- 2022 оны мэдээгээр Монголд 40 мянган хүүхэд тамхи татаж байна.
- Электрон тамхины хийц загвар, амт, үнэр хүүхдүүдийг улам донтуулж байна.
- Тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүстэй харьцуулахад ой санамжийн чадвар нь 1.9 дахин бага.
Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхэд, залуучууд электрон тамхи ихээр хэрэглэж, эрүүл мэндээрээ хохирох нь ихэсжээ.
ДЭМБ-ын судалгаанд дэлхий даяар 38 сая хүүхэд тамхи татдаг. Тэгвэл Нийслэлийн статистикийн газрын 2022 оны мэдээгээр Монголд 200 мянган хүүхэд тамхи татдаг.
“Чандмань сэтгэл” төрийн бус байгууллага 2022 оны аравдугаар сараас энэ оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд гурван шатлалтай, социологийн судалгаа явуулжээ. Судалгаа өсвөр насны хүүхэд залуучуудын электрон тамхины хэрэглээг судлах зорилготой юм.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн зарим ЕБС, лицей, Дархан, Сэлэнгэ, Эрдэнэтийн МСҮТ, коллеж, их дээд сургуулийн оюутан, суралцагч гээд нийт 1139 суралцагч, 933 багш, эцэг эхчүүд судалгаанд оролцсон. 12-20 насны хүүхэд, залуучууд хамрагджээ.
“Чандмань сэтгэл” ТББ”-ын судалгааны төвийн ерөнхий зохицуулагч, социологич С.Уранчимэг, “ЕБС-ийн 7-12 ангийн хүүхдүүдээс ярилцлагын аргаар судалгаа авсан. Судалгаанд оролцогчдын 20 хувь нь электрон тамхи татдаг гэсэн үзүүлэлттэй байна. Бид хэд хэдэн асуудлыг олж харлаа. Электрон тамхины талаар үнэн бодит байдлаас ихээхэн зөрүүтэй, буруу ташаа мэдээлэл байдаг. Хүүхдүүд хэрэглээний гангараа, нэр төрийн хэрэг гэж ойлгон төөрөгдөж, энэ тамхийг сайхан зүйл мэт боддог. Энэ нь электрон тамхи өсвөр насныхны дунд хурдан тархаж байгаагийн шалтгаан. Үүнд нөлөөлж буй хүчин зүйл нь тамхины хийц загвар, амт, үнэр юм” гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн “Хүүхдүүдэд электрон тамхины хортой байдлын талаарх мэдээлэл байхгүй байгааг судалгааны үр дүн харуулав. Эмч нар тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст электрон тамхийг санал болгодог нь хамгийн буруу. Электрон тамхинд никотин, хорт хавдар үүсгэдэг бодис агуулагддаг. Никотин агуулсан ч бай, агуулаагүй ч бай энэ тамхины шингэнд хорт хавдар үүсгэдэг, янжууртай адил, химийн болон бусад хортой бодисууд байдаг. Зүрх, судас, уушгины эмгэг гээд эрүүл мэндэд хөнөөлтэй. Хүүхэд, өсвөр насныхны хөгжиж буй тархийг гэмтээдэг тул янжуур, электрон тамхи эрсдэлтэй. Электрон тамхийг янжуур татдаг хүмүүст тамхинаас гарах арга эсвэл янжуураас хор багатай, никотон агуулаагүй гэж хэлэхэд хангалттай нотолгоо байхгүй гэж ДЭМБ-аас зөвлөсөн” гэсэн юм.
Никотины хүний тархинд үзүүлэх нөлөөг судалсан Нидерландын эрүүл мэндийн судалгааны үр дүнд тамхи татдаг хүмүүсийг татдаггүй хүмүүстэй харьцуулахад ой санамжийн чадвар 1.9 дахин, танин мэдэхүйн уян хатан байдлын чадвар 2.4 дахин, ерөнхий танин мэдэхүйн чадамж 1.4 дахин бага байжээ.
Б.Саранчимэг