Монгол Улс, БНСУ-ын хамтарсан Шинжлэх Ухаан, Инновацын олон улсын төслийн бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1-ны өдөр ухаалаг хүлэмжийн аж ахуйн төвд болж өндөрлөлөө.
Бид хөдөө аж ахуйн их сургуулийн захиргаанаас автобусанд суун 22 товчоогоор гарч, 61-ийн гарам өнгөрөөд баруун тийш эргэж шороон замаар 20км орчим яваад бурхантын аманд байрлах ухаалаг хүлэмжийн аж ахуйд хоёр цаг явж ирэв. Үүдээр ормогц гурван эгнээ байрлуулсан нарны толь, нэлээд хэдэн хүлэмж дунд зассан жижиг тайз биднийг угтлаа.
Дэлхийн цаг уурын байдал хурдацтай өөрчлөгдөж буй нь Монголд ч нөлөөлж байна. Цаг агаарын хүйтэн нөхцөл байдал, усны хомсдол зэргийг тооцоолсны үр дүнд хуучин технологийг өөрчлөх шаардлагтай гэж үзэн энэхүү төслийн эхлүүлжээ.
Хүнсэнд ашиглагддаг эл талбайн ногоо хангалттай ч нарийн ногоо муу байдгаас үүдэн олон судалгааны ажлууд хийгдсээр байгаа аж.

Олон улсын таримал судлалын хүрээлэнгийн захирал Ли Юун Бом “Монголын цаг уурын нөхцөлд дөрвөн сар л тариалан эрхлэдэг. Тиймдээ ч бид эл хугацаанд л шинэ ногоо хэрэглэх боломжтой байдаг. Тиймээс ямар технологи ашиглавал илүү олон сар тариалан эрхлэх боломжтой вэ гэдэг тал дээр түлхүү анхаарч ажилласан.
Өвлийн улиралд Монголын цаг агаар -30,-40 градус хүрдэг. Энэ үед шинэ ногоо хэрэглэнэ гэдэг хэцүү. Иймээс хүлэмжийн бизнесийг хөгжүүлэхэд ач холбогдол өгч судалгаа явуулсан. Одоогоор гурван янзын хүлэмжийг байршуулаад ажиллуулж эхэлсэн. Уг хүлэмжүүд өөр хоорондоо халаалтын системээрээ ялгаатай.
Төмөр паартай технологийн системийг бага зэрэг өөрчлөөд смарт болгон хувирган ажиллуулж байна. Энэхүү хүлэмжийн гол зорилтот бүтээгдэхүүн нь гүзээлзгэнэ, чинжүү, улаан лооль зэрэг нарийн ногоог гурваас арван сар хүртэл тариалах юм.
Бидний үзэж байгаагаар нэг төрлийн хүлэмжийн системд бүх төрлийн ногоо тарих боломжгүй. Олон янзын технологи, аргачлалыг туршиж боломжит нөхцөлийг олно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
Мөн бүх хүлэмжийг автоматаар хянаж болох ухаалаг системийг хэрэгжүүлэхэд эрт байна гэж харж байгаа ч Монголын ирээдүй болсон залуучуудад шинэ боломжийг нээж өгөх зорилгоор туршилтын байдлаар хийж байна. ХААИС-тай хамтран хийсэн төсөлд төрийн зүгээс дэмжих хүсэлтэй байгаа нь талархууштай байлаа” гэж ярилаа.
Үйл ажиллагааны үеэр:
- Том улаан лооль 1кг нь 4000
- Жижиг улаан лооль 1кг нь 6500
- Өргөст хэмх 1кг нь 4000 төгрөг гэхчлэн шинэ ургацаас худалдаалав.
Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн багш, доктор Т.Насанжаргал төслийн үйл ажиллагааг танилцуулав.
Тэрээр “Хойд бүсэд зохицсон ухаалаг хүлэмжийн аж ахуй” төсөл нь Монгол орны уур амьсгалын сүүлийн 36 жилийн цаг уурын дата мэдээлэлд үндэслэн найман хүлэмжийн загварыг бий болгосон. Төсөл 2021 оноос эхэлсэн бөгөөд бичиг баримт боловсруулалт зэрэг олон ажил өрнөж өнгөрсөн оны намраас тариагаа тариалсан. Ийнхүү энэ оны намар буюу нэг жилийн хугацаанд бүх загвар, хүлэмжүүд барих, технологио нэвтрүүллээ. Ийнхүү бид нээлтээ хийж байна. ХААИС-ийн харьяа 0.8 га газар нь бүрэн автомат ухаалаг хүлэмжийн аж ахуйн байгууламжтай боллоо.
Энэхүү төслийг БНСУ-ын Олон улсын таримал судлалын хүрээлэн, ISU компани ХААИС-тай хамтран Солонгосын засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж байна. 2000 оноос эхлэн барьсан хүлэмжүүд ихэвчлэн Солонгос, БНХАУ, Голланд улсуудаас орж ирсэн. Өнөөдрийн төслийн хүрээнд танилцуулж буй хүлэмжийн загварууд Монголын цаг уурын нөхцөлд зориулагдсан. Нийт өвөл, зуны найман төрлийн хүлэмжийн загварыг бий болголоо.
Инновацын төслийн үр дүн нь хүлэмжийн аж ахуй, хүнсний ногоо, жимс жимсгэнийн салбарт үйлдвэрлэл явуулах гэж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай “Хөдөө Аж Ахуйн Их Сургууль”-ийн ухаалаг хүлэмжийн аж ахуйн төв нээлттэйгээр хамтарч ажиллана. Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүдээс эхлэн бүх насны иргэдэд экологийн боловсрол олгох хөтөлбөрийг хөрсгүй болон хөрсөнд тариалагдсан хүлэмжийн орчинг таниулах зорилготой ажиллана.
Энэхүү талбай дээрээ залуучууд болон ногоочдыг чадавхжуулах сургалтыг шат шатны байгууллагуудтай хамтран зохион байгуулна” гэлээ.
Тус төслийн баг хамт олон Монгол орны төвийн болон говийн бүсэд хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх зорилготой. Тэд хүнсний ногоо, жимс жимсгэнэ ургуулах эрчимжсэн технологи нэвтрүүлэх зорилгоор Өмнөговь, Говь-Алтай аймгуудад 2016 оноос агро ойн аж ахуйг байгуулсан байна. Энэ туршлага дээрээ үндэслэн уг ухаалаг хүлэмжийн аж ахуйн төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Хүлэмжээс авах ургацаа зах зээлд нийлүүлэн ХААИС-ийн нэрийн брендийг үүсгэхээр ажиллаж байгаа ажээ.
“Өнөөдөр хүлэмжийн бизнесийг ашиглан аюулгүй, эрүүл хүнсийг үйлдвэрлэх болсон энэхүү торгон мөчид оролцсондоо баяртай байна. Цаашдаа Монгол болон БНСУ-ын хамтарсан хүлэмжийн үйл ажиллагаа дээр тулгуурлан хоёр улсын харилцаа илүү сайжирч, ухаалаг хүлэмжийн үйл ажиллагаа нь шинэ, эрүүл хүнсийг иргэддээ хүргэнэ гэдэгт найдаж байна” хэмээн Солонгосын мэргэжлийн сонины холбооны тэргүүн Пак Дү Хуан сэтгэгдлээ хуваалцлаа.
Уг төслийн хүрээнд жилийн турш тариалалт хийх боломжтой, өртөг хямд, чанартай нийлэг хальсан хүлэмжийн загваруудыг Монголын өргөн уудам нутагт бүсчлэн кластераар хөгжүүлэхэд анхаарч ажиллах юм байна.
Ийнхүү нээлтийн үйл ажиллагаа өндөрлөв.
А.Саранчимэг, Х.Түмэнжаргал