Тавдугаар сарын 13-ны өдөр Эверестийн оргилд гарахаар авиралт хийсэн Монголын гурван уулчны хоёр нь эндсэн тухай харамсалтай мэдээ ирсэн. Манай уулчин залуус авирахдаа эндэв үү, буухдаа юу? гэдэг нь тодорхойгүй байсан юм.
Эрэл хайгуул хийсэн шерпа нар манай уулчдыг олж, гар утсыг авч хамт явсан багийн гишүүнд нь өгсөн байна. Гар утсанд үлдсэн дүрс, бичлэг гэрэл зургаас тэд хөтөчгүй, нэмэлт хүчилтөрөгчгүйгээр дэлхийн дээвэр Эверестийн оргилд 8848 метрийн өндөрт гарах хүсэл мөрөөдлөө биелүүлсэн нь нотлогджээ. Эверестийн оргил дээрх дүрс бичлэгийг уулчин Ц.Өсөхжаргал хийсэн бололтой. Түүний дуу хоолой мөн байна гэж уулчин нөхөд нь батлав.
"Шерпа нар манай уулчдыг олсон учир эр зориг, тэсвэр хатуужлын спортыг сонгосон эрэлхэг монгол залуус Эверестийн оргилыг өөрсдөө замчлан гарах хүсэл мөрөөдлөө биелүүлээд хальсныг нотлох баримт болж хоёулаа авхуулсан гэрэл зураг, дүрс бичлэг үлдлээ. Олж чадаагүй, оргилд гарсан эсэх нь мэдэгдэхгүй харамсалтай тохиолдлууд байдаг" гэж Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Гангаамаа товч хариулсан юм.