УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ойрын өдрүүдэд УИХ-ын харьяа байгууллагуудаараа ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Үндэсний статистикийн хороонд ажиллалаа.
Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдаваа тус хороонд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Тэрээр "Төрд үүсэж буй аливаа мэдээлэл аргачлалын хувьд давхцахгүй байхгүй байх ёстой. Шинжлэх ухааны үндэслэлтэй байх, хянах суурийг тавих системийг хөгжүүлж байна. Энэ хүрээнд статистикийн бизнес моделийг авч хэрэгжүүлж байна.
Өмнө нь ҮСХ-ны нэг мэргэжилтэн нэг салбарын статистикийг боловсруулаад олон нийтэд хүргэдэг байсан. Одоо бол хэвтээ буюу мэдээлэл цуглуулах нэгж, аргачлал боловсруулах нэгж нь тусдаа болсон. Мөн бид төрийн их өгөгдөл буюу мэдээллийн санг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.
Төрийн мета өргөдлийн нэгдсэн сан туршилтын хувилбарыг ашиглалтад оруулаад байна
Түүнчлэн НӨАТУС-ийн датаг ашиглан голлох үйлчилгээний салбарын тооцоог гаргадаг. Үндэсний статистикийн хорооны ажилчдын цалин хөлсний асуудал байна. Залуу төрийн албан хаагчдаа бэлдээд явж байтал цалин бага учраас цалин өндөр байгууллага руу шилжих тохиолдол их гардаг. Статистикийн систем бол ҮСХ гэлтгүй төрийн байгууллагуудад дата үүсэж байдаг. Тиймээс төрийн албан хаагчдыг чанартай дата оруулах сургалт орж байна.
Статистикийн мэдээллийг 1212.мн- ээс дамжуулан мэдээллээ хүргэдэг. Энэ жилээс төрийн нэгдсэн өгөгдлийн мэдээллийн сан буюу хайлтын системийг хөгжүүлсэн. Төрд байгаа мэдээллийг татаж аваад задгай хэлбэрээр ашиглаж болно" гэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах видеоноос үзнэ үү.