АНУ-ын Оклахома мужийн цагдаа нар хэн нэгний “help” буюу "туслаарай" хэмээн хашхирч буй зүгт гүйн очтол ямаа байжээ.
Тэд тусламж дуудаж буй мэт чимээ гарсан зүгт гүйн очтол ямаа байхыг хараад инээлдэж буй хөгжилтэй бичлэг тэдний энгэрийн камерт буужээ.
Цагдаагийн газар тэрхүү бичлэгээ өөрсдийн албан ёсны фэйсбүүк хуудаст нийтэлсэн нь олныг хөгжөөгөөд байна. Дэвид Снид, Нил Стори хэмээх хоёр цагдаа хүний амь аврахаар ямар их мэрийлттэй, шуурхай байгааг зарим уншигч сайшаан магтжээ.
Орилох чимээ сонссон нэг нь "Энэ яг хүн байна" хэмээн тэд гүйх аж. Харин чухам хэн тусламж дуудсаныг тэд эцэст нь мэдээд "Өө энэ ямаа байж" хэмээн урамгүйхэн хэлэх нь бичлэгт гарна. Тэнд байсан гэрийн эзний хэлснээр ямаа нь ижил сүргээсээ тасарсан тул ганцаардаж ийнхүү их майлах болсон гэжээ. Тэд инээлдэж, цагдаа “Хэрэв дуудлага ирвэл ямааг тань авах эрх бидэнд бий” хэмээн хошигноод амжжээ.
Эх сурвалж: Today