“Монголын эдийн засгийн чуулган” энэ сарын 8, 9-нд “Go Mongolia” уриан дор Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт “Энэ удаагийн парламент 126 гишүүнтэй, таван намын төлөөлөлттэй болсноороо их онцлог байна. Ерөнхий сайд хэлэхдээ Монгол Улсыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхийн тулд үүнээс хойш эвслийн Засгийн газрыг байгуулах нь зүйтэй гэж хэллээ.
Ялангуяа жижиг орны хувьд хамтарч асуудлаа шийдэх саналаа хэлэв. Мөн ХҮН намыг Засгийн газрын худалдан авалт, тендер, төсвийн ил тод байдалд мониторинг хийж ажиллах, АН-ыг аж ахуйн нэгж бизнес, эдийн засгийг либералчилж ажиллах, МАН-ын хувьд эрчим хүч, бүс нутаг, хөрөнгө оруулалтын чиглэлд гэрээ байгуулж хамтран ажиллах саналыг Ерөнхий сайд тавьж байна.
Ойрын хэдэн жилдээ бизнес эрхлэгчдэд нэн таатай үе ирж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зэс, лити зэрэг газрын ховор элементүүд Монгол Улсад олон боломж олгоно гэж харж байна. Ирэх 3-4 жилд Монголын эдийн засаг 6-8 хувиар өсөх хандлагатай байна.
УИХ-ын сонгуульд 20 гаруй нам эвсэл оролцлоо. Энэ нам эвслийн мөрийн хөтөлбөрүүд ижил төстэй байсан. ЕС хэлэхдээ макро эдийн засаг өсөх чиг хандлага байна. Эдийн Засгийн яамыг АН-ын дарга удирдахаар болсон талаар хэллээ.
Олон сайхан хүслийн жагсаалт байгаа боловч төр, хувийн хэвшлийн хамтарсан төсөл, гадаадын санхүүжилтээр хэрэгжих төслүүдийг хэрхэн зохион байгуулах, эрэмбэлэх асуудал нь шинэ Засгийн газарт тулгамдсан асуудал болно" гэв.