УИХ-ын гишүүдэд өнөөдөр үнэмлэх гардуулж өгөв. Энэ үеэр Үндэсний эвслээс жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Д.Пүрэвдаваагаас асуулт асууж, хариулт авлаа.
-Хамтарсан Засгийн газар байгуулна гэх мэдээлэл цацагдсан. Энэ асуудалд Үндэсний эвсэл ямар байр суурьтай байна вэ.
-Эрх баригч МАН дангаараа 68 суудал авч, Засгийн газар байгуулах эрхтэй болсон. Ард түмэн бусад намуудыг маш сайн сөрөг хүчин байгаасай гэж саналаа өгсөн байх. Үндэсний эвсэл сөрөг хүчин байна. Хамтарсан Засгийн газарт орж ажиллахгүй.
Бид мөрийн хөтөлбөртөө тусгасан ядуурал, үнийн өсөлт, ажилгүйдэл, уялдаагүй маш олон хуулиудыг цэгцлэх зэрэг нийгмийн тулгамдаж буй асуудлыг маш яаралтай цэгцлэхийн тулд дуу хоолойгоо хүргэх болно.
Улс төрийн намууд байр сууриа илэрхийлэх зүйтэй. Сонгуулийн тухай хуулийг эрх баригч нам баталсан. Энэ хуульд хоёр нам эвсэл байгуулсан тохиолдолд таван хувийн босгыг давна гэж заасан. Үндэсний эвслийг гурван нам бүрдүүлсэн гэж андуураад байх шиг байна. Манай эвсэл бол Үндэсний ардчилсан нам болон Ногоон намын нэгдэл юм.
Миний бие бол нам бус бөгөөд Монголын либерал ардчилсан намаасаа татгалзсан бүх баримт материалаа СЕХ-нд цаг хугацаанд нь өгчихсөн. Ямар нэгэн хууль зөрчөөгүй" гэв.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос үзнэ үү.
.