Энэ сарын 25-нд цагдаа нар Үндэсний эвслийн сонгуулийн штабын байранд үзлэг хийсэн. Иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулж байна хэмээн хоёр өөр гомдол мэдээлэл ирсэн тул тус байранд цагдаа нар үзлэг хийсэн гэв.
Мөн энэ ажиллагааг прокурорын хяналт дор явуулсан, ямар ч хууль зөрчөөгүй гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр өнөөдөр мэдээлэв. Түүнээс "Цагдаагийн үзлэг хаана, хэдэн цагт болох мэдээллийг нэгүүн.мн сайт яаж мэдсэн бэ? Та бүхэн тус сайттай хамтран ажилладаг уу" гэж асуухад "Цагдаад мэдээлэл өгсөн нэг субьект нь нэгүүн.ман сайт байсан тул бид газар дээр нь очсон" гэв.
Цагдаа нар Чингэлтэй дүүрэгт байрлах байранд үзлэг хийсэн тул битүүмжлээгүй, лацдаж хаагаагүй байна.
Цагдаагийн байгууллагын чиг үүрэгт "10.1.3.гэмт хэрэг гарсан тухай мэдээллийг хүлээн авмагц гэмт хэргийн газрыг хамгаалах, үзлэг хийх, нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, гэмт этгээдийг олж тогтоох, эрэн сурвалжлах, баривчлах;" гэж заажээ. Мөн цагдаагийн алба хаагч хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчил, тэдгээрийн талаархи гомдол, мэдээллийг шалгахдаа бусдын орон байр, тээврийн хэрэгсэл, ажлын байр, агуулах сав, эзэмшил газарт нэвтрэн орох, ач холбогдол бүхий баримт, мэдээллийг гаргуулан авах эрхтэй аж.
28.7.Цагдаагийн алба хаагч орон байр, бусад газарт нэвтрэн орохдоо хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюулгүй арга, хэрэгсэл ашиглаж, хүний нэр төрд хүндэтгэлтэй хандана.