“Хайрын дууч шувуухай” хэмээн олноо хүндлэгддэг, цагтаа сор бүтээлүүдээрээ сонсогчдын сонорыг мялаасан дуучин бол яах аргагүй Селин Дион билээ.
56 настай тэрбээр сүүлийн хэдэн жил мэдрэлийн гаралтай хүнд бөгөөд ховор төрлийн өвчнөөр өвдөөд байсан ба энэ талаараа өөрийн баримтат кинонд дэлгэрэнгүй ярьжээ.
Тодруулбал Селин Дион 17 жилийн турш булчин нь чангарч өвддөг “хөшүүн хүний синдром”-ын шинж тэмдэгтэй байгаа тухайгаа "Би бол: Селин Дион" хэмээх шинэ баримтат кинондоо өгүүлжээ. Жишээ нь нэг хөл нь базалж тэвчихийн аргагүй өвдөхөд тэрхэн цаг хугацаанд ярьж, хөдөлж чадахгүй тэр ч байтугай нүүрний хувирал ч гаргаж чадахгүй болтлоо чангарч өвддөг байна. Энэхүү баримтат кинонд түүний эмч мөн яриа өгчээ.
Тэрээр эрүүл мэндээ сайжруулахын тулд физик эмчилгээ хийлгэж, биеийн тамирын эмчтэйгээ дасгал тогтмол хийдэг байна.
Мөн дуулахад нь хоолойг нь хэн нэгэн гараараа багалзуурдаж, дараад байгаа мэт болсон гэжээ. Тэр ярилцлагынхаа үеэр уйлж “Тоглолт хийх хэцүү биш, харин тоглолтоо цуцлах маш хэцүү. Би гүйж чадахгүй бол алхана, алхаж чадахгүй бол мөлхөнө” гэжээ.
Одоогоор нарийн тодорхой болоогүй байгаа ч удахгүй тайзнаа эргэн гарах хүсэлтэй байгаагаа мөн хуваалцжээ. Тэрбээр "Би өөртөө итгэх ёстой. Би багтаа итгэх ёстой. Би өөрийн дуу хоолойдоо итгэх ёстой. Би хүнд хэцүү зүйлсийг туулсан, бид бүгдээрээ л тэгдэг. Би аз жаргалаар дүүрэн амьдрах болно" гэжээ.
Түүний "Би бол: Селин Дион" баримтат кино Prime Video платформоор өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-нд цацагдаж эхлэх юм.
Эх сурвалж: Today