Монгол Улсын тээвэр логистикийн хөгжил, чиг хандлага семинар боллоо. Тус сургалт нь азийн тээврийн логистикийн чиг хандлагатай уялдуулан Монгол Улсын тээврийн салбар дахь бодлого, хамтын ажиллагааны ба зэрэгцэн хөгжих нөхцөлийг тодорхойлох зорилготой.
ЖАЙКА-гийн Сургалт төгсөгчдийн холбоо, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дэмжлэгээр уг сургалтыг зохион байгуулсан юм. Тус байгууллага нь Монгол Улсын төрийн алба хаагчдад урт болон богино хугацааны сургалт ордог аж.
Монголын Логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболд “Аль ч улсад тээвэрлэлт маш чухал. Манай улс далайд гарцгүй, газар нутаг өргөн уудам, хүн ам цөөн, дэд бүтэц сул хөгжсөн учир тээврийн үйлчилгээ чухал. Тээврийн зардал өндөр бол эдийн засаг хөгжих боломжгүй. Тээвэр бол үйлчилгээний салбар. Энэ салбарт 250-260 мянган хүн ажиллаж байна. Нийгмийн энэ бүлэг малчдын бүлгээс дутахааргүй том. Гэтэл өдийг хүртэл төрөөс энэ салбар луу бодлого боловсруулж хэрэгжүүлээгүй явж ирлээ. 2022 онд Монгол Улсын эдийн засагт тээврийн салбар 2,2 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.
Тухайн улс ямар улстай худалдаа хийж байна, тэр улсын дэд бүтэцтэй өөрийн дэд бүтцийг нийцүүлэх шаардлагатай. Социализмын үед манай улс ЗХУ-тай гадаад худалдаагаа хийдэг байлаа. Тухайн үед авто зам, иргэний нисэх, төмөр замын дэд бүтэц ЗХУ-ын дэд бүтэц болон эдийн засагтай нь нийцүүлдэг байсан.
Гэтэл одоо бид гадаад худалдааны 90 гаруй хувийг БНХАУ-тай хийж байна. Хамгийн гол нь гадаад худалдааг хөгжүүлж эдийн засгаа сайжруулах гэж байгаа бол тухайн улсын худалдааны системтэй нийцэж байж л алдагдалгүй ажиллана” гэлээ.
Энэ үеэр ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи “ЖАЙКА олон улсын байгууллагаас Монгол Улсын нийгмийн чиглэл бүрд богино болон урт хугацааны сургалт явуулдаг. Өнөөдрийг хүртэл 5000 гаруй хүнийг Япон улсад сургалтад хамруулжээ. Тэд Японы салбар бүрийн туршлагаас сурч, мэдэн Монголдоо түгээн дэлгэрүүлдэг.
ЖАЙКА-гийн Сургалт төгсөгчдийн холбоо нь 2000 онд байгуулагдсан. Төрийн болон ашгийн бус байгууллага бөгөөд хоёр улсын найрамдалт хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэн ажилладаг. Тус холбоонд монголын салбар бүрийн гишүүд байдаг. ЖАЙКА-гийн Сургалт төгсөгчдийн холбооны гишүүд өнөөдрийн сургалт шиг олон сургалт, семинар, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Манай байгууллагаас эдгээр үйл ажиллагааг санхүүгийн болон бусад хэлбэрээр дэмжин ажилладаг” гэлээ.
МҮХАҮТ-ын Худалдааг хөнгөвчлөх тээвэр логистикийн зөвлөлийн гишүүн Г.Гэрэлмаа “Өнөөдрийн семинараар тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдэх, төрийн болон хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор зохион байгуулав. ЖАЙКА олон улсын байгууллага манай улсын маш олон салбарт хөрөнгө оруулдаг. Тээвэр логистикийн салбарын боловсон хүчин, байгууллагуудыг хурдацтай сайжруулахын тулд ЖАЙКА олон байгууллагаас энэ чиглэлийн сургалтуудад төрийн албан хаагчдыг хамруулсан.
ЖАЙКА олон улсын байгууллага манай улсын маш олон салбарт хөрөнгө оруулдаг.
Иймд тээврийн салбарын хүний нөөц олж авсан мэдлэгээ цаашаа түгээж, хөгжих болно. Манай улсад тээврийн дэд бүтцийн бэрхшээлүүд байгаа ч шийдэх олон шийдэл бий. МҮХАҮТ-ын дэргэдэх Тээвэр логистикийн зөвлөл энэ бүх асуудлыг нэгтгээд холбогдох төрийн байгууллагуудад хүргэдэг. Ямар нэгэн асуудлыг шийдэх гарц гаргалгаа заавал байдаг. Харин төрийн зүгээс зөв зохион байгуулалттай бодлого гаргах шаардлагатай” гэв.
Тус семинарт ЖАЙКА-гийн Сургалт төгсөгчдийн холбоо, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, тээврийн салбар байгууллагуудын 80 гаруй төлөөлөл оролцлоо.