Чингис хаан музейд "Үнэт эрдэнийн чулуу" сэдэвт цуврал шуудангийн маркийн нээлт болов.
Тус маркт Анар, Мана, Халтмар, Бадмаараг, Молор, Болор, эрдэнийн талстуудыг дүрслэн оруулжээ.
Маркийг бүтээхэд химич, эрдэс судлаач, сэтгүүлч, цуглуулагч нар хамтран гурван жилийн турш ажилласан байна. Манай улс чулуун хөшөө, археологийн олдвор сэдвээр 30 гаруй удаа хэлхээ марк хэвлэн гаргаж байжээ.
Үнэт эрдэнийн чулуу хэлхээ маркийн гэрэл зурагчнаар МУСГЗ С.Цацралт, дизайнераар Ж.Ганхуяг ажиллажээ. Мөн нэрт цуглуулагч Г.Гонгоржав мэргэжлийн зөвлөгөө өгсөн байна.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэс судлаач, сэтгүүлч, цуглуулагч Г.Гонгоржав “Манай улс эрдэс баялгаар арвины дотор үнэт эрдэнийн чулуу тодорхой хувийг эзэлдэг. Үнэт эрдэнийн чулуу нь бусад төрлийн ашигт малтмалыг бодвол маш бага хэмжээтэйгээр олддог. Энэ баялгийнхаа дээж буюу зургаан чулуугаар уг маркийг бүтээлээ. Маркийг шинжлэх ухаан талаас нь буюу хаана ч давтагдахааргүй хэлбэр дүрстэй харагдахаар бүтээхийг зорьсон. Эхний удаад марк гаргах дүрмийн дагуу зургаан ширхгийг гаргасан. Цаашдаа блок буюу сээрээр нь гаргавал илүү ойлгомжтой болно” гэлээ.
Монгол шуудан ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б. Дамдинбазар “Манай улсад анхны маркийг 1924 онд гаргасан түүхтэй. . Марк нь тухайн улсын тусгаар тогтнолын билгэ тэмдэг, баримт болдгоороо онцлогтой. Энэ удаад үнэт эрдэнийн чулуу сэдвээр хэд хэдэн чулууг дээжлээд хэлхээ марк гаргалаа. Энэ нь чулуунд зориулж гаргасан анхны марк юм. Мөн 2017 онд ШУТИС-ийн “Геологи, эрдэс баялгийн музей”-тэй хамтран “Есөн Эрдэнэ” сэдэвт хэлхээ марк хэвлэн гаргаж байсан. Тухайн марк нь эрдэнийн чулууг эдлэл хэрэглэл болгон ашиглаж байгаагаар нь дүрсэлсэн байдаг. Энэ удаад байгалийн талст, үнэт чулууг дүрсэллээ. Цаашдаа чулууны марк үргэлжлэн гарах болно” гэв.
Нээлтэд Монгол шуудан ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б. Дамдинбазар ёслолд оролцсон хүндэт зочдод дурсгалын марк гардуулав.
Үнэт эрдэнийн чулуу шинэ маркийн дугтуйг өнөөдрөөс төв шуудан болон салбаруудаар худалдаалж байгаа юм.