Хэт их ачаалал, чимээ шуугиан, хөл хөдөлгөөн болсон их хотын амьдрал. Хааяа даа хаашаа ч, хамаагүй гүйгээд сэнгэнэтэл сайхан агаар амьсгалмаар бачуурах өдрүүд үргэлжилсээр. Хүн бүр л дор бүрнээ ажиллаж, тус тусынхаа амьдралыг хөөн явсаар эргэн тойрныхоо эгэл жирийн амьдралаас аз жаргалыг олж харахаа байчихсан мэт. Гэхдээ энэ их завгүй, бухимдалтай нийгмийн хажууханд энгийн сайхнаараа амьдарч буй олон хүн бий.
Сэтгүүлч миний өөдөөс дулаахан харцтай нэгэн бүсгүй сууж байна. Бор нүдтэй, инээд нь зөөлөн, уяхан хоолойтой, хажууд нь суугаад яриагаа үргэлжлүүлээд баймаар дулаан мэдрэмжийг төрүүлэх бүсгүй. Түүнийг Э.Ичинхорлоо гэдэг. Тэрээр Монгол Улсынхаа баруун урд, зүүн, урд зүгийн долоон аймаг, ӨМӨЗО, Япон, ОХУ-ын Чита, Буриадад амьдрах монголчуудтайгаа уулзаж ярилцан, нэвтрүүлэг сурвалжилга бэлтгэжээ. Энэ хугацаанд 500 гаруй яриа ярилцлага хийж, 300.000 км гаруй замыг туулсан байна.
Түүний их аялал хаанаас эхлэв?
Түүнд долоон жилийн өмнө энэ цагийн түүхийг ирээдүй хойчдоо үлдээх зорилготой “Бидний Цөөхөн Монголчууд” гэх төсөлд ажиллах боломж олджээ. Эхний аялал нь баруун гурван аймгийг гурван сарын туршид тойрсон нь Э.Ичинхорлоод хүндхэн санагдаж. Намрын налгар өдөр гэрээс гараад өвлийн есөн идрийн хүйтэнд буцаж иржээ.
Тэр үедээ өөрөөрөө ихэд бахархсанаа, гайхалтай зүйл хийчихсэн мэт санагдаж дахин аялах хүсэл өөрийн эрхгүй төрснөө хуваалцав. Аяллынхаа туршид олон сайхан хүнтэй уулзсан учир дурсамжаа мөнхөлж үлдээхийн тулд “Энэ цагийн монголчууд” хэмээх цуврал ном туурвисан аж.
Тэрээр “Дөрвөн жилийн турш эх орныхоо үзэсгэлэнтэй байгаль, эгэл жирийн амьдарч буй монголчуудтайгаа уулзсан. Их аяллынхаа дурсамжийг гурван жилийн турш бодож, хөрвүүлэн ном болгон гаргасан. Нэгдүгээр боть номд маань Баян-Өлгий, Увс, Ховд, Япон, ӨМӨЗО, хоёрдугаар боть номд Улаанбаатар, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн аяллын түүхүүд маань бий" гэсэн юм.
Эл номоос 44 жил төр барьсан Ю.Цэдэнбал гуайн төрсөн дүү Жавзан буурайн түүх, 13 настай бүргэдчин охин, Иргэл баяны бэр Дууяа-н яриа, цав цагаан тал газрыг чацарганын модоор дүүргэсэн Хөхөө гуйн түүх, Б.Лхагважа гуайтай хүүрнэж, Бүрэнтөгс аваргын гэрээр зочлон аав ээжтэй нь золгож, төрөх гэж буй эмэгтэйчүүлдээ “урилга” явуулдаг Минсэл эмчтэй танилцан эдгээр аймгуудаар аялсан мэт сэтгэгдлийг төрүүлж цаашлаад гадаадад амьдарч буй эх орноо гэсэн гэсэн элэг нэгт монголчуудынхаа талаар унших аж.
Тэрээр “Бидний өдөр тутмын амьдрал энгийн мэт боловч ирээдүйд түүх болж үлдэх нандин үе өнгөрч байгаа юм шиг санагддаг. Би хэдэн мянган хүнтэй уулзсан. Тэдэн дунд малчин, бизнес эрхлэгч, сурагч гээд л өөр өөр гэсэн түүхтэй хүмүүс байсан. "Энэ цагийн Монголчууд" маань хэрхэн амьдарч буйг сэтгүүлч миний аян замын тэмдэглэлээс мэдэрч мэргэжлийн гэрэл зургийн хамт энэ номоос үзэж болно" гэв.
“САЙХАН СЭТГЭЛТЭЙ МОНГОЛЧУУДТАЙГАА УУЛЗАХ ТУСАМ УРАМ ЗОРИГ АВДАГ”
Э.Ичинхорлоо багадаа сэтгүүлч, нэвтрүүлэгч болох мөрөөдөлтэй байж. Тэрээр хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Эх Орон телевизэд долоон жилийн турш ажилласан туршлагатай. Сэтгүүлчээр ажиллах хугацаандаа соён гэгээрүүлэх, нийгмийн сэдвээр мэдээ, нэвтрүүлэг бэлтгэх дуртай байжээ. Ингээд удалгүй түүний их аялал эхэлсэн байна.
"Аялах тусам өөр үзэл бодолтой хүмүүстэй уулзаж, өөрийгөө ойлгох, шинэ мэдлэг олж авдаг.
“Хүн ер нь аялахдаа ч байгалийн сайхныг сорчилж зорьж явдаг юм байна лээ. Жишээ нь Увс руу явлаа гэхэд Хяргас нуурыг үзчихээд ирлээ гэдэг ч юм уу. Харин би төслийнхөө ачаар нутаг нутгийн ёс заншил, онцлогийг өөрийн биеэр мэдэрч, харсан. Би хотод төрж өссөн л дөө . Гэхдээ аялал маань үргэлжлэх тусам илүү ихийг үзэж харах хүсэл маань нэмэгдэж байлаа. Олон сайхан зүйл хараад, сайхан сэтгэлтэй хүмүүстэй уулзах тусам эрч хүч, урам зориг авдаг байсан.
Төслийн багынхан маань ч маш их дэмжиж тусалдаг байлаа. Аялалд явахдаа анх туршлагагүйдээд олон янзын хувцас, тохиромжгүй хэрэглэл авчихдаг байв. Хүнд ер нь нэг их хэрэггүй юм билээ. Гэхдээ аялах тусам юу хэрэгтэй, юу өмсөхөө мэддэг болчихсон. Мөн аялал үргэлжлэх тусам өөр үзэл бодолтой хүмүүстэй уулзаж, өөрийгөө ойлгох, шинэ мэдлэг олж авахад тусалсан” гэлээ.
“Уулзсан хүн болгон сонин. Учирсан хүн бүр нандин” гэх тэрээр өөрийн ном, аялсан түүхээ ярилцаж суухдаа бахдам байгааг анзаарсан юм. Монголчууд бид цөөхүүлээ, гайхамшигтай үзэсгэлэнт байгалийн дунд амьдардаг. Өнөөдрийг бидэнд үлдээсэн үе үеийн ахмад буурлууддаа маш их талархмаар байдаг. Хэдий бид даяаршиж байгаа ч нүүдлийн өв соёл, уламжлалаа хадгалж авч үлдэх ёстой юм байна гэдгийг байнга боддогоо хуваалцав.
“Хэдий бид хот суурин газарт, нэг газраа бөөгнөрч энэ байдлаа л соёл гэж хараад байгаа болохоос биш. Үнэндээ тогооноосоо өнгийх юм бол ертөнц маш өөр. Миний ажигласнаар сайхан сэтгэлтэй монголчууд маань олон байгаа. Хөдөө бол “хүн”-ээрээ байгаа хүмүүс олон бий. Хотын соёлыг гэхдээ үгүйсгээгүй л дээ. Монголчууд маань дэлхий дээр цөөхөн шүү дээ. Нэг нэгнээ хайрладаг байгаасай гэж хүсэж байна” гэсэн юм.
Ийнхүү түүний дөрвөн жилийн аялал, гурван жилийн турш бичсэн түүх ном болон гарч хүсэл мөрөөдлийнхөө нэгийг биелүүлжээ. Түүний энэ их аялал дуусаагүй. Цаашид ч үргэлжлэх болно хэмээн хэлсэн нь гайхалтай байлаа. Энэ цагийн эгэл монголчууд номыг авахыг хүсвэл Азхур, Интерном, Мирном, Их Дэлгүүрийн номын дэлгүүрт худалдаалж байгаа аж.