Эрүүл мэндийн салбарыг сувилагчгүйгээр төсөөлшгүй. Өвчтөнийг 24 цаг асарч сувилж, эм, тариаг нь цаг тухайд нь хийх, хооллож ундлах, яаралтай тусламж үзүүлэх зэрэг олон ур чадвар, ур ухаан гаргаж ажиллахын сацуу харилцаа хандлага, мэргэжлийн авьяасаараа өвдөж зовсон хүмүүст биеийн болон сэтгэл зүйн дэмжлэг үйлчилгээ үзүүлдэг билээ.
Сувилагч хэмээх асар их ур чадвар шаардсан энэ мэргэжлээрээ 32 жил тасралтгүй ажиллаж яваа “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн ахлах сувилагч, Тэргүүлэх зэрэгтэй Ч.Энхцэцэгтэй Дэлхийн сувилагчдын өдрийг угтан ярилцлаа.
-Танд удахгүй болох Сувилагчдын баярын мэнд хүргэе. Эрчимт эмчилгээний тасагт хэдэн жил ажиллаж байна вэ? Тасгийнхаа талаар танилцуулахгүй юу.
-Би сувилагч мэргэжлээр 32 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь улсын эмнэлэгт ажиллаж байсан бол “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт 16 дахь жилдээ мэс засал, сэхээн амьдруулах чиглэлээр ажиллаж байна. Анх манай эмнэлэг бүдүүн шулуун гэдэсний мэс заслын клиник чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол одоо Мэс заслын төрөлжсөн эмнэлгийн чиглэлээр өргөжөөд 2014 оноос 18 ортой Эрчимт эмчилгээний тасагтай үйл ажиллагаа явуулж байна. Бид мэс заслын дараах ерөнхий унтуулгатай, амь тэнссэн үйлчлүүлэгчид сэхээн амьдруулах яаралтай тусламжийн цогц үйлчилгээ үзүүлж байна.
Дээр нь манай тасаг олон улсын цэнхэр кодыг 2017 оноос хойш хэрэгжүүлж байна. Эмнэлэг дотор орж ирсэн бүх үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлж байгаа болон амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүст яаралтай тусламж үзүүлэх болсон үед “Code blue” баг очиж тусламж үйлчилгээ үзүүлдэг. Бид дийлэнх хувьд нь тусламж үзүүлж үйлчлүүлэгчдийнхээ амь насыг аварч байсан.
Тухайн тасагт эмчлүүлж байгаа өвчтөнүүддээ бөөрний хурц дутагдалд орсон хүмүүстээ бид цаг хугацаа алдахгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлэхээр 2018 оноос гемодиализийн хоёр аппараттай болсон. Ингэснээр өвчтөнөө бусад газар руу явуулахгүй дотроо диализийн аппаратаар үйлчилдгээрээ давуу талтай.
Хүний амь нас минут секундээр хэмжигддэг учраас секундтэй уралддаг, маш өндөр ур чадвар шаарддаг мэргэжил. Мөн сэхээний тасгийнхан илүү олон талын ур чадварт суралцдаг, бүх талд хөрвөж ажиллах чадвартайгаараа онцлог.
-Сэхээний сувилагчийн ажил бусад чиглэлээр ажилладаг сувилагч нараас юугаараа онцгой, ялгаатай вэ?
-Бид амь насны заалтаар ирж байгаа хүмүүст цаг хугацаатай, минут секундтэй уралдаж яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг. Бусад чиглэлээр ажиллаж байгаа сувилагчдыг бодвол мэдээж хурд, авхаалж самбаа, багаар ажиллах чадвараар ялгардаг юм болов уу гэж бодож байна. Хүний амь нас минут секундээр хэмжигддэг учраас секундтэй уралддаг, маш өндөр ур чадвар шаарддаг мэргэжил. Мөн сэхээний тасгийнхан илүү олон талын ур чадварт суралцдаг, бүх талд хөрвөж ажиллах чадвартайгаараа онцлог. Сэхээний тасагт ажилладаг сувилагч нар өөр тасагт очиж ажиллавал чадахгүй мэдэхгүй зүйл байдаггүй. Тэр талаасаа давуу талтай.
-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Бид өглөө 08:00-08:30 цагт ажилдаа ирээд, ажлаа хүлээлцэж, өвчтөнүүдийнхээ биеийн байдал хэр хоносон гэдгээс эхлээд ажлаа нэг бүрчлэн шалгаж аваад хүлээлцдэг. Эмч нар үзлэгээ хийж, эмчилгээ бичиж, бид хүнд хүмүүстээ тусламж үйлчилгээгээ үзүүлнэ. Шаардлагатай бол тав, таван минутаар, цаашлаад нэг цаг тутамд бүх амин үзүүлэлтийг хянаж, тусламж үзүүлдэг. Өвчтөний бие муудах сайдах олон юм тохиолдоно. Илүү нарийн эмчилгээ хэрэгтэй бол эмчтэйгээ хамтардаг. Манай эмнэлэгт хамгийн чадварлаг сувилагч нар ажилладаг.
-Сувилагч мэргэжлийн үнэ цэн сүүлийн үед унаж, сургууль төгсөж байгаа хүүхдүүд энэ мэргэжлийг сонгох нь багасаж байна. Та олон жил ажилласан хүний хувьд энэ мэргэжлийн ач холбогдлын талаар ярихгүй юу?
-Сувилагч хүний үнэ цэнийг хэмжих боломжгүй гэж бодож байна. Сувилагч мэргэжил анх өвчтөнийг өөрийн төрсөн аав ээж, ах дүү шигээ асарч сувилах, энэрэх хэрэгцээ шаардлага гарч ирснээр бий болсон. 21-р зуунд сувилагч мэргэжлийг юугаар ч орлуулшгүй. Хүн мэндлэхээс авхуулаад амьдралын төгсгөл хүртэлх бүх цаг хугацаанд бид хамт байдаг. Энэ утгаараа сувилагч нар энэрэнгүй, бусдын сайн сайхны төлөө зүтгэдэг.
-Энэ мэргэжлийн сайхан нь юунд оршдог вэ?
-Сувилагч хамгийн сайхан мэргэжил гэж боддог. Аливаа эмнэлэгт өвдсөн, зовсон шаналсан хүмүүс л ирж байгаа. Бид аль болох тэр хүмүүст чин сэтгэлээсээ тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эдгээд, “Баярлалаа” гээд эмнэлгээс гараад явах нь үнэхээр сайхан мэдрэмж төрүүлдэг юм. Нэгэнт сувилагчаар ажилласан бол тэндээсээ хальж гарч чаддаггүй юм шиг байна. Бүх сэтгэл зүрхээ зориулаад ажиллачихсан учраас өөр ажил хийе гэж боддоггүй. Сувилагч мэргэжилдээ хайртай. Өвдсөн хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлээд, эдгээд хоёр хөл дээрээ босоод гарч байгаа нь ямар ч үгээр илэрхийлэмгүй гайхамшигтай мэдрэмж өгдөг. Нэг хүн ч гэсэн эдгээд гарч байвал цаашид ажиллах урам, эрч хүч авдаг даа.
АЖИЛ ИХ, ХҮНД БАЙНА ГЭЖ ХАЛШИРЧ ШАНТАРЧ БАЙГААГҮЙ
-Аливаа мэргэжилд хүнд хэцүү цаг үе их байна. Ямар үед хэцүү, шантармаар санагддаг вэ?
-Баярлах ч, халшрах ч үе бий. Яагаад гэвэл бид 30 гаруй жил мэс засал, сэхээн амьдруулах зэрэг дандаа онцгой нөхцөлд ажиллаж ирсэн. Бид бүх сэтгэл зүрхээ зориулаад, эмчилгээ үйлчилгээгээ чадахаараа үзүүлээд, энэ хүнээ хөл дээр нь босгочих юм сан гээд хамаг хичээл зүтгэлээ гаргасан ч тухайн хүнээ аварч чадахгүй байх үед үнэхээр сэтгэлээр унадаг. Ажил их байна хүнд байна гэж халширч шантарч явсангүй. Сэтгэл зүрхээ зориулаад эцсийн үр дүнгээ үзэж чадахгүй үед “Яагаад энэ мэргэжлийг сонгочхов оо, би энэ хүнийг аварч чадахгүй байсан юм бол яах гэж өдий олон жил ажиллав аа” гэх мэт халшрах, гомдох үе гардаг. Харин ажил хүнд хэцүү байна гэж халширч явсангүй.
-Ямар үед аз жаргалыг мэдэрч, мэргэжлээрээ бахархдаг вэ?
-Би хэзээ ч өөрийгөө эмнэлгийн ажилтан болно гэж бодоогүй. Гэтэл эсрэгээрээ эмнэлгийн мэргэжил сонгочихсон. Цаашид эмчээр эсвэл эм зүйчээр сурах надад боломж байсан ч би өөрөө хүсээгүй, сувилагч мэргэжилдээ их хайртай. Өвчтөнтэйгөө ойр харилцдаг, аав ээж, ах дүү, эмчээс ч илүү дотно байдаг мэргэжил. Тухайн хүмүүс бидэнд зовлон жаргалаа ч ярина. Тиймээс биеийн зовлонгоос гадна сэтгэлийн зовлонгүй байлгах юм сан гэж эрмэлздэг. Бие биеэ мэдэрч, сэтгэл зүйд нь ямар асуудал байна гэдгийг бид мэддэг учраас сувилагчийн давуу тал нь энэ юм.
Энэ ажлаа орхиод явбал бидний оронд хэн ирж ажиллах юм бэ?
Бид дөнгөж төрсөн хүүхдээс эхлээд 100 настай ч хүний хажууд байж, тэр хүний зовлон жаргалыг сонсож, мэдэрдгээрээ илүү онцлог байдаг. Сувилагч хүн илүү энэрэнгүй болчихдог юм шиг санагддаг. Бусад хүмүүсээс илүү хүнтэй ойлголцохдоо хурдан. Тухайн хүнд юу хэрэгтэй байгааг нүдийг нь хараад, дохио зангаагаар ойлголцдог болчихдог.
-Тэгвэл сувилагч хүн ажил дээрээ ямар зарчим баримтлах ёстой вэ?
-Хүнлэг энэрэнгүй байх. Хоёрдугаарт багаар ажиллах чадвартай байх хэрэгтэй. Мөн зөвхөн өвчтөн гэлтгүй өвчтөний ар гэр, эмч нар гээд маш олон хүнтэй харьцдаг учраас хувь хүний харьцааны соёл, ёс зүй маш өндөр байх ёстой гэж боддог. Хурдтай, авхаалж самбаатай, мэдрэмжтэй байх ёстой. Би тасгийн сувилагч нартаа хэлдэг юм. “Идсэн хоолондоо сав нь байж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж яваарай” гэж. Өөрийнхөө эзэмшсэн мэргэжилдээ он удаан жил ажиллаад ирэхээр залуу эмч нартаа ч сувилагч нар нь багшилчихдаг. Олон жил ажилласан сувилагч нар эмчээсээ илүү мэдрэмжтэй байдаг.
-Сувилагчийн мэргэжил сонгох уу гээд эргэлзчихсэн байгаа хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?
-Сувилагч мэргэжлээр хэрийн хүн ажилладаггүй. Сураад төгссөн ч өөр ажил хийгээд явж байгаа олон хүн бий. Үнэхээр мэргэжилдээ хайртай, дуртай хүн энэ мэргэжлээрээ ажиллаад сэтгэл зүрхээ зориулж, тухайн хүний эрүүл мэндийн төлөө явж байгаа болохоор бусад юм чухал биш болчихдог. Гэхдээ энэ ажлаа орхиод явбал бидний оронд хэн ирж ажиллах юм бэ? Хүн болгон эзэмшсэн мэргэжилдээ дуртай хайртай байгаад тэрэндээ сэтгэл зүрхээ зориулах нь чухал. Сургууль төгсөж байгаа хүүхдүүддээ нэгэнтээ цаг хугацаагаа зарцуулаад, зориулаад мэргэжлээ сонгоод эзэмшчихсэн бол ард нь гарч байгаасай. Мэргэжлийнхээ онцлогийг ойлгоод мэдэрчихвэл цаашид ажиллахад бахархах юм зөндөө.
“Би ямар азаар сувилагч мэргэжил эзэмшив ээ” гэж бардаж байсан үе надад амьдралд зөндөө тохиолдож байсан. Би аав ээжийгээ өвдөхөд, ах дүүгээ өвдөхөд амь насыг нь үхлийн ирмэг дээрээс аварчхаад уйлаад зогсож байхдаа би өөрөөрөө бахархаад, “Ямар азаар сувилагч мэргэжил эзэмшив ээ, хэрвээ би энэ мэргэжил эзэмшиж чадаагүй байсан бол би аавыгаа, ахыгаа аварч чадахгүй нь байна, би үнэхээр мундаг юм аа” гэж өөрөөрөө бахархаж байсан үе надад олон байсан.
Аавыгаа, эгчийгээ муухай өвчнөөс салгаад, эмнэлгээс хөтлөөд гаргаж байхдаа өөрөөрөө бахархаж, баярлаж, нисчихмээр санагдаж байсан. Тийм бахархлыг тэр бүр олон мэргэжлээс мэдэрч чадахгүй байх аа.
-Олон сувилагч нарт тэгж бодогддог байх аа?
-Мэдээж хүн үйлчлүүлэгчтэйгээ аав ээж, ах дүү шигээ харилцдаг ч төрсөн эцэг эхдээ хүрэхээр хэцүү юм билээ. Тэр бүгдийн ард нь гараад, муухай өвчнөөс салгаад, аавыгаа, эгчийгээ эмнэлгээс хөтлөөд гаргаж байхдаа өөрөөрөө бахархаж, баярлаж, нисчихмээр санагдаж байсан. Тийм бахархлыг тэр бүр олон мэргэжлээс мэдэрч чадахгүй байх аа. Нэгэнтээ л сувилагч мэргэжлийг сонгочихсон бол тэр мэргэжлийнхээ сайхныг биеэрээ мэдрээд үзчихвэл хэзээ ч эргэж буцаж чадахгүй байх.
-Мэргэжилдээ эзэн болоод явж байгаа таны олон шавь байдаг байх?
-Мэдээж олон шавь бий. Залуу байхад өөрөө шавь явлаа. Би Сонгдо эмнэлгийн анхны ажилчдын нэг. Энд 15-16 жил ажиллахдаа чамгүй олон шавь төрүүлсэн. Зарим нь сувилагчаараа ажиллаж байгаа бол зарим нь эмчээр суралцаж төгсөөд ажиллаж байна. Зарим сувилагч нар маань эрүүл мэндийн бусад салбарт ажиллаж байна. Манайд ажиллаж байсан сувилагч нар өөр газарт ажилд ороход Сонгдо эмнэлгийн сэхээний тасгийн сувилагч гэхэд бүгд дуртай авдаг. Яагаад гэвэл бүх талаараа хөгжчихсөн байдаг юм. Дотор, мэс засал, яаралтай тусламж үзүүлэх, сэхээн амьдруулах гээд бүх төрлийн ур чадварт цогцоор суралцсан байдаг.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.