"Баку би чамд хайртай" гэж уулгалуулсан энэ дулаахан газрын талаар бичихүйд, тэндхийн хүмүүсийн инээмсэглэл тодорч, хоолыг нь санагалзаж, тэнгисийн эргийн салхи сэвэлзэх шиг болж байна.
Эрт цагт бидний өвгөд, тэнд суун захирч байсан болоод уу, эсвэл цаг агаар, бүс нутгийн таатай өгөгдөлд болоод ч юм уу бүхэлдээ татагдан байж нутаг буцсан юм.
GoGo.mn редакц Азербайжан улсын нийслэл Баку хотод ажиллаж, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын бага хурлыг (COP29) сурвалжлан ажилласан.
Юу болж өрнөснийг дараах нийтлэлүүдээс унших боломжтой.
Энэ удаад томилолтын цуврал болгон Баку хотын фото сурвалжилгыг хүргэе. Албан томилолт тул гэр хороолол дахь хүмүүсийн амьдралыг үзээгүй бөгөөд хотын төв хэсгийн талаар дурдах юм.

Айлуудын дээвэр болон шатны доор, дэлгүүрийн лангуу, кафе, зоогийн газар, гудамж талбайд хаа сайгүй тааралдах амьтан бол муур. Эргэн тойрон муур хүрээлэх авч тэднийг ад шоо үзэхгүй. Хамгийн дотнын нөхөр лугаа санаж, гартаа барьснаа хуваалцаж, эвийлж эрхлүүлнэ.
Муур нь хүртэл гэрэвшээхгүй өмнөөс нь алхан ирэх хүнийг тоссоор, "Чи юу идэж байгаа юм, надтай хуваалцахаасаа цааргалахгүй биз дээ" гэсэн шиг урьд, хойгуур нь эргэлдэн хоргооно.
Цэцэрлэгт хүрээлэнд охид, залуучууд яриа өрнүүлэн сууж байвал тэдний хөл дор хөөрхөн муурууд бөөгнөрч л байна.

ХҮН АМЫН 98 ХУВЬ НЬ ИСЛАМЫН ШАШИНТАЙ
ХҮН АМЫН 98 ХУВЬ НЬ ИСЛАМЫН ШАШИНТАЙ
10 сая хүн амтай энэ улсын 98 хувь нь исламын шашинтай. Гэсэн хэдий ч хуулийн дагуу ямар нэгэн шашныг улсынхаа албан ёсны шашнаар нэрлээгүй. Бусад бүх шашинд нээлттэй ханддаг гэв.
Эмэгтэйчүүдийн хувьд ч тэр гивлүүр зүүх эсэх нь тэдний шашны итгэл үнэмшил, дур сонирхолтой илүү холбоотой аж. Гудмаар зөрөх бараг бүх эмэгтэй гивлүүргүй байв.

ИНЭЭМСЭГЛЭСЭН, НАЙРСАГ ХҮМҮҮС
ИНЭЭМСЭГЛЭСЭН, НАЙРСАГ ХҮМҮҮС
Тэд ирсэн зочдоо инээмсэглэлээр угтаж, найрсаг ханддаг юм билээ.
Төрийн цагдаа нь хүртэл, инээж байгаад зургаа авахуулж, "Алив найз минь, би ямар гарав. Харж болох уу" гээд энгийн яриа өрнүүлж болдог нь дотно мэдрэмж төрүүлсэн. Ямар ч жуулчны болгоомжлолыг сулруулж мэдэх л инээмсэглэл шиг санагдана.
Гудамжинд таарсан хүн "Сайн уу" гэж зураг авахуулна. Хоолоо бэлтгэж буй тогооч эмэгтэй жигтэйхэн инээмсэглэж, зургаа авахуулахыг зөвшөөрөөд л. Өөдөөс инээмсэглээд байхад эрхгүй л дагаад мишээдэг юм билээ. Эгэлхэн инээмсэглэлд нь төөрмөөр.
ТЭД МОДДЫГ ХАЙРЛАДАГ

Баку хотын аль ч булан тохойд мод бий. Моддын дор зүлэг, цэцэгс бий. Бас муур ч бий.
Зогсож буй газраа бүтэн эргээд харвал 6-7 төрлийн мод бий. Навчис нь, халуун чинжүү шиг шовх урт, таван хошуут, шилмүүс, зүрхэн, дугараг, гурван хошуут гээд янз бүр. Мод, навчсыг хараад, зураг зурж, яруу найраг, сонгодог хөгжим сонсмоор. Урлагийн мэдрэмж хөглөөд ч байгаа юм шиг.
Азербайжаны жилийн дундаж температур нь 13 градусын дулаан. Кавказын нуруу болон Каспийн тэнгисийн эрэгт байрладаг нь ногоон ургамал ургах таатай нөхцөл болдог аж.
Чийглэг уур амьсгалтай учир сүүдэр хэсгийн чулуун хавтангуудын зай завсраар хүртэл хөвд ургана.
Харин цэцэрлэгт хүрээлэнгийн цэцэгт мандалдаа сарнай болон юкка хэмээх цагаан цэцэгсийг тарьж ургуулах аж.
Хэдий ийм чийглэг ч гэлээ, тэд моддоо услаад л байх юм билээ. Зам талбайд нь шороо босохгүй, цэвэрхэн учраас ургамлууд нь өнгөлөг, гялалзсан навчтай.

ӨТГӨН ХАР ЦАЙ
Шаазан, төмөрлөг суурин дээрх шилэн аягандаа өтгөн хар цай хандалж уух нь тэдний соёлын нэг хэсэг. Цайндаа ёотон нэмээд ган халбагаар хутгах нь шилтэй хавирч жингэнэсэн чимээ гаргах нь сэргээх шиг л санагдана.
Бүхий л зоог, уушны газарт хамгийн элбэг байх, зочиндоо барих хамгийн эхний зүйл нь цай. Соёлын нэг хэсэг нь тул нэрийн цайны дэлгүүр олонтоо таарна. Супермаркетуудынх бүтэн нэг эгнээг цай эзлэх хэмжээний олон төрөлтэй, хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг аж.
Тиймээс, Азербайжанд ирсэн хүн бүр цай өвөртлөн харих нь тодорхой биз.
Нэрийн дэлгүүрт ормогц цайны, цэцэгсийн анхилам үнэр хамар сэтлэм сайхан. Төрөл бүрээр эгнүүлэн өрсөн цай бүрээ үнэрлүүлж, сонголтоо зөв хийхэд туслах нь хүртэл таатай. Сонгосон цайны сайхан үнэр нь гарах вий гэсэн шиг гурван давхар цаасан уутаар боож амыг нь үдэж байгааг харахад л, өөрийн эрхгүй, цайгаа тамшаалж, үнэрт нь бялуурч уух хэрэгтэй юм байна гэж бодогдоно.

ХУУЧИН БА ОРЧИН ҮЕИЙГ ЗЭРЭГЦҮҮЛЭХ УРАН ХИЙЦТЭЙ БАРИЛГУУД

Хуучны сүм, хааны ордон зэрэг түүхэн дурсгалын цөм хэсгийг Хуучин Баку хот гэж нэрлэх бөгөөд тусгайлсан захирагчтай байх аж. Жуулчдын гудамжтай холбогдох бөгөөд төрөл бүрийн худалдаа, үйлчилгээний газрууд хүрээлнэ. Төв Ази, Европын зүүн хэсэгтэй хиллэх орон бол Азербайжан. Хиллэн байх орнуудын олон янзын соёл тэднээс харагдах ч барилгуудаас нь илүү Европжуу өнгө төрх ажиглагдана.
Барилгуудын хана, булан тохой, дээвэр, дотоод засал, таазны уран зураг зэрэг илэрхийлэл нь нарийн ур хийцийн хээ угалзтай.
Сүүлийн арван жилийн хугацаанд Баку хотын архитектур эрс өөрчлөгдөн дэлхийд алдартай олон дизайнерууд төслөө тэнд хэрэгжүүлэхийг хүсдэг болсон гэлцэнэ.
Хэлбэр дүрсээ давтаагүй өндөр шилэн барилгууд хотын хаа сайгүй сүндэрлэнэ. Эдгээрийн дотроос "Дөлт цамхаг" алдартай. Энэ барилгын фасадыг диод гэрлээр бүрсэн бөгөөд хүссэн дүрсээ гаргах боломжтой аж. Дээр дурдсанчлан цамхаг байнга бадран асаж буй галын дөлийг үзүүлэх бөгөөд улаан, шаргал туяа цацруулна.
COP29 хурал болж, олон орны зочин ирсэн тул төрийн далбайгаа гартаа барин намируулж буй хүний дүрслэл, болон Азербайжан, СOP29 гэсэн бичгийг урсган харуулж байлаа. Бараг л кино гаргаж мэдэх юм билээ.
Азербайжан урчуудын талаар түүхэнд хэрхэн дурддагийг ЭНДЭЭС уншаарай.

Азербайжан бол хивс нэхэх урлагаараа дэлхийд тэргүүлэгч орны нэг юм. Тиймдээ ч, гаднаасаа цувисан хивс шиг хэлбэр бүхий музейтэй. Музейд үндэсний хувцас, гэр ахуйн хэрэгсэл, үнэт эдлэл болон 13300 хивс байдаг аж.
Мөн хивс бүрийн хээ угалз дахин давтагдашгүй байх ёстой гэж үзэх бөгөөд бүгдийг нь гараар нэхэж урладаг гэнэ. Гайхлатай хээ угалзыг нэхдэг хүмүүс нь ихэнхдээ эмэгтэйчүүд ажээ.
Хивснээс гадна хүзүүний ороолт, малгай, үндэсний дээл, шаахайг гарааг урлан бүтээдэг нь онцлог юм.

Хэрэв та жолооч бөгөөд энэ хотод удаан амьдрах болох зогсоол олох гэж жаахан мунгинаж мэдэх юм. Эдгээр зургуудад харагдаж байгаачлан багахан зай олдвол л машиныхаа хошууг шургуулаад л зогсчихдог юм билээ.
Гэхдээ нийтийн тээвэр нэлээн хөгжингүй бөгөөд метро, автобус, такси зэргийг ашиглах боломжтой. Жуулчид илүү найдвартайг хүсвэл, Uber сүлжээ ч нэвтэрсэн юм билээ. Олон төрлийн тээврийн хэрэгслээс ашиглах боломжтой тул заавал хувийн автомашинтай байгаад, зогсоол хайх шаардлагагүй ч байж мэдэх юм.
Алхах зам, талбай сайтайн зэрэгцээ, цахилгаан дугуй, скүүтэрийн олон төрлийн түрээсийн үйлчилгээг ашиглах боломжтой. Манай улсад байх "Jet" скүүтэр ч гэсэн тэнд байдаг юм билээ. Сонирхолтой нь, Монголд хэрэглэдэг "Jet" скүүтэрийн апплизкейшн тэнд ажиллаж байв.

Юун түрүүнд хэлэхэд Улаанбаатар хотын авто замын түгжрэлд гацахаас өөр юм. Нэг газартаа 30 минут хүртэл гацаж сурсан бидний хувьд тэнд ямар ч түгжрэлгүй гэмээр. Нэг газартаа ихдээ л 3 минут зогссон. Гэхдээ л үүнийгээ тэд түгжирч байна гэх юм билээ.
Найрсаг хүмүүстэй гэж дурдсанчлан дээрх зургаас түгжирч байхдаа хүртэл инээмсэглэн гар даллаж байгаа хүмүүсийг харах боломжтой.
ТАКСИ БҮР ТАНИХ ТЭМДЭГТЭЙ
Такси бүр нь таних тэмдэгтэй учраас итгэл төрөхүйц санагдсан. Дээр дурдсанчлан миний бие зөвхөн хотын төв орчмоос анзаарсан зүйлсээ бичиж буй тул захын хорооллоор тээврийн үйлчилгээ ямар болохыг тааварлашгүй.
Ямартай ч хотын төвд байх такси таних тэмдэгтэй байгаа нь таатай санагдав.

ТЭНГИСИЙН ЭРГИЙН ЧИЙГЛЭГ САЛХИ
Тэнгисийн эрэгт байрласан нь энэ хотын хамгийн том давуу тал гэмээр. Эргийг нь тойруулан цэцэрлэгт хүрээлэн бүтээсэн нь алхах, болзох нэгэнд хамгийн таатай мэдрэмж төрүүлэхээр юм билээ.
Эргэн тойронд тайван хүмүүс, намуухан хөгжим эгшиглээд л. Эргийн салхи хацар элбээд л. Өөрийн эрхгүй "Таатай юм" гэж уулгалмаар.
Ташрамд дурдахад, Өнгөрсөн оны байдлаар Азербайжан, аж жаргалын индексээрээ дэлхийн орнуудаас 48-т жагссан байна.
Баку бол тайван, жаргалтай, үзэмжтэй, өөрийн гэсэн соёлтой хот юм.
Сонирхуулад, эрэг даган алхах зуураа давалгаанд түрэгдэн ил гарсан халим байхыг үзсэн юм.
Хүмүүс шавж, зургийг нь авсаар байх тул байгалийн ямар нэгэн үзэгдэл гэж таамаглав.
Тус амьтныг хүрээлж хамгаалалт гарсан байх бөгөөд, цагаан хувцастай хүмүүс халимын үхлийн шалтгааныг тодорхойлохоор ажиллаж буй мэтээс бодит мэдрэмж авч байлаа.
Харин сүүлд тодруулахад, хиймэл халимыг 10 жилийн өмнө бүтээсэн бөгөөд "Бельгийн Captain Boomer Collective" гэх хамтлагийн инсталляц аж.
Өөрөөр хэлбэл, COP29 уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын кампанит ажлын хүрээнд Базуд авчирчээ. Ингэснээр далайн амьтдын зовлон зүдгүүр, байгаль орчны хямралын илтгэн харуулах зорилготой аж.
Мөн хүн төрөлхтний байгаль орчинд учруулсан хохирлыг хатуу сануулах уриалга болсон гэж үзэж байгаа юм байна.
Бакуд байрлуулсан шиг арав гаруй жилийн турш энэ инсталляцийг Европ болон Австралийн томоохон хотуудаар байрлуулж байжээ.
Миний бие Баку хотоос эерэг сэтгэгдэл тээн иржээ. Энэ нь нөгөө талаас Азербайжан улс, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын бага хурлыг сайн зохион байгуулсантай холбоотой байж мэднэ.
Аливаа улс орон, хурал цуглаан, төрийн том айлчлалуудаар дотоодын үүх түүх, зан заншил, төрт ёсны уламжлал, соёл урлаг, иргэдийнхээ зочломтгой зан байдлаа харуулж, дэлхийн хэмжээнд ямар нөлөөтэй байхаа тодорхойлох боломжтой байдаг.
Үүнийг дагаад харилцан ашигтай хэлэлцээрүүдийг өрнүүлж, улсдаа эдийн засгийн таатай нөхцөл бүрдүүлэх суурийг тавьж байдаг.
Хуралд оролцохоор ирсэн төлөөлөгчид, зохион байгуулалт, дэг талаасаа сайн байгааг дурдаж байв.
Үүнтэй ижил хэмжээний буюу Цөлжилтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын бага хурлыг 2026 онд Монголд зохион байгуулахаар болсон.
Өөрөөр хэлбэл, бид дэлхийд өөрсдийгөө бүрэн дүүрэн харуулах боломж бий гэсэн үг юм. Энэ талаар дурдсан нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.