмаар байна. Гэвч ХЭҮК-оос гаргасан бичгийг хэрэгсдэггүй.
Үүнээс хойш намайг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтүүлэх гэж үзсэн. Тэнд хэвтэж, үүрэг даалгавар биелүүлээгүй гээд зөрчлийн хэрэг нээсэн. Дараа нь прокурорууд гурван удаа шүүхээр оруулж, яллуулсан.
Гэмт хэрэгтнүүдийг илрүүлж, хүүхдийн байгууллагынхандаа арга хэмжээ ав гэснийхээ төлөө би гурван удаа шүүхээс яллууллаа. Үүний хоёрыг нь Монгол Улсын шүүх цайруулсан. Үлдсэн нэгд нь 100 мянган төгрөгийн торгуультай гарсан.
Би 600 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг учраас 100 мянган төгрөг өгмөөргүй байна гэж Дээд шүүхэд гомдол гаргасан. Гомдлыг шийдэж өгөөч гэхэд хууль байхгүй гэсэн.

Би бага боловсролтой хүн. Дөрвөн жилийн өмнө хуулийн талаар юу мэдэхгүй байсан. Одоо би “Иргэн Шинээ” гэх цахим хаяг хөтөлж, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа юм.
Тусгаар тогтносон улсын хуультай нийгэм, намайг ийм болгож чадаж байна.
Намайг нууцаар тагнадаг. Энэ асуудлаар ТЕГ-т гомдол гаргахад “Шинэбаяр аа, энэ бол эрүүгийн хэрэг байна” гэж хэлсэн. Гэтэл “Шинэбаяр та, танилгүй мөнгөгүй юм чинь, таныг хүүхдийн байгууллага тагнаж, чагнаж болно” гэж 2020-2021 онд энэ хэргийг хаасан.
Яагаад би нууцын зэрэглэлтэй асуудлаа хүүхдийн байгууллагад тагнуулж, чагнуулах ёстой юм. Кино тарааж байгаа юм уу” хэмээн гомдлоо илэрхийлэв.
Нийт сонсголд оролцогчид гурван минутад саналаа илэрхийлэх ёстой. Тус дэгийн дагуу Иргэн Шинэбаярын микрофон автоматаар хаагдсан ч, тэрбээр үргэлжлүүлэн ярьсаар байв. Дараагийн оролцогчдод ярих боломж олгохгүй, хурлын дэг зөрчсөн гэж үзээд сонсгол даргалагч түүнийг танхимыг чөлөөлөхийг хүсэв.
СОНСГОЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА: