“Apple” компани удаан хугацаанд хүлээлт үүсгээд байсан өндөр хүүтэй хадгаламжийн үйлчилгээгээ танилцууллаа. “Goldman Sachs”-тай хамтран гаргаж буй энэхүү хадгаламжийн үйлчилгээг жилийн 4.15 хувийн хүүтэйгээр санал болгосон нь АНУ-ын дунджаас 10 дахин өндөр байгаа юм.
“Apple”-ийн хадгаламжийн данс нь хураамжгүй, үлдэгдэл, балансын доод хязгааргүйгээс гадна "Apple Wallet" аппликейшнээр дамжуулан нэвтрэх боломжтой аж.
Тус компани өнгөрсөн онд нийт орлогынхоо 20 гаруй хувийг үйлчилгээнээс бүрдүүлсэн бөгөөд цаашид дээрхтэй төстэй илүү олон үйлчилгээг санал болгохоор төлөвлөж байна.
“Apple” компанийн шинэ үйлчилгээ харилцагч нар хадгаламжаа татахаас болгоомжилж буй банк, санхүүгийн байгууллагуудад дарамт болохоор байна. Харилцагчид өндөр өгөөж амлах хөрөнгө оруулалтыг эрэлхийлж эсвэл банкнууд дампуурч байгаатай холбоотойгоор “JPMorgan Chase”, “Morgan Stanley” зэрэг томоохон банкнуудыг сонгох болсноор жижиг болон дунд хэмжээний банкнууд дахь хадгаламжийн хэмжээ энэ онд эрчимтэй буурч байгаа аж.
Зах зээл дэх дарамтын улмаас уламжлалт арилжааны банкнуудаас гадагшлах бэлэн мөнгөний хэмжээ цаашид ч өсөх төлөвтэйг “BlackRock” хөрөнгө оруулалтын менежментийн компанийн Гүйцэтгэх захирал Ларри Финк анхааруулсан юм.
Х.Солонго