Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой...Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.
Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк. Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа.
Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?. Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий...
“Танихгүй хүнээс найзын хүсэлт авч болохгүй. Таны хүүхэд хэнтэй нөхөрлөж, хаана, юу хийж явааг анхаараарай” гэх мэт сануулга, зөвлөмж цахим орчинд олон “таардаг”. Гэвч энэ бүхнийг амьдралдаа хэрэгжүүлж, үгчлэн санаж, болгоомжилдог бил үү, бид.
Танихгүй хүний найзын хүсэлтийн цаана ер юу болдог вэ?, яагаад бид болгоомжлох ёстой вэ?. Энэ удаагийн “ГУТАЛ”-аар дээрх асуудлыг хөндлөө.
Энэ гутлын эзэн өсвөр насны хүүхэдтэй. Охинд нь болоод өөрт тохиолдсон зүйлээс сургамж авсан, одоо үүнийгээ бусад хүмүүст хуваалцах чин хүсэлтэй.